АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс Иранд дахин цохилт өгөх, эсвэл энхийн хэлэлцээрийн хийх эсэхийг сонгох чухал шийдвэрийн өмнө буйг мэдэгдлээ.
Тэрбээр хэрэв асуудал шийдэгдэхгүй хэвээр үргэлжилбэл Ираныг "сүйрүүлж чадна" гэв. Энэ үед Ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс нэг гишүүн танхимд сууж байжээ.
Түүнчлэн Трамп илтгэлийнхээ ихэнх хэсгийг Ирантай хийсэн дайныг зөвтгөхөд зориулсан байна. Түүний хэлснээр уг ажиллагаа Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлсэн бөгөөд "хүчээр энх тайвныг тогтоох" бодлого гэв.
АНУ-ын зүгээс Ирантай хийх хэлэлцээр 11-р сарын сонгуулийн дараа хийгдэх боломжтой гэж тооцоолж байна.
Шинжээчид түүний энэ үйлдлийг гадаад бодлогын гол арга барил болох "шахалт үзүүлсэн дипломат ажиллагаа" буюу хүч хэрэглэхээр сүрдүүлж хэлэлцээ хийх боломжийг нээлттэй үлдээх бодлого гэж дүгнэжээ.
Мөн Трамп илтгэлийнхээ үеэр Орос-Украины дайныг дипломат аргаар зогсоож чадах талаар ахин илэрхийлэв.
Тэрээр "Бид Орос, Украины удирдагчидтай маш нягт хамтран ажиллаж байна. Энэ асуудал шийдэгдэнэ. Хүмүүсийн төсөөлж байгаагаас ч хурдан шийдэгдэх байх" гэж хэлжээ.
Түүнчлэн хиймэл оюуны салбарын манлайллаа БНХАУ-д алдахгүйг мэдэгдэж "artificial intelligence" гэхээс илүүтэй "super intelligence" гэж нэрлэх нь зөв гэв.
Эх сурвалж: BBC