gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.21
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өгөгдөл ихсэхийн хэрээр “Хэн хариуцах вэ?” гэсэн асуулт чухал болж байна

Бизнес
3 цаг 41 минутын өмнө
Twitter logo
Twitter logo
Бизнес
3 цаг 41 минутын өмнө

Өнөөдөр байгууллагууд өмнөхөөсөө хэд дахин их өгөгдөл цуглуулж, ашиглаж байна. Гэхдээ өгөгдөл ихтэй байх нь өөрөө үнэ цэн бүтээдэг гэсэн үг биш. Түүний чанар ямар, хэн эзэмшдэг, хэн ашиглах эрхтэй, хэрхэн хамгаалдаг вэ гэдэг нь илүү чухал болж байна.

Энэ асуудал DATA & AI Governance Forum 2026-ийн “Их өгөгдөл, хэрэглэгчийн нууцлал ба хариуцлагатай AI” хэлэлцүүлгийн үеэр салбарын төлөөллүүдийн ярианы гол сэдэв байлаа.

Өгөгдлийг зөв ашигласнаар бизнесийн шинэ боломж бий болж буйг харилцаа холбооны салбарын жишээнүүд харуулж байна. Тухайлбал, Мобикомын төлөөлөгч Ж.Магваншийрав хэрэглэгчийн өгөгдөлд хийсэн шинжилгээнд үндэслэн зээлжих чадварыг үнэлж, хэрэглэгчийн зан төлөвт суурилсан гар утасны зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлсэн туршлагаас хуваалцсан юм.

Гэхдээ өгөгдлийг ийм байдлаар ашиглахын өмнө түүнийг ямар нөхцөлөөр ашиглах, хэрхэн хамгаалах, байгууллагууд хооронд хэрхэн солилцох зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай.

Эндээс өгөгдлийн засаглалын дараагийн асуудал гарч ирнэ.

ЗӨВХӨН ХУУЛЬ, ЖУРАМТАЙ БАЙХ БИШ, ТҮҮНИЙГ БАЙГУУЛЛАГЫН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

Юнител группийн Дижитал шилжилтийн газрын захирал Б.Жулдызын хэлснээр байгууллагын дотоод процесс бүрд өгөгдөлтэй холбоотой шаардлагыг мөрдүүлдэг тогтолцоо чухал.

“Журам цаасан дээр бичигдээд хэн нэгний шүүгээнд үлддэг зүйл биш, процесс бүр дээр хэрэгждэг байх ёстой.”

Юнителийн хувьд хэрэглэгчийн мэдээлэлд хандах эрхийг ажлын хэрэгцээ, тодорхой нөхцөлтэй уялдуулан зохицуулж, системийн хандалтыг хянах механизмыг өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлдэг байна.

Ийм тогтолцоог хэрэгжүүлэхэд дотоод журам, процессын зэрэгцээ технологийн суурь ч шаардлагатай. Юнител групп Dell Technologies-тэй хамтран өгөгдлийг нэгдсэн орчинд удирдах, боловсруулах, шинжлэх боломж бүрдүүлдэг Data Lakehouse технологийг нэвтрүүлсэн нь үүний нэг жишээ юм.

Б.Жулдыз мөн өгөгдөл болон AI-ийн шийдэл хөгжүүлэхдээ олон улсын стандарт, туршлагыг нутагшуулахын зэрэгцээ Монголд бий болсон технологийн компаниуд, мэргэжлийн хүний нөөц, дотоодод хөгжүүлсэн шийдлүүдийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Өөрөөр хэлбэл, өгөгдлийн засаглалын асуудлыг зөвхөн технологиор шийдэхгүй. Дүрэм, процесс, технологи, хүний ур чадвар зэрэг нь нэг тогтолцоо болж байж хэрэгжилт бий болно.

Энэ асуудал AI-ийн эрин үед бүр ч тодорхой болж байна. Байгууллага AI ашиглахын өмнө ямар өгөгдөл ашиглаж байгаа, чанар нь ямар, хэн эзэмшиж, хэн ашиглах эрхтэй, хэрхэн хамгаалах вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Тиймээс AI-ийн дараагийн том сорилт нь зөвхөн AI-ийн технологийн хүчин чадал биш. Түүнийг ажиллуулах өгөгдөл хэр чанартай, найдвартай, хамгаалагдсан, хариуцлагатай ашиглагдах боломжтой вэ гэдэг асуудал юм.

DATA & AI Governance Forum 2026-ийн хэлэлцүүлгээс харахад өгөгдлийн засаглал нь IT-ийн хүрээнээс аль хэдийн гарч, бизнесийн боломж, хэрэглэгчийн итгэлцэл, эрх зүйн орчин болон байгууллагын хариуцлагатай шууд холбогдох асуудал болж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан