gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

"Манай улс төрчид зальтай болохоос тэнэг хүмүүс биш. Иргэд шаардлагаа зөв тавьбал биелүүлдэг болно"

Б.Мөнхчимэг
Улс төр
1 цаг 58 минутын өмнө
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  09 цаг 45 минут
2026.09.24

“Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс Монгол Улсын парламентын нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зорилгоор “Мэдэх эрхтэй-2” аяныг эхлүүллээ. Энэ хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлж буй 15 шаардлагын тухай мэдээлж байна.

Бичлэг үзэх: 

  11 цаг 59 минут
2026.09.24

Социологч М.Энхбадрал "Цогц хөгжлийн төв 15  дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсад п институтийг бэхжлүүлэхэд зорьж ажилладаг uih.mn цахим талбарыг ажиллуулж парламентын ил тод, нээлттэй байдал сайжруулах, иргэдийн оролцоог дэмжихэд анхаарч ажилладаг. 

2023 онд "Мэдэх эрхтэй" аяныг өрнүүлж, хууль батлахад гишүүдийн өгсөн саналын мэдээлэл ил тод биш байсныг өөрчилж, анх удаа parliament.mn-д санал хураалтын дүн гэж цэс үүсгэж, бий болгож байсан. 

Энэ удаа хүргэж байгаа шаардлагаараа хуульд заагдаагүй, шинэ эрх хүссэн юм биш, хуулийн дагуу иргэдэд угаас байгаа эрхийг шаардаж байна гэж ойлгож болно. Доорх 15 шаардлагыг  биелүүлснээр Монгол Улсад парламентийн ил тод байдал мэдэгдэхүйц сайжрах боломжтой" хэмээн ярьж байна.

  12 цаг 01 минут
2026.09.24

  12 цаг 03 минут
2026.09.24

УИХ-ын даргад хүргүүлж буй 15 шаардлагыг танилцуулж байна. 

Нэгдүгээрт, парламентын мэдээллийг нээлттэй байлгах нэгдсэн стандарт тогтоох 

Ингэснээр парламентын мэдээллийг иргэд цаг тухайд нь олж авах, ойлгох, бусад мэдээлэлтэй харьцуулан шалгах, татаж авах, боловсруулах, дахин ашиглах боломжтой болох юм. Мөн УИХ-ын ямар мэдээллийг, ямар хугацаанд, ямар бүтэц, хэлбэрээр нийтлэхийг тодорхой болгож, парламентын бүх нэгжид ижил мөрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Хоёрдугаарт, Засгийн газрын боловсруулж буй хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээс өмнө D-Parliament системд байршуулж, иргэдээс санал авах боломж бүрдүүлэхийг шаардсан байна. Одоогоор тус системийн “Боловсруулж буй төслүүд” хэсэгт УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг байршуулж байгаа боловч Засгийн газраас боловсруулж буй төслүүд энэ шатанд ижил түвшинд харагддаггүй байна. Тиймээс хуулийн төслийг хэн санаачилснаас үл хамааран боловсруулалтын эхний шатнаас нь цахим орчинд байршуулж, үзэл баримтлал, судалгаа, тооцоо болон холбогдох материалтай иргэд танилцан санал өгөх боломжтой болгохыг шаардав.

Гуравдугаарт, хуулийн төсөл бүрийн мэдээллийг нэг дороос бүрэн авах боломжтой байх. Хуулийн төслийн танилцуулга, судалгаа, тооцоолол зэрэг мэдээллийг D-Parliament цахим хуудаснаас харах боломжтой. Гэвч хэлэлцүүлгийн явц, боловсруулалтын мэдээлэл байгаа хэдий ч хууль батлагдсаны дараа тухайн мэдээлэлд эргэж хандах боломж хязгаарлагддаг. Тиймээс хуулийн төсөлтэй холбоотой бүх мэдээллийг нэг дор төвлөрүүлж, батлагдсан хуулийн эх болон өмнөх хувилбаруудыг хадгалдаг байх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлтийг тухай бүрд нь ил тод харуулах. Одоогоор иргэд хуулийн төслийн анхны эхийг харах тохиолдол байдаг бөгөөд хэлэлцүүлгийн явцад ямар заалт, ямар өөрчлөлт орсныг тухай бүрд нь харах боломж хязгаарлагдмал байна. Тиймээс хуулийн эхэд орсон өөрчлөлтийг бодит цагийн горимоор харуулах, өмнөх болон шинэчилсэн хувилбарыг харьцуулан харах боломж бүрдүүлэх шаардлагатай. Хуулийн эхийг боловсруулж байгаа байгууллага, ажлын хэсэг өөрчлөлтөө D-Parliament-д тухай бүр оруулдаг байх нь зүйтэй.

