Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэдээс гэмт хэрэг, зөрчил, галын осол мэдээлэл, эмнэлгийн яаралтай тусламж, гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээллийг 101, 102, 103, 105 тусгай дугаараар хүлээн авч, холбогдох нэгж, байгууллагад шуурхай дамжуулан ажилладаг. Тус төв нь өдөрт дунджаар 4800 орчим дуудлага, мэдээллийг хүлээн авдаг.
Цагдаагийн байгууллагаас иргэн бүрд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яаралтай үед тусламж, үйлчилгээнд шуурхай хандах боломжийг нэмэгдүүлэхээр 24 цагийн мэргэжлийн дохионы хэлмэрчийг ажиллуулж байна.
Ингэснээр хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай тусламж шаардлагатай үед 102 тусгай дугаарын утсанд текст мессеж илгээх, мөн “102 Police” аппликэйшн ашиглан дүрст дуудлага хийж, дохионы хэлмэрчийн тусламжтайгаар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой.