“Шар тивийн олимп” хэмээн нэрлэгддэг Азийн спортын зуны XX наадам Япон улсын Нагояа хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёр сая гаруй хүн амтай Нагояа хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолд Азийн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцож, 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрлөөр нийт 469 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Энэ удаагийн наадам “Imagine One Asia” буюу “Нэгдмэл Азийг төсөөлцгөөе” уриан дор зохион байгуулагдаж байна. Монгол Улс 31 төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд нээлтийн ёслолд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр жагслаа.
Монголын багийн тугчдаар дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер П.Энххүслэн нар сонгогдон оролцов.
Нээлтийн ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн болон ОУОХ-ны удирдлагууд, хүндэт зочдын хамт оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Азийн дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү наадам нь олимпын дараах хэмжээгээр үнэлэгддэг олон спортын томоохон наадам бөгөөд Азийн шилдэг тамирчид нэг дор хуран чуулдгаараа онцлог юм. Энэ удаагийн наадамд дэлхийн болон олимпын аваргууд өргөн бүрэлдэхүүнээр оролцож буй нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна.