Хамрын мурийлтыг дөрвөн долоо хоногийн дотор арилгана гэх тайлбартай серумын сурталчилгааг Монголын баримт шалгах төв (MFCC) шалгаж, худал болохыг тогтоожээ.
Тодруулбал, есдүгээр сарын 6-нд “BuyanMall” нэртэй Facebook хаягаас “Хамрын хэлбэр засах эмчилгээний серум "ердөө дөрвөн долоо хоногт л хамрын мурийлтыг арилгана” гэх тайлбартай бичлэг нийтэлсэн байна. Тус бичлэг 151 реакц, 16 сэтгэгдэл авч, 47 удаа цааш түгээгджээ.
“BuyanMall” нэртэй Facebook хаягаас “Хамрын хэлбэр засах эмчилгээний серум "ердөө дөрвөн долоо хоногт л хамрын мурийлтыг арилгана” гэх тайлбартай бичлэг нийтэлсэн байна.
Монголын баримт шалгах төв уг бүтээгдэхүүний талаарх мэдээллийг шалгахдаа зураг ашиглан хайлт хийж, олон улсын худалдааны сайтуудад хамрын ясны бүтцийг өөрчлөх, хамар өргөх, хамрын хэмжээг багасгах зэрэг зориулалттайгаар ижил төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгааг тогтоосон байна.
Харин серум, тос зэрэг гадуур түрхдэг бүтээгдэхүүнээр хамрын яс, мөгөөрсний бүтцэд өөрчлөлт оруулж, хугарсан, далийсан, гэмтсэн хамрыг засах боломжтойг баталсан найдвартай эмнэлзүйн нотолгоо одоогоор байхгүй гэж Монголын баримт шалгах төв мэдээлжээ.
Хамрын хэлбэрт төрөлхийн анатомийн онцлогоос гадна хамрын таславчийн хазайлт, гэмтэл, хугарал зэрэг хүчин зүйл нөлөөлдөг байна. Тухайлбал, хамрын таславчийн мурийлт нь хамрын баруун, зүүн талыг тусгаарладаг яс, мөгөөрснөөс бүрдэх таславч нэг тал руугаа хазайсан байдлыг хэлдэг бөгөөд энэ тохиолдолд эмчийн үзлэгээр шалтгааныг тодорхойлох шаардлагатай аж.
Мөн Монголын баримт шалгах төвийн дурдсан 2013 оны тойм судалгаанд хамрын хэлбэр өөрчлөх зориулалттай “Nose up” тосны үр нөлөөг баталсан найдвартай судалгаа олдоогүй байна. Харин мэс заслын бус аргаар хамрын хэлбэрт өөрчлөлт оруулах талаарх судалгаанууд нь серум, тос бус, гиалуроны хүчлийн дүүргэгч зэрэг эмнэлгийн процедурт хамаарч байгааг тэмдэглэжээ.
Иймд хамрын бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зовиур, өөрчлөлт илэрвэл сурталчилгаанд үндэслэн дур мэдэн бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр эмчид хандаж, шалтгааныг тодорхойлуулахыг Монголын баримт шалгах төвөөс зөвлөсөн байна.
Эх сурвалж: Монголын баримт шалгах төв