Тавдугаарт, санал хураалтын мэдээллийг гишүүн тус бүрээр нь ил тод болгох. Санал хураалтын дүнг зөвхөн нэгдсэн байдлаар бус, УИХ-ын гишүүн тус бүр ямар санал өгсөн талаарх мэдээлэлтэй нь хамт нийтэд нээлттэй болгох шаардлагатай. Учир нь УИХ-ын гишүүн иргэдийг төлөөлөн хууль тогтоох шийдвэр гаргаж, санал өгдөг. Тиймээс тухайн шийдвэрт хэн ямар байр суурьтай оролцсоныг иргэд мэдэх боломжтой байх ёстой.

Зургаадугаарт, парламентын бүх нэгжийн үйл ажиллагааг ил тод болгох. Одоогоор байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааны мэдээлэл, тэмдэглэл тодорхой хэмжээнд нээлттэй байдаг. Харин ажлын хэсгийн тэмдэглэлүүд намын бүлгийн хуралдаан, түр хороодын хуралдааны мэдээлэл зэрэг парламентын шийдвэр гаргах үйл явцад нөлөөлдөг бусад хэлэлцүүлгийн мэдээлэл хангалттай ил тод биш байна. Намын бүлгүүд асуудлыг хэрхэн хэлэлцэж, ямар байр суурь, санал дэвшүүлж байгаа нь мөн олон нийтэд нээлттэй байх шаардлагатай.

Парламентын үйл ажиллагаа хэлэлцүүлэг, мэтгэлцээн, байр суурийн ил тод байдалд тулгуурлах ёстой. Хамгийн зөв биш юм гэхэд хамгийн хохирол багатай шийдвэрийг хэлэлцэж гаргах үйл явц. Одоо нийгэмд гараад буй парламент хуралдаж чадахгүй байгаа, асуудалтай харагдаж байгаа нь улс төрийн намуудын төлөвшилтэй ч холбоотой. УИХ-ын намын бүлгүүд намын хуйвалдааны талбар биш адилхан нээлттэй байх ёстой.  УИХ-ын гишүүн болж ард түмний төлөөлөл болсон л бол нээлттэй хуралдах ёстой. 

  12 цаг 27 минут
2026.09.24

Долоодугаарт, хуралдааны тэмдэглэлийг цаг тухайд нь оруулах. Одоогоор чуулганы хуралдааны тэмдэглэл parliament.mn дээр нийтлэгддэг. Гэхдээ энэ тэмдэглэл цаг хугацаандаа ордоггүй. Үүнийг цаг тухай бүрд нь оруулж, хэдэн хоногийн дотор орох нь тодорхой болох ёстой. Та бүхэн шалгавал хаврын чуулганы сүүлийн өдрийн тэмдэглэл одоо ч ороогүй байгаа. Иргэдийн мэдэх эрхийг хангах гол боломж нь энэ тэмдэглэл байдаг. 

Наймдугаарт, дарламентийн мэдээллийг нээлтэй өгөгдөл болох. parliament.mn, dparliament.mn рүү орвол хэвлэсэн зүйлийг сканердаад оруулсан pdf өргөтгөлтэй файл л олж авна. Энэ бол нээлттэй гэсэн үг биш. Үүнийг олон улсад боловсруулалт хийх боломжтой хэлбэрт байх ёстой. Тиймээс тухайн мэдээлэл, өгөгдлүүдийг боловсруулах боломжтой хэлбэрээр хөрвүүлэх шаардлагыг хүргүүлж байна. 

