gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     9.24
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 9.24
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хотын захад амьдардаг хүүхдүүдийг англи хэлний үнэгүй сургалтад хамруулсанд баяртай байна"

М.Лхагвадулам
Боловсрол
4 цаг 1 минутын өмнө
Twitter logo

“Наймдугаар сарын дундуур "Өсөлт хөгжлийн төв"-өөс холбогдож “Хүүхэд нь сургалтад бүртгүүлсэн байна. Ирээд шалгалтаа өгөөрэй” гэсэн. Хүүхэд маань тус төвийн англи хэлний болон нийгэм, сэтгэлзүйн сургалтад хамрагдсан. Өөрөө их дотогшоо, барагтай бол юм ярьдаггүй хүүхэд юм. Харин сургалтаас хойш ээжтэйгээ илүү нээлттэй харилцаж байгаад маш их баярлаж байна. 

Тэр болгон бид нар хүүхдээ хотын төв рүү зөөж сургалтад хамруулж чаддаггүй. Үнэ төлбөргүй, гэрт ойрхон сургалтыг маш том боломж гэж харсан. Бид нар хүүхэдтэйгээ харьцахдаа маш тааруу шүү дээ. Тиймээс хүүхэд өөрөө өөрийгөө ойлгох, олны дунд биеэ зөв авч явахад дөхөм болж байна гэж бодож байна" хэмээн англи хэлний сургалтад хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл Т.Шинэзаяа сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо. Бидний хэлж заншсанаар Жанцаны буудал орчимд улбар шар өнгөтэй, хоёр давхар барилга бий. Уг барилгын хоёр давхарт зуны турш бизнес эрхлэгчид бизнесээ хөгжүүлж, сурагчид англи хэл, жюү жицүгээр хичээллэж, ажилгүй байгаа хүмүүсийг ажилд оруулжээ. 

Туршилтын хоёр сарын хугацаа дуусаж Нийслэлийн Бизнес, инновацын газар болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хүүхэд, залуучууд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Өсөлт хөгжлийн төв”-ийг Баянхошуу дэд төвд өнөөдөр (2026.09.21) нээлээ.

Бусад төвөөс ялгаатай нь ослын гарц, аюул осол тохиолдвол бэлэн байдлыг маш сайн хангасан байв. Хөгжлийн төвийн менежер хүүхэд гэлтгүй хүн бүрд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхийг зорьсон гэж тайлбарлалаа. 

"Сонгинохайрхан дүүрэг бол хамгийн их хүн амтай дүүрэг. 4 км радиус дотор  60 гаруй мянган хүн амьдарч байна. Эдгээр 60 гаруй мянган хүний 5000 гаруй нь ажилгүй хүмүүс байдаг.  Тиймээс хүн бүрд хүрч ажиллах үүднээс манай дэд төв гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зорьсон" хэмээн "Хөгжлийн шийдэл" ТББ-ын захирал Б.Хишигсүрэн хэллээ. 

Тус төвд өнгөрсөн хоёр сарын хугацаанд 60 гаруй бичил бизнес эрхлэгч бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх чиглэлээр дэмжлэг авч, 300 гаруй хүүхэд, залуучууд англи хэлний сургалтад хамрагдсан бол 120 хүүхэд жюү жицү спортоор тогтмол хичээллэх болжээ.

Мөн 150 гаруй залуу хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгч байгууллагуудад дадлагажин ажлын туршлага хуримтлуулах боломж бүрдсэн байна.

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЭХЛЭХЭЭС ДУУСАХ ХҮРТЭЛ 98 ХУВИЙН ИРЦТЭЙ БАЙСАН

"Тус төслийн хүрээнд гурван ээлжээр 300 гаруй сурагчдад англи хэлний болон нийгэм сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулж ажилласан. Нийт суралцагчдын 80 гаруй хувь нь анхан шатны мэдлэгтэй байсан. Дээрх тоог хараад анх зорьсон зорилтот бүлэгтээ хүрч ажиллажээ гэж боддог.

Би 7-18 насны хүүхдүүдэд гурван сарын турш англи хэлний хичээл заасан. Анх сургалтад хамрагдсан хүүхдүүд маань ихэнх нь байх ёстой түвшнээсээ доогуур мэдлэгтэй байсан.

“За хүүхдүүд ээ хичээлээ эхэлье” гэхээр л балаа шүүрч аваад юм бичих гээд байдаг. Гэхдээ англи хэлийг заахад ярих, сонсох ур чадвар их чухал. Тиймээс “За багшийнхаа юу ярьж байгааг эхлээд сонсоорой” гэж хэлээд өөрийн арга барилдаа дасгасан.

Улсын сургуульд ч, хувийн сургуульд ч англи хэл заах багшийн ур чадварыг сайжруулах сургалт ороосой гэж их хүсэж байна.

Англи хэлний сургалтад хамрагдсан хүүхдүүд эхлэхээс дуусах хүртлээ 98 хувийн ирцтэй ирсэн. Энэ нь тэд хэчнээн хүсэж мөрөөдсөнийг харууллаа. Эцэг эхчүүд ч идэвхтэй байж, хүүхдээ өдөр болгон хүргэж ирсэнд маш их талархалтай байна.

Анх англи цагаан толгой мэддэггүй байсан хүүхдүүд сургалтаа дуусахад англиар ярьдаг болоод гарч байгаа юм. Багш хүний үүргээ биелүүлчихсэн юм шиг сайхан мэдрэмж төрдөг" хэмээн англи хэлний багш Д.Золжаргал сэтгэгдлээ хуваалцлаа. 

Англи хэлний сургалтад хамрагдсан 151-р сургуулийн 5а ангийн сурагч Э.Итгэл "Би найман сарын 25-аас эхлэн 20 хоногийн турш англи хэлний сургалтад сурсан. Би англи хэлний хичээлээ жаахан ойлгодоггүй байсан. Харин сургалтад сууснаар илүү сайжирсан. Сургалтаасаа 5,6 найзтай болсон учраас маш их таалагдаж байна. Англи хэлний хичээл дээр тоглоом тоглож, шинэ үг сурах их гоё юм билээ. Аав, ээж минь сургалтдаа яваарай гэдэг" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

"Англи хэлний сургалтад явснаар миний дуудлага маш их сайжирсан. Тиймээс ангийнхан маань намайг их сайн ярьж байна гэж магтсан. Сургалтаас найзуудтай болсон. Би тавдугаар анги хүртлээ англи хэлний үсгээ сайн мэдэхгүй үгээ холбож уншиж чадахгүй байсан. Харин сургалтад сууснаас хойш илт сайжирсан даа маш их баяртай байна. Сургалтын багш нар минь тайван, эвтэйхэн харьцаж, хичээлээ их хөгжилтэй заадаг. Хэрвээ дахиж ийм боломж олдвол дахиад суумаар байна" хэмээн сурагч Б.Оюун-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа. 

БИД ИРЭХ ОНЫ ЖЮҮ ЖИЦҮГИЙН УЛСЫН АВАРГАД ОРОЛЦОХ ЗОРИЛГОТОЙ

Жюү жицү сургалтын багш Ч.Түвдэнтарваа "Энэ оны 7-р сарын 29-өөс эхлэн бэлтгэлээ эхлүүлсэн. Бид нар 10-13 насны өмнө жюү жицүгээр хичээллэж байгаагүй хүүхдүүдийг сонгож авсан. Суралцаж буй хүүхдүүд зорилготой болж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж байна. Энэ насны хүүхдүүд үлгэр дуурайл авч сурах дуртай. Спортоос хүндлэх, мэндлэх, цаг баримтлах, хувь хүний зохион байгуулалтад сайн суралцдаг.

Мөн жюү жицүгийн бяраар бус техникээр өрсөлдөх үндсэн аргад суралцсан байдаг. Манай сургалтад хамрагдаж буй нийт хүүхдүүдийн 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй гэсэн хүйсийн харьцаатай байна. Гэхдээ охид нь хөвгүүдээс илүү спорт, бусадтай харилцах харилцаа, бие хамгаалах урлаг гэж хүлээж авдаг. Бидний хамгийн том зорилго бол 2027 оны нэгдүгээр сард болох Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорьж байна. 

"Би оюутан болсноосоо хойш жюү жицүгээр хичээллэсэн. Хамгийн анх удаа хүүхэд хариуцаж, багшилж байна. Багш болохоор их хариуцлагатай санагдсан. Анх удаа спортоор хичээллэж байгаа учраас их идэвхтэй байна. Аав, ээж нь "Манай хүүхэд маш их утас үздэг байсан. Утасны хэрэглээгээ багасгаад хашаандаа гүйж, хөдөлгөөн хийдэг болсон шүү" гэж ярьсан учраас хийж байгаа ажлаараа бахархаж байна" хэмээн Жюү жицүгийн багш, дасгалжуулагч Б.Эгшиглэн сэтгэгдлээ хуваалцлаа.  

    ХАТААСАН ТАРАГ ҮЙЛДВЭРЛЭХДЭЭ БОЛОХГҮЙГЭЭС БОЛОХ ХҮРТЭЛ ТУРШСАН

    "Манайх 2019 онд компани байгуулж, бүтээгдэхүүнээ хөгжүүлж явсаар байгаад 2024 онд зах зээлд гаргасан. Хатаасан таргийг шоо дөрвөлжин хэлбэрт оруулдаг. Ашигтай бактериар хамгийн баян бүтээгдэхүүн юм.

    Анх хүүхдийг угждаг нэмэлт сүүнээс санаа авсан. Монголоор дүүрэн малтай байж яагаад монгол брэндийн хүүхдийн сүү гаргаж болохгүй гэж бодож байлаа. Эрэл хайгуул хийж байгаад сүү хатаадаг технологид суралцав. Тоног төхөөрөмжөө авчраад сүү хатааж үзтэл маш үнэтэй туссан. Өөр олон төрлийн бүтээгдэхүүн хатааж болохгүйгээс болох хүртэл туршсан. Хамгийн сүүлд таргийг хатаая гэсэн санаан дээр тогтож байв.

    Таргаа хатаах гэдэг нь 97%-ийн чийгийг нь авна гэсэн үг юм. Хатаасан таргийг урт хугацаанд хадгалж болохуйц учраас элдэв янзын хугацаа уртасгагч, тогтворжуулагч хэрэглэх шаардлагагүй байдаг. Хүмүүсийн сайн мэддэгээр сансрын нисгэгчийн хоол хатаах технологиор хатаадагтай ижилхэн.

    Миний хувьд хурдасгуур хөтөлбөрт хамрагдсанаар маркетинг хийх, бүтээгдэхүүнээ танилцуулах, дотоод менежмент гэх мэт олон зөвлөгөө авсан. Компани байгуулж, бизнес эрхэлнэ гэдэг амаргүй шүү дээ. Мэдэхгүй зүйл маш их. Тэр бүрдээ хөтөлбөр хариуцсан хүнээсээ тусламж хүсээд явахаар их сайн чиглүүлж өгдөг. Ямартай ч "Өсөлт хөгжлийн төв"-ийн хурдасгуур хөтөлбөрөөс их зүйлийг сурсан даа маш их баяртай байна" хэмээн Төгс Уураг ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Энхмаа сэтгэгдлээ хуваалцлаа. 

    Өрхийн бичил жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллаж байна. Сүүлийн 18 жил жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр сургалт үйлчилгээ явуулдаг туршлагатай хамт олон бий.

    "Манай компани 2023 онд үүсгэн байгуулагдаж дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Бид хоол амтлагч бүх төрлийн ногоог шахмал хэлбэрт оруулан борлуулдаг. Хоолондоо шууд түрхэх боломжтой. Мөн салат зуушинд соус болгон хачирлан иддэг. 

    Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг Монголдоо тарьж ургуулж буй хүлэмжийн ХАА эрхлэгчдээс худалдан авдаг. 2025 оны хөгжлийн шийдэл СХД-ийн жижиг дунд бизнесийн газрын даргын сургалтад суусан. Тэр үед ийм төв нээгдэх тухай хэлж байсан. "Өсөлт хөгжлийн төв"-өөс бүтээгдэхүүн борлуулах санаа, сав баглаа боодлын дизайн гэх мэт олон зүйл суралцсан. Манай бүтээгдэхүүнийг усанд бага багаар найруулаад хүссэн амтаа гаргах боломжтой. 

    Хүмүүс шинэ ургацын ногоо авахаар хэдхэн хоноод л муудчихдаг. Зарим нь хэрэглэгдэхгүй байсаар шарладаг. Тиймээс энэ их түгжрэлд гэртээ байх цаг завыг хэмнэж, бэлэн бүтээгдэхүүн болгосон байна" хэмээн "Шилдэг шинэлэг санаа" шагнал авсан Ш.Алтансүх бизнесийнхээ тухай ярилаа. 

      Зах зээлд дөнгөж бойжин гарч буй бүтээгдэхүүнийг чиглүүлэн, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 18 жилийн туршлагаа Өсөлт хөгжлийн төвд бизнесийн хурдасгуур хөтөлбөрийг явуулсан. Хөтөлбөрт хамрагдсанаар эхлээд бүтээгдэхүүнээ сайжруулна. Бүтээгдэхүүн нь сайжраад чанаржсан бол зах зээлтэй холбож өгнө. Зах зээлд гарсан бүтээгдэхүүн томрохын хэрээр санхүүжилтийн хэрэгцээ үүснэ. Энэ үед нь санхүүжилттэй холбож өгнө. Хаана, ямар хөнгөлөлттэй зээл байна гэх мэт бүх талаар нь дэмжихийг эрмэлздэг.

      Хамгийн сүүлд засаглалын менежментэд нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр богино хугацаанд бизнес эрхлэгчид маань бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой ажээ. 

      ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖВЭЛ БУСАД ДҮҮРГҮҮДЭД "ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ" НЭЭНЭ

      "Баянхошуунд 60 мянга гаруй иргэн амьдардгийн 31,865 нь хөдөлмөрийн насныхан юм. Төслийг хэрэгжүүлэхээс өмнө хийсэн орон нутгийн хэрэгцээний судалгаагаар иргэдийн 53 хувь нь ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн бол 71.6 хувь нь хүүхэд, залуучуудад зориулсан хөгжлийн орон зай бий болгох шаардлагатай гэж үзсэн байна.

      Ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэдэг, ямар асуулт асуудаг, асуултад хэрхэн бэлддэг талаар зөвлөгөө өгч байна. Мөн өөрийн танилцуулгаа хэрхэн ажил олгогч нарт таалагдахуйц бичих вэ гэсэн сургалт явуулна. Хамгийн сүүлд ажил олгогч нартай холбож, зуучилж өгдөг.

      Бизнес эрхлэгч, ажилгүй байгаа иргэнд чиглэсэн үйл ажиллагааны дараа хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгтэй байна гэж үзсэн. Тиймээс англи хэлний болон жюү жицүгийн сургалт явуулж байна.

      Ойр хавийн ерөнхий боловсролын гурван сургуулийн 300 гаруй хүүхэд англи хэлний сургалтад хамрагдсан байна. Хотын төвийн англи хэлний сургалтын стандарт нэг өөр, гэр хорооллын бүсийн сургалтын стандарт бас өөр байдаг. Тиймээс гэр хорооллын хүүхдүүдэд хотын төвтэй ижилхэн сургалт олгохын тулд Жет англи хэлний сургалтын төвтэй хамтран сургалт явуулсан.

      Өсөлт хөгжлийн төвийг Рио Тинто Монгол компанийн санхүүжилтээр Нийслэлийн бизнес инновацын газартай хамтран босгосон. Цогц үйл ажиллагаа явуулдаг төв бусад дүүрэгт байдаггүй. Бусад дүүрэгт ийм цогц төв нээвэл тэр дүүргийн иргэдийг ажилтай, орлоготой болгоход өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Тиймээс бидний дараагийн зорилго бол бусад дүүргүүдэд ч цогц төв барих юм" хэмээн "Хөгжлийн шийдэл" ТББ-ын захирал Б.Хишигсүрэн үргэлжлүүлэн ярилаа. 

      Эдгээр хэрэгцээ, хүсэлтийг бодитоор шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан “Өсөлт хөгжлийн төв” нь иргэдэд шинэ боломж нээж, өөрсдийн ур чадвар, санаачилгад тулгуурлан ирээдүйгээ бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх орон зай болон хөгжих юм.

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан