gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Баярцогт: Засгийн газар олонх болж чадаагүй тул огцорч магад гээд маш их зүйл амлаж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
5 цаг 33 минутын өмнө
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
Twitter logo
Эдийн засаг
5 цаг 33 минутын өмнө
С.Баярцогт: Засгийн газар олонх болж чадаагүй тул огцорч магад гээд маш их зүйл амлаж байна Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Төсвийн бодлого – Бизнесийн орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг /2026.09.18/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, бизнесийн төлөөлөл оролцож, сүүлийн жилүүдийн төсвийн бодлого, орлого, зарлагын бүтэц, төсвийн тэлэлтийн эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлсэн нөлөөллийг дүгнэн, 2027 оны төсвийн төсөл хувийн хэвшил, хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл, макро эдийн засгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх талаар санал солилцлоо.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: Мэргэжлийн байгууллагууд нь “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж болохгүй, төсвийн хүрээнд багтааж төсвөө өргөн барих ёстой” гэсэн хатуу зарчимтай байх хэрэгтэй. Энэ зарчмыг баримталж байж төсөвтэй холбоотой асуудлаа шийднэ. 

Төсөв бол зөвхөн санхүүгийн баримт бичиг биш, төрийн хариуцлагын хэмжүүр. Засгийн газар богино хугацааны улс төрийн ашиг сонирхлоор төсвийг хэт тэлж, ирээдүйн ачааллыг нэмэгдүүлээд байна. Улс төрийн нөхцөл байдлаасаа болоод энэ Засгийн газарт ухаарах боломж гарахгүй байна. Хариуцлагагүй, хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. Засгийн газар тогтворгүй, ойр ойрхон солигдоод байгаа суурь шалтгаануудын нэг бол төсвийн тэлэлт.

Засгийн газарт ухаарах боломж алга. Олонх болж чадаагүй тул огцорч магадгүй. Ер нь яаж ч магадгүй тул маш их зүйл амлаж байна. Ийм үед Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, ЭЗХЯ гэх мэт мэргэжлийн байгууллагууд Засгийн газрыг зогсоох ёстой. УИХ-ын гишүүд үг хэлэхээр хоёр намын улс төржилт гэж тайлбарладаг.

Нийт иргэдэд таалагдаж буй, гэрэл гэгээтэй зүйлээ л тэд ярина. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийн хэвшил мөн цалингаа нэмэх хэрэгтэй болно. Компаниуд цалингаа нэмэхээр зардлаа танах хэрэгтэй болж, зарим хүнээ хална. Ингэхээр тэдний үйлдвэрлэл буурч, эдийн засгийн өсөлт саарна.

Ийм нөлөөтэйг Монголбанк хэлж тайлбарлаж өг. Бүгд өөр өөрсдийгөө хамгаалж, жижиг тайлбар хэлээд байж болохгүй. Засгийн газрууд ойрхон солигддогийн суурь шалтгаан нь төсвөө дандаа тэлсэн. Бид ийм сайн ажил хийх гэж байтал огцрууллаа гэдэг. Улс төрчид хоноцын сэтгэлгээгээр хандаж байхад мэргэжлийн байгууллагууд дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Хэн ч хариуцлага хүлээхгүй.               

Одоогийн төсвийн төслийг буцаах боломжтой. Монголбанк хараат бус байгууллага тул  байр сууриа хатуу илэрхийл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5, 7.6, 7.8-ыг авчихвал Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байх шаардлагагүй болно. Энэ хуулийн хэд хэдэн заалтыг хүчингүй болгох гэж байна. ТТБЗөвлөл хэн ч биш болох нь. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж болохгүй. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ багтааж төсийг өргөн барих ёстой.

Энэ бол зарчмын шаардлага. Төсвийн буруу төлөвлөлтийг зогсоох хэрэгтэй. ОТ компанийн ногдол ашгийг Баялгийн сан руу оруулах ёстой. Гэтэл төсвийн орлого болгох нь маш буруу. Энэ нэг эхэлчихвэл зогсохгүй. Баялгийн сан гэдэг ойлголт манайд байхгүй болно.

1072 хувьцааг буруу хэрэгжүүлж, Баялгийн сангийн хамгийн том орлогын эх үүсвэр байхгүй болчихсон. Баялгийн сангийн хуулийг баталж, ногдол ашгийг хуульчилсан байхад одоо өөрчлөх гэж байна. Нэг удаагийн хууль гаргаж болохгүй гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан