Улаанбаатар хотын гудамжны зам засвар, арчлалтын тухай Нийслэлийн замын хөгжлийн газрын засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2026 онд нийслэлийн гурван байршилд гол болон туслах замын засвар, арчлалт хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, Сэлх чиглэлд 4.2 км, Бэлх чиглэлд 4.3 км, Монелд 6 км гээд нийт 15 км замын засвар шинэчлэл бүрэн дууссан. Одоо Монел орчмын явган зам засварын ажил үргэлжилж байна. 10-р сарын 1-ны дотор бүрэн дуусахаар төлөвлөсөн.
Зургаан дүүргийн 136 гудамж, замд 130,000 метр талбайг засан, зорж хучих ажил хийж гүйцэтгэсэн. Мөн Улаанбаатар хотын нийт замын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, зурах ажил 85 хувьтай үргэлжилж байна. Сургуулиудын ойр хавийн гарцын тэмдэглэгээг сэргээн засварлаж буй.
Нийслэлийн 11 байршилд 12 км урттай борооны ус зайлуулах шугамыг шаардлагатай хэсгүүдэд угсарч байна. 30 км урттай явган хүн болон дугуйн замын 65 хувийг шинэчилсэн байна. Дүүргүүдийн хуучирч муудсан, явган хүн алхахад ээлгүй замуудыг асафелтонь хучилтаар сайжруулан засаж байна" гэжээ.
Энэ оны авто замын засвар шинэчлэл дөрөвдүгээр сарын 1-нд эхэлсэн. Энэ сарыг дуустал үргэлжилнэ.