gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.21
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.21
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэг өрхөөс эхэлдэг 2.9 их наядын давлагаа

Бизнес
3 цаг 50 минутын өмнө
Twitter logo

Таван хүүхдийн аав С.Тэлмэн маргааш өглөө ээлжийн ажилдаа явах тул өнөөдөр багачуудаа цэцэрлэг, сургуулиас нь авч, халуун ам бүлээрээ оройн хоол идэхээр төлөвлөжээ. Тэд энэ үдэш Энэтхэг үндэсний зоог барихаар тохирсон бөгөөд дуртай ресторандаа тухтайхан хооллоход 300-аад мянган төгрөг зарцуулах нь энүүхэнд аж. Аав уурхайгаас эргэн ирсэн амралтынх нь үеэр тэд дор хаяж гурван удаа гадуур хооллож, 14 хоногтоо нэг удаа хотын ойролцоо агаарт гарцгаадаг байна.

Тэлмэнгийн хүүхдүүд бүгд хичээлийнхээ хажуугаар дугуйланд явдаг бөгөөд гурван хүү нь хөлбөмбөг, усанд сэлэлт, таеквондогоор хичээллэдэг бол том охин нь бүжиг, бага охин нь төгөлдөр хуур сурч байгаа. Аав нь ээлжнээсээ бууж ирээд зөрүүлээд ээжтэй нь ээлж солилцож, хүүхдүүдээ дугуйлангаас нь авахдаа шинээр сурсан бүгдийг нь "шалгадаг" уламжлалтай.

С.Тэлмэн бол "Оюутолгой"-н 4,674 үндсэн ажилтны нэг. Эрчим хүчний инженер мэргэжилтэй тэрбээр тус уурхайтай амьдралаа холбоод 12 жил болж байна. Өмнө нь "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч компанид гурван жил ажилласан бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэхэд бууриа сэлгэж, газрын гүнд 1500 метрт эрчим хүч түгээх хариуцлагатай ажлыг ес дэх жилдээ гүйцэтгэж яваа нарийн мэргэжилтэн юм.

"Оюутолгой" хэмээх аварга том уурхайг ажиллуулахын тулд хэчнээн ажлын байр Монгол Улсад бий болж, тэрхүү хөдөлмөрийн үнэлэмж дотоодын эдийн засагт хэрхэн давлагаалдгийг Тэлмэнгийн амьдрал тодхон илтгэнэ.

С.Тэлмэнгийн нэг сарын цалин 10.9 сая төгрөг. 2024 оны үзүүлэлтээс харвал “Оюу толгой” ХХК-ийн үндсэн ажилтан дунджаар сард 12.9 сая төгрөг, нийт 4674 ажилтны цалин дотоодод 722.1 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгодог байх нь. Энэ бол уурайн ажлын байр, цалин хөлснөөс эдийн засагт бий болж буй давлагааны эхлэл. Уурхайн үйл ажиллагааны тойрог замд оролцдог ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын 7,500 орчим ажилчдын цалин хөлс нийлээд нэг их наяд төгрөгийг давж байна.

Нийт дүнгээрээ "Оюутолгой" ХХК-ийн үндсэн болон ханган нийлүүлэгчдийн цалин 1.7 их наяд төгрөг давж байгаа бөгөөд энэ их мөнгө дотоодын эдийн засагт янз бүрийн худалдан авалтаар дамжин давлагаалж, нэмэлтээр дахин нэг их наяд гаруй төгрөгийн цалинг бусад салбарынхан авах боломжийг үүсгэдэг байна. Ингэснээр Оюу толгойн үйлдвэрлэлийн шууд, дам, өдөөгдсөн нөлөөгөөр нийт 2.9 их наяд төгрөгийн цалингийн орлого бий болж байгаа нь Монгол Улсын нийт цалингийн орлогын 12.6 хувийг эзэлж байна.

MMCG компанийн “Оюу толгой”--н эдийн засаг дахь нөлөөг хэмжсэн судалгаанаас үзэхэд үйлдвэрийн нэг ажилтан тутмын авч буй сарын цалингийн нөлөөгөөр Өмнөговь, Улаанбаатар болон бусад аймагт 1-2 ажлын байр уул уурхайн бус салбарт нэмэгдэж байдаг байна. Харин нийт “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны үржигдэх нөлөөгөөр харвал, 3-4 ажлын байр эдийн засагт шинээр бий болсноор нийт 23110 ажлын байр Монгол Улсад идэвхэжжээ.    

Бодит үр нөлөөг боловсролын салбарын жишээнээс харж болно. С.Тэлмэн "Оюутолгой"-д ажиллаж эхлээд хагас жилийн дараа том охиноо математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуульд шилжүүлж, долоон жилийн хугацаанд сургалтын төлбөрт 105 сая төгрөг зарцуулжээ. Түүний охин Т.Маралаа энэ жил ЕБС-иа төгсөж, чанартай боловсрол эзэмшсэний ачаар АНУ-ын их сургуулиас сургалтын төлбөрийн тэтгэлэг авч, ирэх намар мордоно. Харин охиныхоо амьдрах зардлыг аав, ээж хоёр нь өнгөрсөн хугацаанд цалингаасаа хуримтлуулсан хадгаламжаараа төлөхөөр зэхжээ. Мөн одоогоор охиноо хүргэж өгөхдөө, мөн сургуулиа төгсөхөд нь гээд нийт хоёр удаа АНУ руу гэр бүлээрээ аялахаар шийджээ.

Тэлмэнгийнх өнгөрсөн есөн жилд хоёр ч удаа шинэ хүнээр бүл нэмж, долуулаа болсон тул орон сууцаа хоёр ч удаа томруулж, дотоодын компаниудын барьсан чанартай барилгаас сонголт хийж, барилгын салбарт бодит хөрөнгө оруулалт оруулжээ. Өмнөх ипотекийн зээлээ таван жилийн дотор төлж дуусгаснаар санхүүгийн салбарын найдвартай зээлдэгч болсон байна. Өдгөө өрхийн сарын зарлага нь таван сая гаруй төгрөг давдаг бөгөөд гурван жилийн өмнөөс жилд нэг удаа гэр бүлээрээ аялдаг болж, аяллын зардалд 30-40 сая төгрөг зарцуулдаг болсон байна.

Айл өрхийн хэмжээнд Солонгост ажилладаг нэг гишүүн заавал байдаг гэдэг шиг өдгөө дундаж гэр бүлийг ажихад "Оюу толгой" болон түүнд хамааралтай компанид ажилладаг нэг гишүүн байх нь элбэг болжээ. Энэ бол нэг өрхөөр дамжин 2.9 их наядын цалингийн орлого дотоодын эдийн засагт хэрхэн давалгаалж буйн илрэл юм.

Нийтлэлийн маань гол дүр болсон Тэлмэнгийн гэр бүлийн энэ жилийн зорилго бол зундаа “агаарлах” цэлгэр байшинтай болох. Хувийн сууц барьж өгдөг дотоодын компаниудыг судалсны дүнд байгуулагдаад удаагүй жижиг компанийг сонгон гэрээлж, ажлаа даатгачихаад С.Тэлмэн Оюутолгой руу ээлжийн ажилдаа энэ өглөө мордлоо. Ард үлдсэн эхнэр Г.Сэржээ нь таван хүүхдээ “зохицуулахын” хажуугаар  ажлаа ч хийнэ.

Энэ мэтчилэн С.Тэлмэнгийнх шиг мянга мянган залуусын хөдөлмөрийн үнэ цэн эдийн засагт эргэлдэж, айл бүрийн түрийвчинд бодит үр шим болон хүрч байна.

Б.Энхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан