УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Сүүлийн үед олон хэцүү хэрэг дуулдаж байна. Өмнөх сайд С.Амарсайханыг гэр бүлтэй нь холбоотойгоор гүтгэсэн. Хажуугаар нь айлд юм уу, албан тасалгаанд суучихсан хэрэг наймаалцаж байгаа бичлэг нүдээрээ харлаа. Шүүхийн шийдвэрт сайд нөлөөлсөн тухай мэдээллээ. Сайд нь цагдаагийн байгууллага хар тамхины картель болчихсон юм шиг мэдээлэл хийлээ. Бүр хорих ангиудыг бараг төрийн эсрэг гэмт хэрэгт уриалах гэж байсан тухай ярьсан. Хууль зүйн салбар ийм хэмжээнд хүрчихсэн юм уу, ерөнхий сайд аа? Г.Тэмүүлэн та энэ аймаар орооцолдсон юман дундаас намынхныхаа ашиг сонирхлоос ангид ажиллаж чадах уу?
Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн ажил хэвийн үргэлжилж байгаа. Ард иргэдээ бодсон ажлаа хийж л байгаа. Ард иргэд шударга ёсыг нэхэж байна, шаардаж байна. Олон нийтэд дэлгэгдсэн кино шиг олон хэргээ нэг талд нь гаргаж шийд гэж хүсэж байна. Тийм учраас хууль зүйн сайд ашиг сонирхлоос ангид, хуулийнхаа салбарт эзэн болж, хариуцлагатай байж, иргэдийн авилгатай тэмцэх, шударга ёсны хүсэмжлэлд бодит хариу өгөх ёстой. Тийм учраас Г.Тэмүүлэн гишүүнийг Хууль зүйн сайдад сонгосон. Г.Тэмүүлэн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа, мэдээлэл ойр байсан. Хоёрдугаарт маш сайн чанар байгаа нь янз бүрийн гар хөл танил тал байхгүй. Хурандаа ч танихгүй, хулгайч ч танихгүй. Тийм учраас сонгосон.
Хууль зүйн сайдад горилогч Г.Тэмүүлэн: Залуу хүний хувьд ёс зүй зарчмыг эрхэмлэж ирсэн. Хувь хүний үнэт зүйл байна. Та бүхэн мэдэх байх ажил албан тушаалд амбицалж явсангүй. Ашиг хонжоо хайж хүнтэй наймаалцаж явсангүй. Улс орны эрх ашгаас илүү давсан хувийн эрх ашиг надад байхгүй. Бид Шударга ёс эрх тэгш байдлыг Үндсэн хуульдаа тунхаглаж өгсөн. Нийгмийн үнэт зүйл болсон энэ зүйлсийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж чадна гэж хэлэх байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хэлснээр хурандаа, хулгайч таньдаг эсэх нь энд хамаагүй байх аа. Энэ бол танай нам 12 жил засаглаж, эрх мэдэл төвлөрсний хар гай. Та бүхэн шударга ёсны яамыг МАН-ын авилга, албан тушаалын хэрэгт орооцолдсон хүмүүсийг аврах зэвсэг болгох уу, алах зэвсэг болгох уу?
Хууль зүйн сайдад горилогч Г.Тэмүүлэн: Эрүүл бус тогтолцоог өөгшүүлж болохгүй, үндэс язгууртай нь таслах бодлогыг баримтлах ёстой. Хэн нэгэнтэй хэрэг ярьж наймаалцахгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Би 20 жилийн өмнө төрийн албан хаагч болж тангаргаа өргөж байсан. Монгол төрийн үнэлэмж ингэтэл унасан үед өөрчлөлт хий, шийдэмгий алхам хий гэж намайг томилсон гэж харж байна.