gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Японы Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэх хоёр эрхмийг зарлалаа

Б.Нямдарь
Нийгэм
4 цаг 27 минутын өмнө
Twitter logo

2026 онд Японы Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэх хувь хүн болон байгууллагыг өнөөдөр /09.24/ олон нийтэд зарлалаа. Монгол Улсаас япон хэлний боловсрол, япон загварын сургалтыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хоёр эрхэм уг өргөмжлөлийг хүртэхээр болжээ. 

Эрдэнэбаярын Батжаргал, Монголын Япон хэлний багш нарын холбооны тэргүүн
1996 оноос МУИС-д япон хэлний багшаар ажиллаж эхэлснээс хойш олон жилийн турш япон хэлийг түгээн дэлгэрүүлэх, япон хэлтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд хичээл зүтгэл гаргаж ирсэн. Мөн 1998 онд Монголын Япон хэлний багш нарын холбооны нарийн бичгийн дарга, 2016 онд тус холбооны тэргүүнээр томилогдон ажиллаж, япон хэлний багш нар бэлтгэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ.

Тэргүүнээр томилогдсоноос хойш япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт, уран илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах зэрэг япон хэл болон япон хэлний боловсролтой холбоотой олон арга хэмжээг удирдан зохион байгуулж, япон хэлний боловсролыг хөгжүүлэх, чанарыг сайжруулахад томоохон гавьяа зүтгэл гаргасан билээ. Тэрбээр 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс дахь япон хэлний боловсрол, япон хэлний багш нарыг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Мөнх-Очирын Сэргэлэн, “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал:
1992 онд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн мэргэжлийн сургуулийн анхны оюутны нэг болж Япон Улсад суралцаж ирснийхээ дараа 2008 оноос япон загварын Коосэн сургалтын тогтолцоог Монголд нутагшуулах үйлсэд хүчин чармайлт гаргасан юм. “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” ТББ болон “Сасакава энхтайвны сан” зэрэг байгууллагын дэмжлэгээр Монголын Техник, Технологийн Дээд Сургуульд байгуулагдсан япон загварын коосэн сургалтын “Загвар анги”-ийн үйл ажиллагааг хариуцан ажилласан нь амжилттай болсон тул үүнд тулгуурлан байгуулагдсан “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирлаар 2016 онд томилогдсон.

Тэрбээр сургалтын үйл ажиллагааны зэрэгцээ тус коллежийг Японы коосэн сургуулийн адил дэд бакалаврын зэрэг олгох дээд боловсролын байгууллага болгон хүлээн зөвшөөрөх хууль зүйн орчныг бүрдүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж, 2023 оны холбогдох хууль тогтоомжийн шинэчлэлд хувь нэмэр оруулсан зэрэг япон загварын коосэн сургалтыг нутагшуулж түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Гадаад хэргийн сайдын өргөмжлөл нь, олон улсын харилцааны бүхий л салбарт амжилттай ажиллан, Япон Улс болон бусад улс орнуудтай найрамдалт, найрсаг харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй олон хүнээс онцгой амжилт гаргасан хувь хүн, байгууллагын гавьяа зүтгэлийг сайшаахын зэрэгцээ тэдний үйл ажиллагааг ард иргэд сайтар ойлгож, дэмжихийг хүсэх зорилготой юм.

Эх сурвалж: Япон Улсын ЭСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан