gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

MiningWeek 2026: Нийт газар нутгийнхаа 21 хувьд ашигт малтмалын лиценз олгох боломжтой

Э.Энхмаа
Эдийн засаг
4 цаг 3 минутын өмнө
Twitter logo
Э.Энхмаа
Twitter logo
Эдийн засаг
4 цаг 3 минутын өмнө

“MiningWeek & MinePro 2026” уул уурхайн олон улсын чуулган, үзэсгэлэн тав дахь удаагаа 9-р сарын 16-19-ний өдөр боллоо. Чуулганд Монгол, Австрали, БНСУ, ХБНГУ, БНХАУ зэрэг 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, хөрөнгө оруулагч, зочин төлөөлөгч оролцож, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон салбарын хөгжлийн чиг хандлага, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг олон талын асуудлаа хөндөж, амжилт ололтоо дүгнэлээ.

Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь, 10 ам.доллар тутмын долоог нь уул уурхайн салбараас олж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн үндэс суурь болсон энэ салбарыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах замаар хөрөнгө оруулагчдыг татах, зогсонги байдалд ороод буй геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж энэ салбараас олох экспортын орлогыг солонгоруулах нь чухал болохыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацын удирдлага төдийгүй чуулганы төлөөлөгчид салбар хуралдаанууд оролцогчид байр сууриа илэрхийлж байв.

Ерөнхий сайд Н.Учрал чуулганы нээж хэлсэн үгэндээ, Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийг хамгаалах олон хууль батлууллаа. Эдийн засгийн эрх чөлөөний, Хөрөнгө оруулалтын, Зөвшөөрлийн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу эрдэс баялгийн салбарт анхны Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдлаа. Ингэснээр уул уурхайн салбарынхан болон хөрөнгө оруулагчдад гэнэтийн сюрприз барьдаггүй, тогтвортой, тодорхой эрх зүйн орчин бүрдэж байна.

УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байна. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавих Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Эрх зүйн орчин шинэчлэгдэж буй нь олон жил ярьсан, гацсан төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөрс суурь болно. Бид одоо хуулийнхаа хэрэгжилтэд онцгой анхаарна. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилнө” гэлээ.

З.ГАН-ОЧИР: УУЛ УУРХАЙН САЛБАР ҮНИЙН ӨСӨЛТ, УНАЛТААС ҮЛ ХАМААРЧ ТОГТВОРТОЙ, АШИГТАЙ АЖИЛЛАХЫН ТУЛД БОДЛОГЫН ХУВЬД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ

МУУҮА-ийн Зөвлөлийн дарга З.Ган-Очир, Дотоодын уул уурхайн компаниудыг олон улсын зах зээлд гарсан компаниудтай холбох нь чуулганы нэг гол зорилго. Зөвхөн уул уурхайн компани, ханган нийлүүлэгчдээр зогсохгүй бусад оролцогч талууд болох ТББ-ууд, орон нутгийн иргэд ч оролцож, харилцан ярилцаж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гарц шийдлийг хамтдаа ярилцдаг платформ юм. Манай салбарынхны дунд 10 гаруй жил яригдаж, хүлээлт үүсгэсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, намрын чуулганаар батлах гэж байна. Хууль батлагдсанаар хайгуулын салбарыг нээлттэй, уул уурхайн салбарын татварын орчныг илүү тодорхой болгоно гэсэн итгэл, хүлээлт дүүрэн байна.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын орчныг хэмжих судалгааг “Fraser” институтээс жил бүр хийдэг. 2025 оны байдлаар Норвеги, Саудын Араб, Чили, Казахстантай харьцуулахад Монгол Улс хөрөнгө оруулалт татах чадвар 60 оноотой буюу харьцангуй гайгүй харагдана. Гэтэл Казахстан улс 55.2 оноотой боловч хайгуулын салбартаа жилд 400 сая ам.доллар зарцуулж, хөрөнгө оруулалт татсан. 

Эдгээр улстай харьцуулан бодлогын орчныг нь авч үзэхэд манай улс доогуур үнэлгээтэй байна. Тухайлбал, татварын орчин, маргаантай газрын нэмэмжлэлээр Монгол Улс сүүл мушгиж байна. Харин эрдэс баялгийн нөөц бололцооны үзүүлэлтээр 41-ээс 23-рт буюу байгалийн өгөгдөл сайтай. Гэхдээ дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд бусад орныг харж бодлогын шинэчлэлийг тасралтгүй хийх шаардлагатай. Харамсалтай нь үүнийгээ төдийлэн сайн хийхгүй байна. Тэгэхээр 2026 онд батлагдах хууль эрх зүйн өөрчлөлтүүд хүлээлт үүсгэж байна. 

Зэс, нүүрсний үнэ 2-3-хан жилд өсөхөд түүнд дулдуйдаж ашиг олох биш, урт хугацаанд ашигтай ажиллаж, Баялгийн сан арвижиж байх ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүн үнийн өсөлт, уналтын циклтэй байдаг. Энэ циклээс үл хамаарч уул уурхайн салбар тогтвортой, ашигтай ажиллахын тулд бодлогын хувьд өрсөлдөх чадвар сайтай байх ёстой. Цаашид сайжруулах зүйлс нь зөвхөн биднээс хамаарч байна. Тухайлбал, дэд бүтцээ сайжруулах, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж баялгийн нөөцөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, татварын орчныг ойлгомжтой болгох шаардлагатай. Энэ бүх өөрчлөлтүүдийг авчрах шийдэл нь УИХ-аар батлагдах Ашигт малтмалын тухай хууль байх болов уу гэж найдаж байна гэв.  

Г.ДАМДИННЯМ: МОНГОЛ ОРНЫ 1.5 САЯ КМ.КВАДРАТ ГАЗАР НУТГИЙН ТАЛ ХУВЬ НЬ Л СУДЛАГДСАН

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан. Түүний илтгэлд, Ашигт малтмалын нөөц баялгийг өсгөх нь энэ салбарын яамны бодлого байх ёстой. Монгол Улс өнөөдрийн байдлаар 60 сая тонн зэстэй, 40 тэрбум тонн нүүрстэй, 2.2 тэрбум тонн төмөртэй, Оюутолгойг оруулахгүйгээр 562.8 тонн алтны нөөцтэй. Мөн цайр, жонш, уран, газрын тосны нөөцтэй.

Монгол орны 1.5 сая км.квадрат газар нутгийн тал хувь нь судлагдсан, үлдсэн нь хараахан судлагдаж амжаагүй. Тэгэхээр Монгол Улсад шинэ шинэ орд газар, уурхай нээгдэх боломжтой. Үүний тулд хайгуулын ажлыг эрчимжүүлнэ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1760, хайгуулынх 1120 байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтынхаас 5 дахин их байж ирээдүйд нээгдэх орд газрын нөөц тогтоогдож явдаг. Жишээлбэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оюут ордын нөөцийг баталгаажуулж, бүртгүүлэхэд 51 жилийг зарцуулсан. Ийм урт цаг хугацаа, санхүүжилт, бэрхшээл саадыг давж шинэ орд нээгддэг. Оюутолгойг эс тооцвол бид өнөөдөр 1990 оноос өмнөх буюу социализмын үед нөөц тогтоогдсон орд газрынхаа баялгийн орлогоор амьдарч байна.

Монгол орны өргөн уудам газар нутгийн 1.2 хувь нь ашиглалтын, 3.6 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Манай улсын хувьд нийт газар нутгийн 21 хувийг нь ашигт малтмалын чиглэлээр лиценз олгох боломжтой. Тэгвэл Казахстан улс нийт газар нутгийнхаа 60 хувийг, Австрали улс 65 хувьд нь ашигт малтмалын лиценз олгох боломжтой гэж үздэг.

Төрөөс хайгуулын ажилд жилд 20 тэрбум төгрөг зарцуулж байна. Ийм хурдаар явбал Монгол орныхоо хаана, ямар баялаг байгааг судлахад 20 жил зарцуулна.

10 гаруй жил яригдсаны эцэст Ашигт малтмалын тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, санал хураах эцсийн шатандаа орлоо. Хууль батлагдвал хайгуулын ажлыг дараах хоёр төрлөөр олгох зохицуулалт хийжээ. Нэгдүгээрт, уламжлалт буюу сонгон шалгаруулалтаар, хоёрдугаарт гэрээгээр олгох гэсэн хоёр аргыг хэрэглэнэ. Энэ нь ААН хүсэлт гаргаж, хайгуулын судалгааны ажлыг стандартын дагуу хийж, дүгнэлтээ АҮЭБЯ-ны Эрдэс баялгийн зөвлөлд тайлагнах ба мэргэжлийн зөвлөл дүгнэлтийг аргачлалын хувьд зөв хийсэн байна гэж баталбал тухайн компани нийт хайгуул хийсэн талбайнхаа 20 хүртэл хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх зүйн орчин бүрдэнэ.

Шинэ хууль батлагдсанаар хайгуулын салбарын хөрөнгө оруулалт 10 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ нь хаанаа, ямар ашигт малтмал байгааг мэдэхэд нь төрд ч, хөрөнгө оруулагчид ч ашигтай бодлогын шийдэл болох юм гэв.  

Mining Week2026 чуулганы үеэр чухал ашигт малтмалын жагсаалт болон энэ чиглэлээр баримтлах бодлогыг тодорхой болгож, стратегийн ордын зохицуулалттай хэрхэн уялдуулах асуудлыг хөндөж ярилцлаа. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд чухал ашигт малтмал гэж юуг үзэх, ямар түүхий эдийг энэ категорт оруулах тухай бодлогыг хуульдаа анх удаа тусгажээ. Хууль батлагдсаны дараа Монгол Улс чухал ашигт малтмалын жагсаалтаа батлан, олон улсад танилцуулах юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан