УИХ-ын намрын чуулганы даваа гарагийн /2026.09.21/ нэгдсэн хуралдаан 14.00 цагт хуралдах товтой байсан бол ирц бүрдээгүйгээс чуулган хуралдаагүй. Өчигдрийн ирцээс харахад 14.00 цагт чуулганы хуралдаан эхлэх үед 126 гишүүнээс 53 нь буюу 42.1 хувийн ирцтэй байв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Олонх ирцээ бүрдүүлбэл хуралдаанд орно гэж өчигдөр мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийн ирцийг харахад өчигдөр 17.55 цагт цагт 62 гишүүн бүртгүүлж, ирц 49.2 хувьд хүрсэн ба хоёр гишүүн ирвэл чуулган хуралдах эрх зүйн орчин бүрдэх байв.
Ирцээс харахад сайд нараас Үндэсний эвслийн дарга, Шадар сайд Н.Номтойбаяр, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ч.Номин нар хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасалжээ. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д суудалтай нам, эвслүүдийг Засгийн газартаа урихад Үндэсний эвсэл хүлээн авч, дарга Н.Номтойбаяр Шадар сайдын албан тушаалд суусан.
Ерөнхий сайд өнгөрсөн лхагва гарагт ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, шинэ сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох саналаа МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, дэмжлэг авсан. Шинэ сайдыг томилох асуудлыг УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдээгүй.
УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг даваа гараг хүртэл хойшлуулсныг зарласан ч даваа гарагт мөн л ирц бүрдсэнгүй тул өнөөдөр /2026.09.22/ 14.00 цагт хуралдуулахаар товлов. Ирц бүрдээгүй хоёр хуралдаанд гишүүдээс хэн ирсэн, ирээгүйг харахад Засгийн газарт хамтарсан Үндэсний эвслээс дарга Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар дөрвүүлээ ирсэнгүй.
УИХ дахь МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж, сөрөг хүчин улс төр хийж буй энэ үед чуулганыг хуралдуулахын тулд засагт хамтарсан намуудын хүч чухал юм. Гэвч энэ удаа Н.Номтойбаяр Ерөнхий сайд Н.Учралаас нүүр буруулав уу? Хоёр чуулган дараалан эвслээрээ тасалсан нь санамсаргүй тохиолдол биш юм.
Харин Засгийн газарт хамтарч буй ХҮН намаас УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл гадаад томилолттой, бусад гишүүн ирцээ бүртгүүлсэн байв.