Есдүгээрт, гишүүн тус бүрийн ажлын мэдээллийг нэг профайлд нэгтгэх. Олон улсын жишигт гишүүн тус бүрээр аль хуулийг батлахад ямар санал өгсөн, санаачилсан хууль зэрэг нь  харуулдаг. Манай байгууллагаас хөгжүүлсэн uih.mn дээр гишүүдийн ирцийн мэдээлэл, намтар, ямар хууль ямар санал өгснийг нь хурлыг тэмдэглэлээс шүүж оруулдаг. Харин манай parliament.mn дээр намтар, и-мэйл, утасны дугаар, өрөөний дугаар л байгаа. Олон улсын сайн жишгийг нэвтрүүлж, иргэд өөрийнхөө төлөөллийг ямар ажиллаж байгааг мэдэх боломжтой байлгахыг шаардаж байна.

  12 цаг 55 минут
2026.09.24

Аравдугаарт, хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизмаа бэхжүүлэх. Энд заавал нэмэлт хууль шаардлагагүй. УИХ-ын дэгийн тухай хуулиар тухайн гишүүн өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй салбарын асуудлыг хэлэлцэхэд санал өгөхөөс татгалзах үүрэг хүлээж байгаа. Ард иргэдийг төлөөлж, нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстой хүмүүс тухайн салбараас ашиг алдаг бол нийтийг төлөөлөх боломжгүй гэж олон улсад үздэг. Тухайлбал аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүн тухайн сэдвээр асуудал хэлэлцэж байхад санал хураалтад оролцохоос түтгэлзүүлэх зохицуулалт байгаа. Үүнийг хуралдаан даргалагч буюу УИХ-ын дарга Ц.Бямбацогт сахиулж ажиллах хэрэгтэй. Ингэхийн тулд 126 гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлыг мэдүүлэг дээр урьдчилаад тодруулчих хэрэгтэй, маш амархан. 

Арваннэгдүгээрт, иргэдээс авсан саналд заавал хариу өгч, санал шийдвэрт хэрхэн туссаныг олон нийтэд мэдээлдэг болох. dparliament-д  иргэд саналаа өгч байгаа боловч санал туссан эсэхийг 30 хоногийн дотор тайлагнах ёстойн Үүнийг хийхгүй байна. Үүнийг бид "дүлий парламент" гэж нэрлээд байгаа юм. Иргэдийн саналыг сонсоод байдаг хэр нь хариу өгдөггүй. Саналаа өгөөрэй гэсэн ч хүлээж авахгүй байвал иргэдийн итгэл буурна. Энэ чигээр үргэлжлээд байвал парламентын ил тод байдал гэдэг PR-ын түвшинд үлдэх гээд байна. 

Арванхоёрдугаарт. Парламентын үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл бие даан ажиглаж, сурвалжлах нөхцөлийг сайжруулах. Саяхныг хүртэл чуулганы их хурлын танхимыг шилэн хаалттай болгосон байсан. Олон нийтийн зүгээс сэтгүүлчдэд шүүмжлэлтэй хандаж, яагаад коридорт гишүүдийг хөөгөөд байгааг гайхдаг. Угтаа бол сэтгүүлчид танхимд чөлөөтэй нэвтэрч өөрсдөө мэдээллээ цуглуулдаг боломжоор хангах ёстой. Мөн чуулганы дүрс дамжуулалтын дор хаяж нэг сувгийг танхимын ерөнхий дүр зургийг тасралтгүй харуулдаг байдлаар ажиллуулах, албан ёсны найруулгатай дүрс дамжуулалтаас гадна парламентын сэтгүүлч, зураглаачид хуралдааны үйл явцыг бие даан ажиглаж, дүрс мэдээ бэлтгэх зохистой нөхцөлийг бүрдүүлэхийг шаардсан. 

Арвангуравдугаарт, УИХ-ын гишүүд болон парламентын төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй, ойлгомжтой байдлаар нээлттэй болгох. УИХ-ын гишүүд үндсэн цалингаасаа гадна сар болгон 20 орчим сая төгрөгийн хангамж байдаг. Парламент үр дүнтэй ажиллахын тулд төсөв байх нь зайлшгүй. Гэхдээ юунд зарцуулсныг ил болгож өг. Судалгаа хийлгэсэн үү, нийтлэг эрх ашгийн төлөө юу хийсэн бэ, хянан шалгах үүргээ биелүүлэхийн тулд юунд зарцуулсан бэ гэдгийг тодорхой ил болгож өгөх. Зарчмын хувьд энэ нэн тэргүүнд тодорхой байх ёстой. 

Арвандөрөвдүгээрт, хэлэлцүүлгийг бодлогын бодит мэтгэлцээн болгоход анхаарах. Хуулийн төсөл, төсөв болон бодлогын томоохон асуудлын хэлэлцүүлгийг хэт формаль, хугацаанд шахагдсан үйл ажиллагаа болгохгүй байх, өөр байр суурь, цөөнхийн санал, нотолгоонд суурилсан мэтгэлцээнийг зохистой хэмжээнд хангах, хэлэлцүүлгийн тэмдэглэл, дүрс бичлэг, саналын томьёолол болон санал хураалтын үр дүнг бүрэн нээлттэй байлгах нь зүйтэй. 

Арвантавдугаарт, УИХ-ын гишүүний чөлөөт мандат, бие даасан байдлыг хамгаалж, парламентын институцийн хараат бус байдлыг сулруулах зохицуулалтаас сэргийлэх. УИХ-ын гишүүний Үндсэн хууль, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцэх, асуулт асуух, санал гаргах, байр сууриа илэрхийлэх, санал өгөх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарлах дотоод дүрэм, сахилгын болон бусад механизм бий болгохоос зайлсхийх шаардлагатай.

  13 цаг 01 минут
2026.09.24

Дээрх 15 шаардлагыг хүргүүлснээс хоёр сарын хугацаанд буюу 11 дүгээр сарын 20-ны дотор биелүүлж ажиллана уу гэдэг шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлж байна. Үүнийг биелүүлж, хэрэгжүүлснээр Монгол Улсын парламентын ил тод байдал мэдэгдэхүйц сайжирна." хэмээн ярилаа. 

 Цогц Хөгжлийн Үндэсний төв "Парламентын ил тод байдлыг хангах Азийн сүлжээ" гэх 11 улсыг хамарсан сүлжээнд улсаа төлөөлж гишүүнээр оролцдог. Мөн  сүүлийн гурван жилийн хугацаанд ажиллаад "Парламентын ил тод байдлыг үнэлэх Азийн индекс" гэдэг аргачлалыг олон улсад боловсруулжээ.  Энэ үнэлгээний дагуу УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдлыг мэдээллийг ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцоо гэсэн гурван түвшинд үнэлээд 10 дугаар сарын сүүлээр зарлахад бэлэн болоод байгаа аж. 

  13 цаг 11 минут
2026.09.24

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд социологич М.Энхбадрал "Парламентийн хувьд иргэд итгэл алдсан, эргэлзээтэй олон зүйлс үүсэж байж магадгүй. Гэхдээ сайн муу ажиллаж байгаагаа үл хамаараад УИХ бол манай улсын эрх чөлөөний баталгаа. Олон улсын өнцгөөс харвал тусгаар тогтнолын баталгаа болох иргэдийн засаглах эрхийг хэрэгжүүлж байгаа гол институт гэдгийг бодох ёстой. Тиймээс парламентаа яаж бэхлүүлэх вэ гэж харах нь бидний нийтлэг эрх ашиг. 

Мөн иргэдэд уриалахад улс төр төвөгтэй юм, би ойлгохгүй гэж хандаж болохгүй. Бид парламентын үйл явцыг ойлгох албатай, нийтээрээ сайжиръя. Тухайлбал гишүүдээс байнгын хорооны хуралдаа суусан уу гэж асууя. Зам, тоглоомын талбай нэхэх биш энэ хуулийг хэлэлцэж байхад та ямар байр суурь илэрхийлсэн бэ гэх зэргээр улс төрчдөд тавьдаг шаардлагаа ахиулъя. Тэгвэл манай улс төрчид зальтай болохоос тэнэг хүмүүс биш шүү дээ. Маш амархан энэ шаардлагад тань нийцээд хөгжөөд явна." гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан