gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Кота Оёоши: Мобиком 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хийг бууруулна

Г.Саруулсанаа
Технологи
4 цаг 53 минутын өмнө
Twitter logo

Хиймэл оюун ухаан байгууллагын үйл ажиллагааг тодорхойлох шинэ стратеги болж, харилцаа холбооны сүлжээ улс орны дижитал хөгжлийн суурь дэд бүтэц болон хувирч байна.

Мобиком корпорацын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан MobiCONNECT 2026 арга хэмжээний үеэр Үйл ажиллагаа хариуцсан захирал Кота Оёоши компанийн ирээдүйн хөгжлийн чиглэл, шинэчлэл болон стратегийн тэргүүлэх зорилтуудаа танилцуулав.

Тэрбээр илтгэлийн үеэрээ “Харилцаа холбооны сүлжээ зөвхөн дуудлага, интернет дамжуулах хэрэгсэл биш болсон. Бизнес, санхүүгийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн салбарууд бүгд найдвартай дижитал дэд бүтцээс хамааралтай. Иймд сүлжээний хөгжлийн үндэс нь найдвартай байдал, уян хатан, тасралтгүй ажиллагаа байх ёстой. Өндөр хурдны дата, үүлэн технологи, хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ өргөжин тэлэхийн хэрээр тогтвортой, найдвартай сүлжээний ач холбогдол нэмэгдэж байна.

Харилцаа холбооны сүлжээ зөвхөн дуудлага, интернет дамжуулах хэрэгсэл биш болсон. Бүх салбар найдвартай дижитал дэд бүтцээс хамааралтай.

Харилцаа холбооны салбарт хэрэглэгчийн хүлээлт өссөөр байгаа энэ үед автоматжуулалт, өгөгдөл болон хиймэл оюун ухаан чухал үүрэгтэй. Бид илүү хурдан, ухаалаг ажиллаж үйл ажиллагаагаа үр ашигтайгаар өргөжүүлэх зорилготой. AI зөвхөн технологийн стратеги бус, бизнесийн үйл ажиллагааг тодорхойлон хүчин зүйл болж байна.

Шинэ технологийг нэвтрүүлэх боломжтой ч технологийн хөгжүүлэлт дангаараа хангалтгүй. Байгууллагын өөрчлөлт, өсөлтийг амжилттай хэрэгжүүлэх нь чадварлаг хүний нөөцөөс хамаарна. Мобикомын өөрчлөлт шинэчлэлийн амжилт нь ажилтнуудын ур чадвар, манлайлал, тасралтгүй суралцах соёлтой холбоотой.

Мобиком корпорац 2030 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжилтад хүрэх зорилт тавьсан

Энэ хүрээнд компанийн дотоод соёлын үндэс болсон MobiCore үнэт зүйлсийг хөгжүүлж, хариуцлага, инновац, манлайллыг байгууллагын соёлын тулгуур болгон ажиллаж байна. Мөн бидний чухалчилж буй чиглэлийн нэг бол ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого.

ESG нь манай бизнесийн стратегиас тусдаа зүйл биш, харин алсын хараагаа хэрэгжүүлэх үндсэн хэсэг. Энэхүү хүрээнд Мобиком корпорац 2030 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжилтад хүрэх зорилт тавьсан. Мөн хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалт, дижитал хүртээмж, хиймэл оюун ухааны хариуцлагатай хэрэглээг тусгасан бодлого боловсруулна” гэлээ.

Түүнчлэн тэрбээр ирээдүйн хөгжил нь холбоо, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, дижитал платформ болон инновацад тулгуурлах ч амжилтын үндэс нь зөв хэрэгжилт гэдгийг тэмдэглэв.

Гэрэл зургийг: Ж.Отгонбат

Гэрэл зургийг: Ж.Отгонбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан