gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

М.Лхагвадулам
Нийгэм
2 цаг 29 минутын өмнө
Twitter logo

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. 

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Туул голын ай сав газар 2010 оноос хойш аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр барилгын хог хаягдлаа хаяж, нийт 1.1 сая тонн хог хуримтлагджээ.

Энэ нь Газрын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Улаанбаатар хотын 1.8 сая оршин суугчийн ундны эх үүсвэр, Туул голын экосистем дээр бий болсон хууль бус хогийн цэгийг зөөж, цэвэрлэнэ.

Мөн Туул голын эрэг, хөрс болон ойролцоох ундны усны эх үүсвэрийн худгуудад мэргэжлийн байгууллагатай хамтран шинжилгээ хийж нөхөн сэргээх, халдваргүйжүүлэх болон сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хогийг цэвэрлэж, зөөсний дараа дахин хог асгуулахгүй байхын тулд хашаа хайс байгуулж, камержуулах зэрэг арга хэмжээг авна.

Энд хог хаягдлаа тогтмол хаясаар ирсэн компаниудад хариуцлага тооцож, нүүлгэн шилжүүлэх зардлыг төлүүлнэ. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Цаашид байгалийн сайхан тогтоцтой энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр “Дүүргээс найман камерыг суурилуулж, нэмж хог хаяулахгүй байхад төвлөрч байна. Орон нутагт хяналт шалгалтын эрх зүйн боломжийг нээж өгөх шаардлага бий. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй цемент, шохойн үйлдвэрийн 60-70 хувь нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг.

Олон жилийн турш хяналтгүй байсны улмаас Туул голын энэхүү газарт хогийн цэг үүссэн. Аж ахуйн нэгжүүд бургасыг хогоор дарж сүйтгэн хогийн цэг үүсгэж, хүрээг нь тэлж байна” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан