gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     9.23
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 11
Зурхай
 9.23
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 9.23
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ зүйлсийг туршиж, сонирхлоо хуваалцах боломжийг бүтээж буй Tribe

М.Ариунзаяа
Гарааны бизнес
3 цаг 54 минутын өмнө
1
Twitter logo
М.Ариунзаяа
1
Twitter logo
Гарааны бизнес
3 цаг 54 минутын өмнө
Шинэ зүйлсийг туршиж, сонирхлоо хуваалцах боломжийг бүтээж буй Tribe Зургаан өөр мэргэжилтэй залуугийн хакатонд төрсөн санаа залуусын шинэ хүрээллийг бий болгох Tribe болжээ.

Амралтын өдөр ууланд гармаар байна.
Орой тоглоом тоглож халбага пиво уумаар байна.
Шинэ хүмүүстэй танилцмаар байна.
Ингэж бодох үе бидэнд олон. Харин хийхийг хүссэн зүйлээ бодсоны дараа гарч ирдэг хамгийн энгийн асуулт нь "Хэнтэй?"

Найзуудын цаг зав таарахгүй. Сонирхол нийлэхгүй. Заримдаа хийхийг хүссэн зүйлээ бусдаас сонсох үед аль хэдийн өнгөрчихсөн байдаг. Сургууль, ажил, өдөр тутмын амьдралын хэмнэлд орох тусам шинэ хүмүүстэй танилцаж, шинэ хүрээлэл үүсгэх боломж ч хумигдана.

Tribe-ийн санаа энэ энгийн асуудлаас эхэлжээ. Зургаан залуугийн хувьд “Хэнтэй?” гэдэг асуулт зүгээр нэг яриа болоод үлдсэнгүй. Тэд энэ асуултад технологийн тусламжтайгаар хариулахыг оролдож, өөрсдийн анхны бүтээгдэхүүнийг гурван өдрийн дотор бүтээжээ.

ГУРВАН ӨДӨРТ ЭХЭЛСЭН САНАА 

  • Tribe хамт олон
  • Хакатонд түрүүлж, батламжаа гардан авч буй нь.

    Тэд анхнаасаа нэг баг байгаагүй. Мобиком корпорацын өөр өөр хэлтэст, өөр өөр мэргэжлээр ажиллаж байсан зургаан залуу “Intrapreneurship” хөтөлбөрийн үеэр танилцжээ. Зургаан сарын хугацаанд үргэлжилсэн тус хөтөлбөрөөр ажилтнууд гарааны бизнесийн талаарх сургалтад хамрагдаж, өөрсдийн санаагаа хөгжүүлэн, эцэст нь хакатонд оролцох боломжтой байв.

    Хакатоны үеэр зургаан залуу нэг баг болжээ. Маркетинг, сэтгүүл зүй, инженер, IT, санхүү, борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан хүмүүс өөр өөрийн туршлагаа нийлүүлээд, нэг санааг ажил хэрэг болгохоор шийдсэн байна. Ингээд ердөө гурван өдрийн дараа тэдний анхны бүтээгдэхүүн бий болжээ.

    Өнөөдөр тэр бүтээгдэхүүнийг Tribe гэдэг.

    Tribe гэдэг англи үг нь “овог”, “аймаг”, "сүрэг" гэсэн утгатай. Ижил сонирхол, хүсэл, үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн хүрээллийг илэрхийлдэг энэ үг багийн бүтээгдэхүүний санаатай нийцсэн учраас нэрээ ийнхүү сонгожээ.

    10-УУЛАА 5-ЫН ЭСРЭГ 5 COUNTER-STRIKE ТОГЛОХ ШИГ КАЙФТАЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

    Tribe-ийн анхны санааг ойлгохын тулд тэдний ярьдаг нэг жишээ хангалттай. Арван хүн тавын эсрэг тав болж Counter-Strike тоглох сайхан. Гэхдээ яг нэг өдөр, нэг цагт тоглох арван хүн бүрдүүлэх нь өөрөө асуудал. Найзуудын нэг нь завгүй, нөгөө нь сонирхохгүй, өөр нэг нь өөр газарт байна. Ингээд энгийн нэг асуулт гарч ирнэ.

    “Хийх зүйлээ олдог, бас хамт хийх хүнээ олдог платформ байвал ямар вэ?”

    Tribe-ийн анхны санаа ингэж эхэлсэн байна.

    Багийнхан эхний хувилбараа хэрэглэгчдэд туршуулахдаа хүмүүсийг голчлон эвэнт хайна гэж бодож байжээ. Харин хэрэглэгчдийн санал, хэрэглээг ажиглах явцад өөр зүйл анзаарагдсан нь хүмүүст хийх зүйлээсээ илүү тэр зүйлийг хамт хийх хүнээ олох хэрэгцээ байв.

    “Бид хэрэглэгчдэд юу хэрэгтэй гэж бодож байснаасаа илүү, хэрэглэгчид яг юу хүсэж байгааг сонсох тусам Tribe ямар бүтээгдэхүүн байх ёстой нь тодорхой болсон” хэмээн багийнхан хэлсэн юм.

    Ингээд Tribe зөвхөн “юу хийх вэ?” гэдгийг биш, “хэнтэй?” гэдэг асуултыг хамтад нь шийдэхээр хөгжиж эхэлсэн байна.

    УУЛЗАЛТААС ХҮРЭЭЛЭЛ РҮҮ 

    Өнөөдөр Tribe дээр хэрэглэгч өөрийн сонирхож буй үйл ажиллагаагаа хайхаас гадна өөрөө уулзалт үүсгэж болно. Амралтын өдөр ууланд гарах, тоглоом тоглох, кино үзэх, аялалд явах, спортын үйл ажиллагаанд оролцох гээд хийхийг хүссэн зүйлээ бусадтай хуваалцах боломжтой. Уулзалт үүсгэгч өөрийн хүссэн шалгуураа тавьж, хэн оролцохыг сонгох боломжтой. Мөн хэрэглэгчид сонирхлоороо Tribe буюу community үүсгэж, тэндээ чатлах, voice room ашиглан ярилцах боломжтой.

    Ц.Билгүүнзаяа

    Ц.Билгүүнзаяа өмнө нь Мобиком группт борлуулалтын шинжээчээр ажиллаж байсан бөгөөд одоо Tribe-ийн санхүү болон төслийн төлөвлөлтийг хариуцаж байна.

    Түүний ажигласнаар Facebook платформд спорт, аялал, ном, кино, тоглоомын сонирхлоороо нэгдсэн олон групп байдаг ч хэсэг хугацааны дараа идэвхгүй болох нь бий. Зарим группт мэдээлэл нь голчлон зохион байгуулагчийн нийтэлсэн зүйлээр хязгаарлагдаж, оролцогчид өөрсдөө санаачилга гаргах орон зай бага байдаг.

    "Харин Tribe дээр хэн ч өөрийн хийхийг хүссэн зүйлээрээ эвэнт үүсгэж болно" гэж тэрээр хэлсэн юм. 

    Ингэснээр нэг удаагийн эвэнт дээр танилцсан хүмүүсийн харилцаа зөвхөн тэр уулзалтаар дуусахгүй. Дахин уулзах, өөр зүйл хамт хийх боломжтой.

    ЦАХИМААР ТАНИЛЦААД БОДИТООР УУЛЗ 

    Спорт, аялал, тоглоом, хөгжим, ном, кино гээд хүмүүс сонирхлоороо цахим орчинд нэгдсээр ирсэн. Харин цахимд танилцсан хүмүүс бодитоор уулзаж, хамт ямар нэг зүйл хийх нь амар байдаггүй. Хэн нэгнийг зүгээр танилцуулах биш, сонирхолтой зүйлээр нь дамжуулж уулзуулдгаараа Tribe онцлогтой.

    Тиймээс спорт, аялал, тоглоомоос эхлээд хөгжим, анимэ, ном, кино, бүжиг, фитнес зэрэг олон төрлийн сонирхлыг багтааж, нэг уулзалт дээр танилцсан хүмүүс дараагийн удаа дахин уулзаж, өөр үйл ажиллагаанд хамт оролцох боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.

    Гурван өдрийн дотор анхны хувилбараа гаргасан нь энэ багийн түүхийн эхлэл.

    Харин бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэсний дараа ажил нь дуусаагүй байна. Хэрэглэгчдийн санал, хэрэглээний явц бүтээгдэхүүнд засвар оруулах шалтгаан болжээ.

    Г.Хонгорзул, М.Энхболд

    Г.Хонгорзул өмнө нь Мобиком группт график дизайнераар ажиллаж байсан бөгөөд Tribe-ийн сошиал дизайн, маркетингийн ажлыг хариуцаж байна.

    Аппликэйшний хөгжүүлэлтийг М.Энхболд хариуцдаг. Тэр өмнө нь Monpay-д хөгжүүлэгчээр ажиллаж байсан.

    Санааг бодит бүтээгдэхүүн болгох нь эхний сорилт байсан бол хэрэглэгчдэд ойлгомжтой болгох нь дараагийн сорилт байсан талаар тэр хуваалцсан юм.

    Тэрээр чат хэсгийг залуу хэрэглэгчдэд танил Discord-ийн орчинтой төстэй байдлаар шийдсэн байна.

    Харин бүтээгдэхүүнээ олон нийтэд туршуулах явцад бас нэг өөрчлөлт хийжээ.

    Тодруулбал, Red Show, Japanese Culture Day зэрэг арга хэмжээний үеэр Tribe-ийн загварыг туршиж үзэхэд анхны дэлгэц дээр хэт олон зүйл байсныг анзаарч, хэрэглэгчийн хамгийн түрүүнд харах хэсгийг дахин цэгцэлжээ. Ингэхдээ гол гурван зүйлийг үлдээн, бусдыг нь ангилсан байна. Тэд бүтээгдэхүүнээ сайжруулсаар байгаа аж.

    АППЛИКЭЙШН БҮТЭЭХЭЭС ХҮРЭЭЛЭЛ БИЙ БОЛГОХ ХҮРТЭЛ 

    Tribe есдүгээр сарын 15-нд олон нийтэд танилцуулагдсан. Зах зээлд гараад удаагүй байгаа ч аппликэйшнийг 2000 гаруй хүн татаж авч, одоогоор 16–20 насныхан идэвхтэй ашиглаж байгааг багийнхан мэдээллээ.

    Одоо тэдний анхаарч байгаа зүйл нь хэрэглэгчдийн тоог нэмэхийн зэрэгцээ хүмүүсийг аппликэйшндээ тогтмол орж, сонирхож байгаа зүйлээ хайдаг болгох. Ингэхийн тулд Tribe-ийг зөвхөн эвэнт хайж, оролцдог апп биш, өөрийн хүссэн үйл ажиллагаагаа санаачилж, бусдыг урьдаг газар болгохыг зорьж байна.

    Зургаан залуугийн хувьд энэ нь зөвхөн аппликэйшн хөгжүүлэх ажил биш. Хүмүүс хийх зүйлээ өөрсдөө олж, хамт хийх хүнтэйгээ танилцаад, цаашдаа өөрсдийн хүрээллээ бий болгох нь тэдний хүсэж буй зүйл.

    ХИЙХ ЗҮЙЛ ХҮН БҮРД БИЙ 

    Нэг хүн амралтын өдөр ууланд гармаар байж болно. Өөр нэг хүн ч мөн адил. Тэд өмнө нь бие биеэ мэдэхгүй байж болно. Гэхдээ нэг зүйлийг хамт хийх хүсэл тэднийг уулзуулж болно.

    Зургаан залуугийн гурван өдрийн дотор эхлүүлсэн санаа одоо ийм уулзалтыг бий болгохыг оролдож байна.

    Хийх зүйл хүн бүрд байдаг. Харин хамт хийх хүнээ олох нь арай өөр түүх.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан