gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Г.Саруулсанаа
Улс төр
3 цаг 41 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх есдүгээр сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол Улс 2048-2049 оны хугацаанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох нэрээ албан ёсоор дэвшүүлж буйгаа зарлав.

Тэрбээр Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг болохыг онцолж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилтуудад хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн юм.

Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд идэвхтэй оролцож ирсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд 23 мянга гаруй цэрэг, цагдааг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, дэлхийн олон бүс нутагт хувь нэмрээ оруулсан төдийгүй өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж, энэ статусыг олон улсын хуулийн хүрээнд баталгаажуулах чиглэлээр тууштай ажиллаж ирсэн нь тус улсын нэр дэвших үндэслэлийн нэг болж байна.

НҮБ-ын Дүрмийн 23 дугаар зүйлд зааснаар Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийг Ерөнхий Ассамблей жил бүр таван суудалд сонгодог бөгөөд сонгохдоо нэн тэргүүнд тухайн улсын олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын бусад зорилгод оруулсан хувь нэмрийг, мөн газарзүйн тэгш хуваарилалтыг харгалзан үздэг.

Нэр дэвшигч Ерөнхий Ассамблейн оролцсон гишүүдийн гуравны хоёрын санал авснаар сонгогдох бөгөөд бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг. Дууссан гишүүн шууд дахин сонгогдох боломжгүй. Суудлуудыг бүс нутгийн бүлгүүдээр хуваарилдаг бөгөөд Африк гурав, Ази-Номхон далай хоёр, Зүүн Европ нэг, Латин Америк ба Кариб хоёр, Баруун Европ болон бусад бүлэгт хоёр суудал оногддог.

Байнгын бус гишүүд Аюулгүйн Зөвлөлийн бүх шийдвэрт нэг саналтай оролцдог ч хориг тавих эрхгүй. Мөн чанарын асуудлаар есөөс доошгүй гишүүний дэмжлэг (байнгын таван гишүүний зөвшөөрлийг оролцуулан) шаардлагатай байдаг. Тэд Зөвлөлийн сар бүр ээлжлэн даргалах, олон улсын мөргөлдөөн, хориг арга хэмжээ, энхийг сахиулах ажиллагаа зэрэг чухал хэлэлцүүлэгт оролцож, жижиг, дунд орнуудын дуу хоолойг илэрхийлэх үүрэгтэй.

Одоогийн байдлаар (2026 оны есдүгээр сарын сүүлч) Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдээр Бахрейн, Колумб, Бүгд Найрамдах Конго Ардчилсан Улс, Дани, Грек, Латви, Либери, Пакистан, Панам, Сомали улсууд ажиллаж байна. Үүнээс Дани, Грек, Пакистан, Панам, Сомали улсын бүрэн эрх энэ оны эцэст дуусаж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс Австри, Киргизстан, Португал, Тринидад ба Тобаго, Зимбабве улсууд шинээр орно.

Монгол Улсын энэхүү нэр дэвших нь урт хугацааны дипломат зорилтын илэрхийлэл бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд илүү идэвхтэй оролцох хүсэл эрмэлзлийн нотолгоо юм. Сонгууль болох хугацаа болоогүй байгаа ч бэлтгэлээ хангаж, олон улсын дэмжлэг цуглуулах ажил эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан