Таны мэдлэгийг шалгахаас өмнө эхлээд баавгайн талаарх мэдээлэл нь өгөх нь зүйтэй болов уу.
Дэлхийд дараах найман зүйл баавгай байдаг.

- Хүрэн баавгай (Ursus arctos): Европ, Ази, Хойд Америкийн ой тайга, уулархаг нутгаар тархсан, хамгийн өргөн тархалттай нь. Үүнд манай орны хүрэн баавгай болон говийн ховор мазаалай багтана.
- Цагаан баавгай (Ursus maritimus): Хойд мөсөн далайн мөсөн бүрхүүл, эрэг дагуу амьдардаг, махчин амьдралтай том баавгай.Аварга хулсны баавгай /
- Хулсны баавгай буюу панда (Ailuropoda melanoleuca): Хятадын уулархаг нутгаар нутагладаг, голдуу хулсаар хооллодог ховор амьтан.
- Америкийн хар баавгай (Ursus americanus): Хойд Америк (АНУ, Канад, Мехико)-ийн ой модтой газраар амьдардаг хар эсвэл бор өнгөтэй баавгай.
- Азийн хар баавгай / Гималайн баавгай (Ursus thibetanus): Азийн уулархаг бүс нутгаар амьдардаг, цээжин хэсэгтээ цагаан өнгийн "V" хэлбэрийн толботой.
- Нүдний шилтэй баавгай (Tremarctos ornatus): Өмнөд Америкийн Андын нуруунд амьдардаг, нүдний эргэн тойронд цагираг хэлбэрийн цагаан/шар толботой цорын ганц Өмнөд Америк баавгай.
- Малай баавгай / Нарны баавгай (Helarctos malayanus): Зүүн Өмнөд Азийн халуун орны ширэнгэн ойд амьдардаг хамгийн жижиг биетэй баавгай.
- Залхуу баавгай / Хошуут баавгай (Melursus ursinus): Энэтхэг, Шри-Ланк зэрэг Өмнөд Азийн орнуудад амьдардаг, шоргоолж, термитээр голдуу хооллодог урт хошуутай баавгай.
Монгол Улсад тархсан хүрэн баавгай нь Ursus arctos хэмээх зүйлд хамаарна. Харин мазаалай нь тусдаа зүйл биш бөгөөд хүрэн баавгайн Говийн тусгаарлагдсан популяци юм.

Монголын хүрэн баавгай гол төлөв Хөвсгөл, Хэнтий, Монгол Алтай, Онон-Улзын сав болон Их Хянганы салбар уулсаар тархдаг. Тэд ой тайга, уулын бэл, голын хөндий, хад асга, ойн цоорхой зэрэг янз бүрийн орчинд амьдарна. Монгол Алтайн хүрэн баавгай харьцангуй хуурай, бут сөөгтэй, хадархаг орчинд ч дасан зохицсон байдаг.
Хүрэн баавгайг зөвхөн мах иддэг амьтан гэж ойлгох нь өрөөсгөл. Тэд ургамлын гаралтай хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэдэг. Хавар ичээнээс гарсны дараа ургамлын үндэс, нахиа, навч, үр, шавж зэргээр хооллодог бол зун жимс, жимсгэнэ, ургамал, шавж, загас болон заримдаа жижиг, том хөхтөн амьтдыг иднэ. Намар ичээндээ орохын өмнө өөх тос хуримтлуулах шаардлагатай учраас илчлэг ихтэй жимс, самар, үр, үндэс зэрэг хүнсийг түлхүү хэрэглэдэг. Хүнс хомс үед сэг зэм, мал болон зэрлэг амьтан идэх нь бий.
Хоол тэжээл ховордвол хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, буга зэрэг амьтан барих тохиолдол бий. Монгол Алтайн хүрэн баавгай огдой, тарвага зэрэг мэрэгчээр хооллох нь бий.
Ороо нь хэзээ ордог вэ?

Монголын хүрэн баавгайн орооны үе ерөнхийдөө 6–7 дугаар сард тохиодог. Дэлхийн бусад бүс нутгийн хүрэн баавгайн хувьд ч голдуу 5–7 дугаар сар байдаг.
Сонирхолтой нь эр ба эм баавгай орооны үед нийлсний дараа үр хөврөл шууд умайн хананд бэхлэгддэггүй.
Үр тогтсон өндгөн эс эхлээд хөгжлийн тодорхой шатанд хүрээд, дараа нь хэдэн сар бараг “түр зогссон” байдалтай байна. Ихэвчлэн намар–өвлийн эхээр умайн хананд бэхлэгдэж, жинхэнэ хээл тээх богино үе эхэлдэг.

Хээлээ хэдий хугацаанд тээдэг вэ?
Монголын эх сурвалжид 180–220 орчим хоног гэж өгдөг. Гэхдээ энд дээрх үр хөврөлийн бэхлэгдээгүй үеийн түр зогсолтыг тооцож байгаа эсэхээс шалтгаалан хугацаа өөр гардаг. Судалгаагаар үр хөврөл умайн хананд суусны дараах жинхэнэ хээлний хөгжил ойролцоогоор 56–60 хоног үргэлжилдэг.

Хэдэн бамбарууш төрүүлдэг вэ?
Монголын хүрэн баавгай ихэвчлэн 1–2 бамбарууш, голдуу ихрийг төрүүлнэ. Зарим тохиолдолд 3–4 хүртэл бамбарууш төрөх боломжтой гэж Монголын эх сурвалжид дурдсан байдаг. Тэд эхийнхээ ичээнд байх үедээ төрдөг нь бас гайхалтай.
Бамбарууш нь төрөхдөө маш жижиг ойролцоогоор 350–500 грамм, нүд нь нээгдээгүй, үс нь маш бага, бүрэн арчаагүй байдалтай төрдөг.
Баавгай хэдийд ичдэг вэ?

Монголд цаг агаар, хүнсний нөөцөөс хамаарч гол төлөв 10–11 сараас 3–5 сар хүртэл ичдэг бөгөөд нийтдээ 5–6 сар орчим ичээндээ байх тохиолдол бий. Хоол хүнс элбэг байвал 11 сарын сүүл хүртэл ичээнд орохгүй байх боломжтой.
Ичээгээ ихэвчлэн:
- унасан бүдүүн модны доор
- хадны завсар
- том үндэсний хонгил
- хуурай, салхинаас хамгаалагдсан хонгил зэрэг газарт засдаг.
Ичээндээ орох нь зүгээр л “унтах” биш. Бодисын солилцоо нь эрс буурч, олон сарын турш гаднаас хоол хүнс авахгүйгээр биеийн хуримтлуулсан өөх тосоо ашигладаг.
Бамбаруушнууд эхээсээ хэзээ салж, бие даан амьдарч эхэлдэг вэ?

Энэ бол баавгайн хамгийн онцлог зүйлсийн нэг.
- эхний өвлийг эхтэйгээ ичээнд өнгөрөөнө
- хавар ичээнээс гарч эхтэйгээ хамт хоол хайна
- зуны турш эхээсээ амьдралын арга ухаан сурна
- дараагийн өвөл мөн эхтэйгээ хамт ичнэ
- ихэнхдээ 2–3 нас хүртлээ эхтэйгээ байна
Зарим судалгаанд бамбарууш эхээсээ 2–3 насанд бие даадаг, харин зарим нь гурав дахь эсвэл дөрөв дэх хавар хүртлээ эхтэйгээ байх тохиолдол бий гэж дурдсан байдаг.
Энэ хугацаанд эхээсээ, юу идэх, хаана ус олох, аюултай газрыг таних, хүнээс зайлсхийх, ичээ сонгох зэрэг маш олон зүйл сурдаг.
Эм баавгай нэг эсвэл 2–3 жил өнжиж төллөдөг хэмээн эх сурвалжуудад дурджээ. Учир нь бамбарууш эхтэйгээ 2–3 жил хамт байдаг бөгөөд энэ хугацаанд эх баавгай дахин үржилд орох нь хязгаарлагдмал. Тиймээс хүрэн баавгайн популяци хурдан өсдөггүй.
Хүрэн баавгай яагаад суурьшлын бүс рүү орж ирдэг вэ?
Энэ нь Монголд сүүлийн үед анхаарах асуудал болсон.
Хамгийн гол шалтгаан нь баавгай хүн рүү дайрахыг хүсдэг биш, харин хоол хүнс болон амьдрах орчны өөрчлөлттэй холбоотой. Дараах хэд хэдэн шалтгаантай;
1. Байгалийн идэш тэжээл хомсдох
Хэрэв тухайн жилд:
- жимс муу ургах
- самар, үрийн гарц муу байх
- ургамлын ургалт муу байх
- ган, зуд, цаг агаарын хүнд нөхцөл үүсэх зэрэг шалтгаанаар хүнс ховордвол баавгай илүү их газар туулах шаардлагатай болдог.
2. Өвлийн ичээний өмнөх өөх нөөцлөлт
Ичээнд орохоос өмнө баавгай маш их энерги хуримтлуулах шаардлагатай. Тиймээс намар илчлэг өндөртэй, амархан олдох хүнс рүү татагдана. Энэ үед айлын:
- малын тэжээл
- үр тариа
- хүнсний хаягдал
- жимс
- зөгийн бал
- малын сэг зэм зэрэг нь байгалийн хоолноос илүү амархан олдвол суурьшлын бүс рүү орж ирэх шалтгаан болдог.
3. Амьдрах орчинд нь хүн ойртож байгаа нь нэг асуудал болдог
Ой мод огтлох, зам тавих, уул уурхай, малын бэлчээрийн тэлэлт, аялал жуулчлал зэрэг нь баавгайн уламжлалт нутагт хүний хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Ингэснээр баавгай, хүн хоёрын огтлолцох магадлал нэмэгдэнэ. Мөн баавгай суурьшлын бүс рүү орж ирэх нь намар идэш тэжээл хомсдох болон өвлийн ичээний өмнө их энерги хуримтлуулах хэрэгцээ, хүний суурьшилд амархан олдох хүнс гэсэн гурван хүчин зүйл давхацдаг. Тиймээс баавгайг хамгаалах бодлогын нэг хэсэг нь түүний байгалийн идэш тэжээл, амьдрах орчныг хамгаалах, нөгөө хэсэг нь суурьшлын бүс дэх хүнсний хаягдал, малын сэг зэм зэрэг татах хүчин зүйлсийг багасгах явдал юм.
Харин Монголд хэдэн хүрэн баавгай байдаг вэ?
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 1986 оны тооцоогоор Монголд ойролцоогоор 500 хүрэн баавгай 50,000 км² орчим талбайд байсан гэж тооцож байв.
Судалгааны эх сурвалжид 1986 оноос хойш Монголын хүрэн баавгайн нийт популяцийг хамарсан ийм хэмжээний улсын хэмжээний тооллого хийгдээгүй гэж тэмдэглэсэн байдаг. 1986 оны ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн тооцоогоор Монголд ойролцоогоор 500 хүрэн баавгай байсан бөгөөд улсын хэмжээнд шинэчилсэн тоо толгойн мэдээлэл одоогоор хомс байна.
Та дараах сонжоогоор өөрийн мэдлэгээ бататгаарай.