gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.21
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Цэнгүүн “Улсын аварга малчин”-ы тоог жилд нэг хүртэл болгох хуулийн төсөл санаачилжээ

М.Ариунзаяа
Нийгэм
2 цаг 50 минутын өмнө
Twitter logo

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Төрийн шагналын тухай” хуулийн төсөл боловсруулж, “Улсын аварга малчин” тэмдгийг жилд "нэг хүртэл иргэнд" олгохоор тусгажээ.

Хуулийн төслийн 8 дугаар зүйлд төрийн шагналаар шагнах тоо, хэмжээ, хязгаарыг тогтоосон бөгөөд 8.1.7.1-д “Улсын аварга малчин тэмдгийг жилд 1 хүртэл иргэнд”, 8.1.7.2-т “Аймгийн аварга малчин тэмдгийг аймаг тус бүрээс жилд 1 хүртэл иргэнд” олгохоор заасан байна.

Мөн тухайн шагналд тавигдах шаардлагыг хангасан нэр дэвшигч байхгүй бол шагналыг олгохгүй байж болохоор тусгажээ. Энэ нь одоо мөрдөж буй зохицуулалтаас тооны хувьд нэлээд өөр санал болж байна.

Засгийн газрын 2025 оны тогтоолоор шинэчлэн найруулсан “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-д жил бүр 100 хүртэлх улсын аварга малчин, 8 хүртэлх улсын хошой аварга малчин шалгаруулж, тэмээ голлон өсгөж буй нэг малчныг улсын аварга малчнаар шалгаруулахаар заасан байна.

Гэвч 2026 онд Засгийн газар батлагдсан шийдвэрээр 122 малчин “Улсын аварга малчин”, тэмээ голлон өсгөж буй хоёр малчин мөн улсын аварга малчин, найман малчныг “Улсын хошой аварга малчин”-аар шалгаруулжээ.

2025 онд 151 малчныг “Улсын аварга малчин”-аар, 14 малчиныг Улсын хошой аварга малчнаар шалгаруулжээ. Харин С.Цэнгүүний санаачилсан хуулийн төсөл батлагдвал уг шагналыг жилд нэг хүртэл иргэнд олгохоор байна.

Төслийн тайлбар хэсэгт төрийн шагналын төрөл, ангилал, эрэмбэ, олгох шалгуур, хязгаарыг тогтоож, шагнал олгох үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилготой гэж тусгасан байна. Мөн “Улсын аварга малчин”-д нэр дэвшигч нь малын тоог бэлчээрийн даацад тохируулан бэлчээрийг зохистой ашигласан, малын тоо толгойн албан татвар төлсөн, малын чанар, ашиг шимийг сайжруулсан, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа бүрэн хамруулсан зэрэг шаардлагыг хангасан байхаар заажээ.

С.Цэнгүүн өмнө нь төрийн шагнал, одон медалийн олголтын тоо хэт олширч байгаа талаар байр сууриа илэрхийлж байсан. Тэрбээр 2025 онд УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Аварга малчин, саальчдын шагналд 2023 онд 1.7 тэрбум, 2024 онд 2.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгөөрөө өөр шаардлагатай зүйлс хийгээд, эсвэл төсвөөсөө хасчихвал яасан бэ. "Төрдөө үнсүүлнэ" гэж яриад байдаг. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө" гэж хэлж байжээ.

Шинэ хуулийн төсөлд зөвхөн “Улсын аварга малчин”-ы тоог хязгаарлахаас гадна бусад төрийн шагналын олголтын давтамж, тоонд мөн хязгаар тогтоохоор тусгасан байна. Тухайлбал, “Чингис хаан” одонг таван жилд нэг удаа, нэг хүртэл иргэнд, “Улсын баатар” одонг гурван жилд нэг удаа, нэг хүртэл иргэнд олгохоор тусгажээ.

Хуулийн төсөл одоогоор санаачилсан төсөл бөгөөд дээрх зохицуулалт нь батлагдсан хууль биш юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан