Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ чиг хандлага, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан болон инновацын асуудлыг хөндсөн “mobiCONNECT 2026” олон улсын чуулган өчигдөр боллоо. Мобиком группээс зохион байгуулсан тус арга хэмжээ нь компанийн 30 жилийн ойтой нь давхцаж буйгаараа онцлог юм.
Чуулганы хүрээнд хоёрдугаар танхимд GSMA-ийн Спектрийн бодлого хариуцсан захирал Ишен Чан “Ирээдүйн харилцаа холбоо: 5G-ээс 6G хүртэл” сэдвээр илтгэл тавьж, харилцаа холбооны технологийн дараагийн хөгжлийн чиг хандлагыг танилцууллаа.
Ишен Чан “GSMA-аас энэ оны эхээр гаргасан судалгаанд ирэх 10-15 жилийн хугацаанд харилцаа холбооны салбарт гарах өөрчлөлт, шинэ чиг хандлагуудыг тодорхойлсон. Энэхүү судалгаа нь сүүлийн жилүүдийн хөгжлийг дүгнэж, 5G технологийн нөлөөг үнэлж гаргасан.
Монгол Улс давтамжийн бодлого болон үүрэн холбооны хөгжлөөрөө Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх орнуудтай харьцуулахуйц түвшинд хүрчээ. Дэлхийд 5G технологи саяхан л нэвтэрч эхэлсэн ч дараагийн үе болох 6G-ийн талаар аль хэдийнэ хэлэлцэж эхэлсэн.
6G технологи 2029-2030 оноос эхлэн Хятад, Япон, БНСУ, Австрали, Энэтхэгийн зах зээлд нэвтрэх төлөвтэй байна. Технологийн хөгжил хэзээ ч зогсдоггүй учраас 5G-ийн дараагийн алхам нь 6G байх болно.
6G нь үйлдвэрлэл, уул уурхай, логистик зэрэг салбарын дижитал шилжилтийг хурдасгах гол технологи болно.
Ирээдүйд AR, VR, хиймэл оюун ухаан, дрон, ухаалаг үйлдвэр зэрэг салбаруудын хөгжил 6G-ийн хэрэглээг эрчимжүүлнэ. 5G нь хэрэглэгчдийн интернет хэрэглээг сайжруулсан бол 6G нь үйлдвэрлэл, уул уурхай, логистик зэрэг олон салбарын дижитал шилжилтийг хурдасгана.
Мөн 6G нь зөвхөн харилцаа холбоо дамжуулах бус орчныг мэдрэх, өгөгдөл боловсруулах, автомат удирдлагын шинэ боломжуудыг үүсгэх ач холбогдолтой. Хиймэл оюун ухааны хэрэглээ эрчимжиж буй нь дата урсгал болон сүлжээний ачааллыг нэмж байна. Тиймээс ирээдүйн сүлжээний хөгжил хиймэл оюунтай салшгүй холбоотой.
Үүнтэй холбоотойгоор шинэ үеийн технологийг дэмжих хангалттай хэмжээний радио давтамжийн нөөц шаардлагатай. Засгийн газар, зохицуулах байгууллагууд, оператор компаниуд хамтран урт хугацааны давтамжийн бодлого боловсруулж, 2030 он хүртэлх хэрэгцээгээ тодорхойлох шаардлагатай” гэлээ.
Түүнчлэн тэрээр зөв бодлого, инновац, хөрөнгө оруулалтыг хослуулж чадвал Монгол Улс дараагийн 30 жилд ч харилцаа холбоо, дижитал хөгжлийн шинэ шатанд гарах бүрэн боломжтойг онцоллоо.