Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.09.22) Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийг угтан авч мэндчиллээ.
Айлчлалын хүрээнд албан ёсны хэлэлцээ хийнэ. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн хүндэт зочин Милтон Дик, Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөсөн юм.
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд манай улсад хийж буй гурав дахь удаагийн энэхүү айлчлал нь энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Төрийн ёслолын журамд заасанчлан гадаад улсын төр, засгийн тэргүүнүүд, өндөр хэмжээний зочид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа уг дэвтэрт сэтгэгдлээ үлдээдэг уламжлалтай. Энэхүү дэвтэр нь түүхэн баримт бичигт тооцогддог.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ “Өргөн хүрээний түншлэл”-ийн харилцаатай байна.