АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг цэргийн нислэгийн үзүүлбэр, 30 метрийн урттай улаан хивсний ёслолоор угтан авчээ.
Ховор тохиолдлын нэгэн жишээ болгож Трамп Ши Жиньпиний дагалдан яваа төлөөлөгчдийг нисэх онгоцны буудал дээр өөрийн биеэр угтав.
Ши Жиньпиний 2015 оноос хойших Вашингтонд хийж буй анхны айлчлал бөгөөд хиймэл оюун ухаан, Ираны асуудал, Тайвань болон худалдааны түр эвлэрлийг сунгах зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэ лхагва гарагт АНУ-ын Сангийн сайд Скотт Бэссэнт хоёр улс худалдааны түр эвлэрлийн хугацааг ирэх оны нэгдүгээр сар хүртэл сунгахаар болсныг мэдэгдсэн.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд АНУ зарим төрлийн бараанд ногдуулах гаалийн татвараа бууруулж, харин Хятад улс газрын ховор элементэд тавьсан хязгаарлалтыг сулруулахаар тохиролцжээ.
Талууд худалдаа, тариф, газрын ховор элемент, АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, мөн Тайваньд зэвсэг худалдах асуудал зэрэг олон чухал сэдвийг хэлэлцэх төлөвтэй.
Айлчлалын хүрээнд Меланиа Трамп Хятадын тэргүүн хатагтайд Смитсоны Азийн урлагийн үндэсний музейг танилцуулах бөгөөд төгсгөлд нь хоёр улсын харилцааны түүхэн ач холбогдолтой баримт бичгүүдийг АНУ-ын Үндэсний архивт үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC