Батлан хамгаалах яамнаас батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд гадаадын цэргийн академи, их, дээд сургууль, дамжаанд сурлага, сахилга, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн цэргийн алба хаагчдыг сонгон шалгаруулж, сургасаар ирсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас гадаадын 11 улсад 500 орчим цэргийн алба хаагч суралцаж байна.

Батлан хамгаалах салбар нь 2026-2027 оны хичээлийн жилд ОХУ, БНХАУ, БНЭУ, БНСВУ, БНТУ, БНСУ-ын цэргийн сургуулиудад 100 гаруй цэргийн алба хаагчийг суралцуулахаар сонгон шалгаруулсан бөгөөд өнөөдөр тус гадаадад суралцах бүрэлдэхүүнд цэргийн цол олгох, үдэн гаргах ёслолын ажиллагаа боллоо.
Мөн энэ үеэр офицер, ахлагч нар Монгол Улсын төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, Цэргийн тангараг давтлаа.
Эх сурвалж: Батлан хамгаалахын яам