Төв банкны бодлогод итгэх итгэл нь бодлогын үр дүнд чухал үүрэгтэй. Үүнийг Финландын Төв банкны нэгэн сонирхолтой уриа маш энгийнээр илэрхийлдэг: “Securing stability, in science we trust.”
“Тогтвортой байдлыг хангаж, шинжлэх ухаанд итгэнэ”.
Финландын Төв банк 2023 онд олон нийттэй харилцах бодлогоо шинэчилж, шийдвэр, байр сууриа судалгаа, нотолгоонд тулгуурлан ойлгомжтой хүргэх зарчмыг илүү тодорхой болгожээ.
Мэдээлэл асар хурдацтай тархаж, үнэн зөвийг нь ялгахад улам хэцүү болж буй өнөө үед төв банкны найдвартай, судалгаанд суурилсан мэдээлэл бүр ч чухал болж байна. Энэ урианы цаадах санаа энгийн боловч их чухал:
Тогтвортой байдал — зорилго.
Судалгаа, нотолгоо, шинжлэх ухаан — бодлогын шийдвэрийг тайлбарлах үндэс.
Төв банкaнд итгэх итгэлцэл нь зөвхөн ямар шийдвэр гаргаснаас бус, тэр шийдвэрийнхээ үндэслэл, тооцоо, эрсдэлийг олон нийтэд хэр ойлгомжтой тайлбарлаж чадсанаар бэхэжнэ.