Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2026.09.21/ БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын дэд дарга Лян Наньтай уулзаж, хоёр улсын иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол, Хятадын хоорондын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, зорчигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нислэгийн цагийн хуваарийг оновчтой болгох асуудлыг хөндөв. Мөн Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх, шинэ агаарын зам нээх боломжийг судлах талаар талууд ярилцжээ.
Түүнчлэн БНХАУ-ын COMAC компаниас агаарын хөлөг худалдан авахтай холбоотой санхүүжилт, нислэгт тэнцэх чадвар, зохицуулалт, сургалт, хүний нөөц болон борлуулалтын дараах үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон AVIC International хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Монголын 40 нислэгийн удирдагч, 10 инженерийг БНХАУ-д мэргэжлийн сургалтад хамруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Монголын иргэний нисэхийн мэргэжилтнүүдийг БНХАУ-д тогтмол болон урт хугацааны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлжээ.
Цаашид Монголын иргэний нисэхийн мэргэжилтнүүдийг БНХАУ-д тогтмол болон урт хугацааны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлжээ.
Харин БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын дэд дарга Лян Нань Хятадын жуулчдын онцлог, сонирхдог аяллын чиглэл болон шинэ нислэгийн чиглэлийг харгалзан хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад зорчиж буй жуулчдын аюулгүй байдалд анхаарах шаардлагатайг онцолсон байна.
Мөн “Эйр Чайна” компанийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон ажиллах хүчний асуудалд анхаарч, холбогдох зохицуулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Талууд цаашид агаарын тээвэр, ложистик, аялал жуулчлалын салбарын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл харилцан солилцон, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.
Эх сурвалж: Зам тээврийн яам