Автомашин, мотоцикл, барилга угсралт, үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээ зэрэг олон эх үүсвэрээс үүдэлтэй хэт чанга дуу чимээ нь иргэдийн өдөр тутмын амьдрал, ажиллах орчин, амрах нөхцөл, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.
Иймээс иргэдийн эрүүл, амгалан тайван орчинд ажиллаж, амьдрах эрхийг хамгаалах, дуу чимээний бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Дуу чимээний бохирдлын тухай” анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулаад байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээллээ.

Дэлхийн олон улс дуу чимээний бохирдлыг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүрээлэн буй орчны томоохон эрсдэл гэж үзэн тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлдэг.
Тэрбээр "Өнөөдөр хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, ахмад настан, залуус, эрдэмтэн судлаачид болон холбогдох салбарын төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.
Энэ бол зөвхөн нэг салбарын асуудал биш. Дуу чимээтэй орчинд өдөр бүр амьдарч буй иргэн бүрийн асуудал учраас хуулийн төслийг боловсруулахдаа иргэдийн санал, оролцоог чухалчилж байна.
Өнөөдрийн байдлаар цахим болон бичгээр 2,000 гаруй иргэний санал ирээд байна. Мөн хуулийн төслийг D-Parliament цахим системд нээлттэй байршуулж, иргэдийн саналыг үргэлжлүүлэн авч, тусган ажиллах болно.
Дуу чимээг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд иргэн бүрийн санал чухал.

Харин манай улсад дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон стандартууд мөрдөгдөж байгаа ч тэдгээр нь техникийн шаардлагаар хязгаарлагдаж, хэрэгжилт, хариуцлагын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байгаа юм" хэмээлээ.