gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Мэндсайхан: Тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэлт хийж, бүсээ чангална

Э.Энхмаа
Улс төр
3 цаг 34 минутын өмнө
Twitter logo

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2026.09.23) хуралдаан 17 цаг 54 минутад хүрэлцэн ирэх ёстой 29 гишүүний 15 нь ирснээр буюу 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлов. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар даргаллаа.

Эхлээд Засгийн газраас 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ийн явуулж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Засгийн газраас 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан холбогдох танилцуулгыг хийв.

Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн орлого, амьжиргаанд үүсэж буй дарамт, төсөвт учирч болзошгүй эрсдэлийг харгалзан төсвийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор төсвийн тодотголыг боловсруулсан болохыг тодотголоо. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төсвийн тодотголын төсөлд туссан арга хэмжээний талаар онцолсон юм. Гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг тусгасан гэв. Азийн хөгжлийн банкнаас 200.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл, мөн 250.0 сая ам.доллар хүртэлх нөхцөлт зээлийн шугам байгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ нь гадаад, дотоодын болзошгүй шокийн үед төсвийн санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангах санхүүгийн хамгаалалт болно гэж үзсэн байна.

Түүнчлэн стратегийн салбаруудын найдвартай ажиллагааг хангах арга хэмжээг тусгажээ. Эрчим хүчний импортын өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж тусгаад байгаа аж. Мөн хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах, улаанбуудай, хүнсний ногооны стратегийн нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөг төсөвлөсөн болохыг З.Мэндсайхан сайд танилцууллаа.

Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгахад чиглэсэн арга хэмжээг дурдсан. Тодруулбал, 2026 оны эхнээс боловсролын салбарын цалинг 50 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 30 хувь, шинжлэх ухааны салбарынхыг 15 хувиар нэмэгдүүлсэн нь төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн өсөлтийг харилцан адилгүй болгосон. Иймд 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэх ба үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20 нэгж хувиар, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35 нэгж хувиар,  спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

“Тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэлт хийж, бүсээ чангална” хэмээн Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэв. Энэ хүрээнд төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, томилолт, сургалт, эд хогшил, тавилга, автомашин, урсгал засвар, зөвлөх болон мэргэжлийн үйлчилгээний зардлыг хязгаарлах аж. Мөн хууль тогтоомжоор заавал олгохоор тогтоогоогүй тэтгэмж, урамшуулал, форум, хурал, баяр ёслол, олон нийтийн арга хэмжээ, сургалт, сурталчилгаа, контент бэлтгэх зэрэг тэвчиж болох зардлыг бууруулна гэлээ. Түүнчлэн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч эхлээгүй, энэ онд бодит үр дүн гаргах боломж багатай зарим хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг дахин эрэмбэлэхээр төлөвлөжээ.

Төсвийн хэмнэлтийн үр дүнд урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758.0 тэрбум, хөрөнгийн зардлаас цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1,440.9 тэрбум төгрөгийг хэмнэхээр тооцоолжээ. Ийнхүү зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлэх аж.

Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тооцсон байна.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр стратегийн нөөц бүрдүүлэх төлөвлөлтийн талаар тодруулж, Сангийн сайдаас хариулт авав. Инфляцын дийлэнх хувь нь дотоод нийлүүлэлтээс бүрддэг мах, хүнсний ногоо, гурил байгаа учраас Засгийн газрын зүгээс эдгээрийг нөөцлөх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг З.Мэндсайхан сайд тайлбарлав.

Хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах, улаанбуудай, хүнсний ногооны стратегийн нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөгийн задаргааны тухайд “Шатахууны нөөц бүрдүүлэх зорилгоор 300 тоннын багтаамжтай сав барьж байгаа, энэ жил 200 орчим мянган тонны сав ашиглалтад орохоор байгаа. Үүний зардал буюу арилжааны зээлийн хүүгийн татаасын төлбөр 24 тэрбум төгрөг, 100 мянган тонн улаанбуудай, 20 мянган тонн мах, 12 мянган тонн хүнсний ногоо нөөцлөхөөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төлөвлөөд байгаа” гэв. Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан