Монгол хонины ноос, эсгий урлал бол бидний үеэс үед өвлөгдөн ирсэн соёлын нэг хэсэг. Харин өв соёлоо зөвхөн хадгалж үлдэх бус, өнөөдрийн хэрэглээнд нийцүүлэн бүтээгдэхүүн болгож, бизнес болгон хөгжүүлэх боломжтойг “Цагаан Солонго” ХХК-ийн түүх харуулж байна.
Монгол Улсын уран хатгамалч О.Эрдэнэчимэг 2013 онд хоёр охинтойгоо хамт “Цагаан Солонго” компанийг байгуулжээ. Түүний зорилго нь Монголчуудын уламжлалт эсгий урлалыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхээс гадна залуу үед танин мэдүүлж, өдөр тутмын хэрэглээ болгон өвлүүлэн үлдээх байв. Тэрээр өмнө нь багшаар ажиллаж, эсгий урлалын сургалтаар дамжуулан мэргэжлийн ур чадвар эзэмшүүлдэг байсан туршлагаа бизнесийнхээ суурь болгожээ.

ӨВ СОЁЛООС ЭХЭЛСЭН БИЗНЕС
“Цагаан Солонго”-ын гол бүтээлүүдийн нэг нь соёлын биет бус өвийн нэг хэсэг болсон эсгий ширмэл ширдэг юм. Бүтээгдэхүүн бүр зөвхөн хэрэглээний зориулалттай бус, хээ, дүрс, өнгө, тооны бэлэгдлийг агуулдгаараа онцлог.
Урлаачид уламжлалт ширмэлийн оёдлыг уран хатгамал, зүү ороох, зээгт наамал зэрэг арга ажиллагаатай хослуулж, эсгий урлалыг шинэ хэлбэрээр хөгжүүлжээ. Тухайлбал, эсгий ширмэл “хийморийн морь”, ханын чимэглэл зэрэг бүтээлүүдээр уламжлалт урлалыг орчин үеийн интерьер, хэрэглээнд ойртуулсан байна.
“Өв соёлоо хойч үедээ үлдээхийн тулд зөвхөн үзүүлж харуулахаас гадна хэрэглээ болгох нь чухал.”
Энэ философи нь “Цагаан Солонго”-ын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн гол чиглэл болжээ.
НЭГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС 20 ГАРУЙ НЭР ТӨРӨЛ РҮҮ
Бизнесийн эхний жилүүдэд тэд цөөн хүний бүрэлдэхүүнтэй, эргэлтийн хөрөнгө багатайгаар ажиллаж, голчлон эсгий ширмэл, ширдэг зэрэг хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв.
Гэвч гар ажиллагаа ихтэй, нэг бүтээл хийхэд урт хугацаа шаарддаг тул тогтмол борлуулалт, мөнгөн урсгалаа бий болгох нь бизнесийн дараагийн сорилт болжээ.
Тиймээс багийнхан уламжлалт бүтээгдэхүүнээрээ хязгаарлагдахгүйгээр хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нийцэх бүтээгдэхүүнүүдийг судалж, шинэ загварууд хөгжүүлсээр өнөөдөр 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна.
Эсгий олбог, таавчиг, малгай, цүнх, автомашины суудалд тохирсон хэрэглээний бүтээгдэхүүнээс эхлээд аялал жуулчлалын байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн хүртэл нэр төрлөө өргөжүүлжээ. Үндсэн түүхий эд болох хонины ноосоо боловсруулан уламжлалт гар ажиллагаагаар бүтээгдэхүүн болгон хувиргадаг бөгөөд зарим утас, материалын нийлүүлэлт дээр дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг.

