Хятадын Шэньжэнь хотноо 7 сарын 12-19 өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын эдийн засгийн IX олимпиадад (International Economics Olympiad-IEO, 2026) манай улсын сурагчид амжилттай оролцоод иржээ. Дэлхийн 61 орны 300 орчим сурагч өрсөлдсөн бөгөөд Монгол Улс дараах бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо.
- Г.Өсөхбаяр-"Монгол Тэмүүлэл" сургууль (Мөнгөн медаль)
- С.Хос-Эрдэнэ-"Монгол Тэмүүлэл" сургууль (Хүрэл медаль)
- Р.Ананд-Орчлон сургууль (Хүрэл медаль)
- Э.Мөнхжин-"Монгол Тэмүүлэл" сургууль (Тусгай байр)
- Б.Эрдэнэбат-"Шинэ Эрин" сургууль(Тусгай байр)
Энэ жилийн хувьд Монгол Улсын багийн ахлагчаар "Монгол Тэмүүлэл" сургуулийн Бизнес судлалын багш Т.Энхтуяа, дэд ахлагчаар "Монгол Тэмүүлэл" сургуулийн Эдийн засгийн багш Carlos Crawford ажилласан бөгөөд олимпиадын бэлтгэлийг МУИС-ШУС-НУС Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д.Эрдэнэбулган (МУИС-ийн харъяа эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач), дэд профессор Б.Энхмаа (МУИС-ийн харъяа эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач), Ахлах багш Б.Цогт-Эрдэнэ, Шинэ Эрин сургуулийн эдийн засгийн багш Б.Наранцацрал нар ханган ажиллав.
Тус олимпиадад 2024 онд анхны нэг мөнгөн медаль, 2025 онд хоёр хүрэл медаль тус тус авч байсан бол 2026 онд нэг мөнгөн медаль, хоёр хүрэл медаль авч амжилтаа ахиулжээ.