Ардчилсан намын ээлжит бүлгийн хурал өнөөдөр (2026.09.21) болж, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдөр 2027 оны төсөвт Ардчилсан намын бодлогын төсвөөс хийсэн бодлогын шинжилгээ, 2027 онд баримтлах бодлогын зөвлөмжийн талаар хурал хийлээ.
Өнгөрсөн хоногуудад МАН-ын зүгээс, засгийн зүгээс тодорхой зарим асуудал цахим орчинд гүтгэсэн, мушгин гуйвуулсан мэдээллийг ихээр тарааж байна.
2024 оны сонгуулийн үр дүнгээр МАН 68 суудал авч, олонх болж засаглаж чадна гэсэн. 68-уулаа илт давуу ялалт байгуулж, УИХ-ын гишүүд болцгоосон. МАН УИХ-ын ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой, бүх байнгын хороодын ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой. Гэтэл өөрсдийн дотоод зөрчлөөс үүдэж, УИХ-ын үйл ажиллагааг гацааж, зогсоочхоод бусдад няцааж байгаа нь өрөвдмөөр байна.
“Ардчилсан нам засгийн газрыг огцруулах гэж байна” гэсэн ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна. Болохгүй байгаа зүйлсийг сануулж хэлж, хариуцлагын асуудал ярих нь цөөнхийн үүрэг. Олонх тогтвортой байдлаа хангаж, УИХ-ын үйл ажиллагааг удирдах хэрэгтэй. Тиймээс цаашид МАН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд АН УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно.
Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулаад ирчихсэн байна. Бид олон нийтийн цалин, тэтгэврийг бодитой өсөөсэй гэж хүсэж байна. Бодитой гэдэг нь нэг талд нэмэгдсэн цалин тэтгэвэр, нөгөө талд үнийн өсөлт зэрэгцэн өсөхийг хэлэхгүй. Хэн түрүүлж ард түмэндээ хайртай гэж хэлснээрээ хайраа илэрхийлэгдчихдэг зүйл биш.
Цөөнх УИХ-ыг гацаах боломжгүй, Засгийн газрыг огцруулах боломжгүй" хэмээн мэдэгдлээ.