Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан сургалт энэ сарын 29, 30-ны мягмар, лхагва гаргуудад болно.
Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлоход тавигдах шаардлага, холбогдох бүрдүүлэлт, ургамлын хорио цээр, гаалийн шаардлага болон экспортын үйл явцын талаар нэгдсэн мэдээлэл өгөхөөр зорьж байгаа аж. Сургалтад 200 оролцогчийг хамруулах бөгөөд есдүгээр сарын 25 хүртэл бүртгэнэ.
Ургамал хамгааллын газар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран сургалтыг зохион байгуулж буй.
Сургалтаар газар тариалангийн Plant.mofa.gov.mn цахим системийн ашиглалт, лабораторийн шинжилгээний технологи, стандарт, гарал үүслийн гэрчилгээ олгоход тавигдах шаардлага зэрэг олон талт мэдээллийг хүргэх юм.
Сургалтын хөтөлбөр, зохион байгуулагдах газар, бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90020333, 89008086 утсаар холбогдон авах боломжтой.