Зэвсэгт хүчний XVI ээлжийн мотобуудлагын батальоны эхний цуврааны бие бүрэлдэхүүн эх орноосоо мордлоо. Тэд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ.
Манай улсын энхийг сахиулагчид сахилга, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар, бэлтгэл сургуулилтаа өндөр түвшинд хангаж, энхийг сахиулах ариун үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн бахархам түүхтэй. Бие бүрэлдэхүүн явахаасаа өмнө Жанжин туганд хүндэтгэл үзүүлжээ.
Уг ёслолд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга хошууч генерал Б.Баатар тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Та бүхэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, үнэн зөв ойлголттой байх нь туйлын чухал. Элдэв андуу ташаа мэдээлэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн 20 гаруй жилийн түүхийг харлуулж, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болохыг сайтар ухамсарлан ойлгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, хүний газар явахдаа бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгээрэй” хэмээн захилаа.
Мөн энэ үеэр мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын ар гэрийг төлөөлж дэд ахлагч Б.Тэнгисийн аав Н.Байгаль үг хэлсэн юм. Тэрбээр, “Хүүгээ Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын төлөөлөл, ажил албандаа мэргэшсэн шилдэг цэргийн алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн жигдрэн зогсохыг харах сайхан байна.