Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг та бүхэнд тоймлон хүргэж байна.
![]()
Ерөнхий сайдын 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 210 дугаар захирамжаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ сарын 22-нд албан ёсоор ажлаа хүлээн авлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан шинээр томилогдсон сайдад ажлын амжилт хүсэж, салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа бодлогын бичиг баримтыг хүлээлгэн өгч, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн сайжруулж үр дүнтэй ажиллахыг хүслээ.
![]()
АНУ-аас Монгол Улс дахь яамны ес дэх удаагийн “Шашин хоорондын дугуй ширээний уулзалт”-ыг Улаанбаатар хотноо энэ сарын 23-нд зохион байгууллаа. Тус уулзалтаар Монгол Улс дахь шашны байгууллагуудыг нээлттэй хэлэлцүүлэгт хамруулж ирсэн уламжлалыг үргэлжлүүлжээ.
Уулзалтын дараа Элчин сайд Ричард Л. Буанган шашны эрх чөлөө болон шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн асуудлаар Монгол Улсын хүлээх үүргийн талаар мэдэгдэл гаргалаа.
Тэрбээр "Америкийн Нэгдсэн Улс ардчиллын цөм үнэт зүйл, хүний нэр төрийн нэгэн суурь багана болох шүтэх эрх чөлөөг дэлхий даяар хамгаалах, хөхүүлэн дэмжихэд тууштай хэвээр байна. Шашин шүтлэгийн эрх чөлөө нь зөвхөн Америкийн үнэт зүйл биш. Энэ нь ямар ч чөлөөт нийгмийн үндэс суурийг бүрдүүлдэг, хүний түгээмэл эрх юм.
Шашны эрх чөлөөг хамгаалах талаар монголчуудын түүх, уламжлал нь Монголын эзэнт гүрнээс эхтэй гэдгийг АНУ энд тэмдэглэжээ.
![]()
Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо. Бидний хэлж заншсанаар Жанцаны буудал орчимд улбар шар өнгөтэй, хоёр давхар барилга бий. Уг барилгын хоёр давхарт зуны турш бизнес эрхлэгчид бизнесээ хөгжүүлж, сурагчид англи хэл, жюү жицүгээр хичээллэж, ажилгүй байгаа хүмүүсийг ажилд оруулжээ.
Туршилтын хоёр сарын хугацаа дуусаж Нийслэлийн Бизнес, инновацын газар болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хүүхэд, залуучууд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Өсөлт хөгжлийн төв”-ийг Баянхошуу дэд төвд өнөөдөр (2026.09.21) нээлээ.
![]()
Олон улсын гоо бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, ур чадвар, нийгмийн асуудлуудын талаар хэлэлцдэг "Miss Grand Internatianol" тэмцээн Тайланд Улсад болж байна. Уг тэмцээний оролцогчдын танилцуулгын үеэр Монгол Улсыг төлөөлж Amber Yuhan гэх эмэгтэй оролцжээ.
Энэ онд дээрх тэмцээний урьдчилсан шатны сонгон шалгаруулалт Монгол Улсад зохион байгуулагдаагүй билээ. Тиймээс өөр улсын иргэн Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа нь цахим орчинд маргаан дагуулав.
![]()
Чулуу шиг харагдах энэ цагаан мөөгийг Монголд тарьж байна
Мөөг хурдан ургадаг ч үүний хэрээр хурдан мууддаг онцлогтой. Б.Гамбаяр дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг мөөгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр энэ жил “Атар” төслөөс зээл авч, үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Түүний хэлснээр өөрсдийн тарьж буй мөөгийг органик аргаар ургуулдаг бөгөөд одоогоор энэ төрлийн мөөг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч цөөн байна.
Тэд бүтээгдэхүүнээ томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг гэнэ.