Хиймэл оюун ухаан бизнесийн үйл ажиллагааг хэрхэн өөрчилж, хүний хөдөлмөртэй хэрхэн хослох вэ? Энэ асуултын хүрээнд MobiCONNECT 2026 арга хэмжээний дэд хуралдаан “AI The Next Essential Infrastructure” сэдвээр үргэлжиллээ.
Энэхүү хэсэгт олон улсын тэргүүлэгч технологийн компаниуд болох Talkdesk, Huawei, Plume, AWS-ийн төлөөллүүд AI-г бизнесийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээ, байгууллагын дотоод бүтээмж болон боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт ашиглах боломж талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэд AI-г тодорхой асуудлыг шийдвэрлэх, бодит үр дүн гаргах хэрэгсэл болгон ашиглахыг зөвлөж байна.

-182107-6161932261.jpeg?94)
Хэлэлцүүлгийн эхэнд AI-ийн туршилтын шатнаас бодит хэрэглээнд шилжихэд юу чухал вэ гэсэн асуудлыг хөндсөн. AWS-ийн Төв болон Зүүн Европ, Израил улсыг хариуцсан байгууллагын борлуулалтын захирал Мариус Калмба "AI-шийдэл нэвтрүүлэхээсээ өмнө тухайн байгууллага эхлээд ямар асуудлаа шийдэх вэ, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай. Мөн AI-г зөвхөн технологийн багийн төсөл гэж харах нь өрөөсгөл бөгөөд тэрхүү төсөл нь байгууллагын бизнесийн зорилготой уялдах ёстой" хэмээн онцолсон юм.
Мөн AI-ийн хүртээмж нэмэгдэж буй нь Монгол зэрэг хөгжиж буй орнуудад томоохон боломж үүсэж байгааг дурдаад "Үүлэн технологийн дэд бүтцийг ашигласнаар Монголын компаниуд дэлхийн томоохон байгууллагуудын ашиглаж буй ижил төрлийн технологийн хөгжүүлэх, үр шимийг хүртэх нөхцөл бүрдсэн" гэлээ.
AI ШИЙДЛИЙГ БИЗНЕСИЙНХЭЭ ХАМГИЙН ИХ ҮР ДҮН ӨГӨХ ХЭСГЭЭС ЭХЭЛЖ НЭВТРҮҮЛ
"Huawei" компанийн төлөөлөл 5G, шилэн кабель, дата төвүүдийн холболт зэрэг дэд бүтцийг хөгжүүлэхийн зэрэгцээ AI-тай ажиллах ур чадварта боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатайг сануулж байна.
-182106-13690749501.jpeg?94)
Тодруулбал, тус компанийн Ойрх Дорнод болон Төв Азийн бүс хариуцсан Мэдээлэл, харилцаа холбооны технологийн шийдэл, маркетингийн дэд ерөнхийлөгч Мохамед Мадкур "Бизнесүүд AI-ийн бүх боломжийг нэг дор хэрэгжүүлэх гэж оролдох шаардлагагүй. Харин хамгийн их үр нөлөө үзүүлж чадах хэрэглээнээс эхэлж, алхам алхмаар өргөжүүлэх нь чухал. Тухайлбал сүлжээний автоматжуулалт болон хэрэглэгчийн үйлчилгээнд нэвтрүүлбэл богино хугацаанд үр дүнгээ харж эхэлнэ. Мөн AI-г боловсролын салбарт ашиглан сургалтын үйл явцыг сайжруулах, физик орон зай хязгаарлагдмал үед дижитал, ухаалаг орчныг нэмэгдүүлэх боломжтой" гэлээ.
ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 34-50 ХУВИЙГ AI ШИЙДЭЖ БАЙНА
Talkdesk-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч Тиаго Пайва бизнесүүдийн AI-ийн бодит хэрэглээг хэрэглэгчийн үйлчилгээний жишээгээр тайлбарлав.
Түүний хэлснээр AI туслах ажилтанд шаардлагатай мэдээллийг шуурхай өгч, хэрэглэгчийн асуудлыг хурдан шийдвэрлэхэд тусалж байна. Зарим байгууллагын хэрэглэгчийн үйлчилгээний нийт харилцан ярианы 34-50 хувийг AI шийдэж байгаа тохиолдол бий.
Гэхдээ энэ өөрчлөлтийг хүний ажлыг бүхэлд нь AI-д шилжүүлэх гэж ойлгож болохгүй. Тэдний анхны төсөөлөлд 200 хүний хийх ажлыг 2,000 AI системээр угсраад гүйцэтгүүлэх хүлээлт байсан ч бодит хэрэглээнд ихэнх компани ажилтнуудаа үлдээж, илүү нарийн мэдлэг, ур чадвар шаардсан ажилд төвлөрүүлж байна.
Тиаго Пайвагийн үзэж буйгаар хэрэглэгчийн үйлчилгээний AI-ийн дараагийн шат нь хэрэглэгч холбогдохоос өмнө асуудлыг илрүүлэх үйлчилгээний загвар руу шилжих боломжтой гэнэ.
ДАРААГИЙН СОРИЛТ AI-ИЙГ УЛС ОРНЫХОО ОНЦЛОГТ ТОХИРУУЛЖ СУРГАХ...
Хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт AI-ийн хэрэглээ өргөжихийн хэрээр зөвхөн технологийн хүчин чадал бус тухайн улсын хэл, аялга, хэрэглээний онцлогт тохируулах асуудал чухал болж байгаа талаар ярилцлаа.
Тиаго Пайвагийн хэлснээр англи хэлээр сайн ажилладаг үйлчилгээ бусад хэлд ижил үр дүн үзүүлэхгүй тохиолдол олон байна. Тиймээс аливаа хэл, нутгийн аялга, дуудлагын ялгааг ойлгохуйц байдлаар системийг сургах шаардлагатай. Мөн энэ нь тодорхой хугацаанд туршлага хуримтлуулах, өгөгдөл цуглуулах зэргээр хүчин чармайлт шаардсан тасралтгүй үйл явц болохыг санууллаа.
Мөн тэрбээр Talkdesk энэ чиглэлд AWS, OpenAI зэрэг компанитай хамтран ажиллаж, өөрсдийн загвараа тодорхой хэрэглээнд тохируулахад анхаарч байгаа гэв.
Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид "AI хөгжүүлж, нэвтрүүлэх нь бизнесийн зорилго биш. Харин AI шийдлийг нэвтрүүлснээр гарах үр дүнд эхлээд төвлөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл AI бол зорилгодоо хүрэх арга хэрэгсэл" гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг та доорх видеоноос хүлээн авна уу.