НАЙМАН ЭМЭГТЭЙН БҮТЭЭДЭГ ҮНЭ ЦЭН
“Цагаан Солонго”-ын түүх зөвхөн бүтээгдэхүүний тухай биш.
Тус хамт олонд нийт найман эмэгтэй ажилладгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийн насны болон хүүхдээ асрангаа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд ч багтдаг.
Гар ажиллагаанд тулгуурласан үйлдвэрлэлийн онцлогоо ашиглан ажилтнууддаа гэрээсээ ажиллах, ажил амьдралаа зохицуулах боломжийг олгодог. Харин байгууллага, төрийн болон бусад том хэмжээний захиалга орж ирэх үед баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлын байрандаа төвлөрөн ажилладаг байна.
Ийнхүү уламжлалт урлал нь зөвхөн өв соёлыг хадгалах хэрэгсэл бус, уян хатан ажлын байр бий болгож, ур чадварт суурилсан орлогын эх үүсвэр болжээ.
ӨСӨХ БОЛОМЖ ГАРСАН ҮЕД САНХҮҮЖИЛТ ХАМГИЙН ЧУХАЛ
Жижиг бизнес өсөх тусам шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, түүхий эдээ нэмэгдүүлэх, томоохон захиалгаа цагт нь гүйцэтгэхэд эргэлтийн хөрөнгийн хэрэгцээ дагаж нэмэгддэг.
О.Эрдэнэчимэгийн хувьд уламжлалт банкны зээл авахад зарцуулах хугацаа болон барьцаа хөрөнгийн шаардлага нь жижиг бизнесийн хувьд хүндрэлтэй байсныг онцолжээ. Харин ЛэндМН-ийн FlexiBusiness бизнесийн санхүүжилтийг ашигласнаар бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлэх боломж бүрдсэн гэж ярьсан юм.

FLEXIBUSINESS-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 10 ГАРУЙ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЖЭЭ
FlexiBusiness-ийн санхүүжилт авснаас хойш “Цагаан Солонго” хэрэглэгчдийн хэрэгцээг судлан шинээр 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлжээ.
Эсгий таавчиг, малгай, цүнх, олбог зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгааг анзаарснаар зөвхөн гар урлалын хэлбэрээр бус, цаашид техник технологи ашиглан илүү олон тоогоор үйлдвэрлэх шаардлагатай гэсэн дараагийн зорилгоо тодорхойлсон байна.
Энэ бол бизнесийн санхүүжилт зөвхөн өнөөдрийн хэрэгцээг нөхөхөөс гадна шинэ бүтээгдэхүүн турших, зах зээлээ тэлэх, дараагийн шатны өсөлтөө төлөвлөх боломж болж чаддагийн нэг жишээ юм.
“Хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг судлаад, дараагийн шатандаа үйлдвэрлэлийн шинж рүү орох хэрэгтэй юм байна гэж харсан.”
ГАР УРЛАЛААС ДАРААГИЙН ШАТНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ РҮҮ
13 жилийн өмнө өв соёлоо хөгжүүлэх хүсэлтэй гурван хүний хөдөлмөрөөс эхэлсэн “Цагаан Солонго” өнөөдөр уламжлалт эсгий урлалыг орчин үеийн хэрэглээтэй холбож, бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн, эмэгтэйчүүдэд уян хатан ажлын байр бий болгосон бизнес болжээ.
Харин тэдний дараагийн зорилго нь илүү тодорхой.
Гар урлалын үнэ цэнийг хадгалсан хэвээр, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, илүү олон хэрэглэгчид хүрэх.
Өв соёлоо хадгална гэдэг өнгөрснийг тэр хэвээр нь авч үлдэх тухай биш. Харин тухайн өвийн үнэ цэнийг өнөөгийн амьдралд хэрэглэгддэг, эдийн засгийн үнэ цэн бүтээдэг зүйл болгон үргэлжлүүлэх тухай гэдгийг “Цагаан Солонго”-ын түүх харуулж байна.
“Цагаан Солонго” ХХК-тай хамтран ажиллах, захиалга өгөх: 88819892

БИЗНЕСЭЭ ХАМТДАА АСААЯ
“Бизнесээ хамтдаа асаая” булангаар ЛэндМН-ийн бизнесээ тууштай хөгжүүлж, шинэ боломж бүтээж буй бизнес эрхлэгчдийн бодит түүх, туршлага, өсөлтийн шийдлийг онцлон хүргэлээ.
Энэ удаагийн зочин — Монголын уламжлалт эсгий урлалыг орчин үеийн хэрэглээтэй холбон хөгжүүлж буй “Цагаан Солонго” ХХК байлаа.
-171809-1887425782.jpeg)
Бизнесийн дараагийн боломжоо санхүүжилтээс болж хойшлуулах хэрэггүй.
Бизнес эрхлэгч “Иргэн, Иргэн+Хуулийн этгээд”-д зориулсан FlexiBusiness зээлийн эрх тооцох бол: https://lend.mn/app
“Компанид зориулсан” FlexiBusiness зээлийн эрх тооцох бол: https://e-lend.mn/auth
Дэлгэрэнгүй мэдээлэл авч, Компанийн зээлийн хүсэлт илгээх бол: https://lend.mn/business-merchant/
FlexiBusiness — Бизнесээ хамтдаа асаая. 🔥