gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Номын баярын “Бид” гудамжнаас шинэ ном, шинэ өнгийг тольдох нь

Б.Мөнхчимэг
Нийгэм
2 цаг 38 минутын өмнө
Twitter logo

Номын баяр бол зөвхөн ном худалдаалдаг арга хэмжээ биш. Уншигч, зохиолч, хэвлэлийн салбарынхныг нэг дор уулзуулдаг чухал талбар билээ.

Бие даасан хэвлэлийн газрууд нэгдэж, нэгэн гудамжийг үүсгэсэн нь 40 дэх удаагийн Номын баярын нэг онцлог хэсэг болж байна. “Бид” нэртэй энэхүү хэсэгт шинэ, залуу зохиолчдын бүтээл, шинэхэн хэвлэлийн газруудын анхны номууд, Монголын зохиол бүтээлийг олон улсад хүргэж буй орчуулагчид, мөн орон нутгаас зорин ирсэн зохиолчид цуглажээ.

"БИЕ ДААСАН ХЭВЛЭЛИЙН ГАЗРУУД НОМЫН ЗАХ ЗЭЭЛД ДУТУУ БАЙГАА ӨНЦГИЙГ НӨХДӨГ"

“Улбар” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга "Бие даасан хэвлэлийн газруудын онцлог нь цөөн хүнтэй, хувийн редакцууд учраас өөрсдийн гаргамаар номуудаа сонгон гаргадагт оршдог. Заавал их борлуулалттай, бестселлер болох бүтээлээс илүүтэй номын зах зээлд дутуу байгаа өнцөг, сэдвийг олж харж, тэр орон зайг нөхөхийг зорьдог.

Мөн нийгэмд төдийлөн сонсогддоггүй цөөнхийн дуу хоолойг хүргэхийг зорьдог хэвлэлийн газрууд ч бий. Жишээ нь манай "Улбар” хэвлэлийн газрын хувьд эмэгтэйчүүд, жендэр, эрэгтэйчүүдийн эрх, уран зохиол зэрэг сэдэв, чиглэлтэй номууд гаргадаг.

    Ерөнхийдөө бие даасан хэвлэлийн газрууд үзэл санаа болон санхүүгийн хувьд хараат бус, эрх чөлөөтэй байдгаараа ялгардаг. Зарим нь нэр хүндтэй, танигдсан бол зарим нь ганцхан номтой, дөнгөж эхэлж байгаа шив шинэ хэвлэлийн газар байна. Номын баярт оролцоход гурван өдрийн түрээс, бусад зардал өндөр байдаг учраас жижиг хэвлэлийн газрууд оролцож чаддаггүй тохиолдол бий. Тиймээс ганц номтой, шинээр эхэлж байгаа хэвлэлийн газруудаа ч багтаахыг зорьж энэ удаагийн зохион байгуулалтыг хийсэн. 

    Түүнчлэн орон нутагт амьдардаг зохиолчид номоо гаргаад Улаанбаатарт хүргэж, борлуулахад логистикийн хүндрэлтэй байдаг. Харин "Номын баяр" зохиолчдод өргөн хүрээний уншигчидтайгаа уулзах, бүтээлээ таниулах орон зай болдог." хэмээн ярилаа.

    МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛТАЙ ОЙР САНАГДСАН УЧРААС ЖҮНО ДИАЗЫН ӨГҮҮЛЛЭГҮҮДИЙГ СОНГОСОН

    “Цэвэрхэн саруулхан газар” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч А.Бүлтэн "Би Доминикан гаралтай, америкын зохиолч Жүно Диазын өгүүллэгүүдийг эмхэтгэж, “Чи надтай адил номын дэлгүүрт тухалдаг цорын ганц хүн минь” нэртэй анхны номоо гаргаж, анх удаа Номын баярт оролцож байна. Жүно Диазын бүтээлүүдийг сонгосон шалтгаан нь Монголчуудын амьдралтай их ойрхон санагдсан.

      Номыг нэрийг харахаар хайр, хагацлын тухай бүтээл мэт боловч үүний зэрэгцээ цагаачлал, хөдөөгөөс хот руу шилжих, хотоос гадаадад амьдрах зэрэг нийгмийн өөрчлөлтийн асуудлыг тусгасан байдаг. Өөр цаг хугацаанд, дэлхийн нөгөө өнцөгт болсноос биш монголчуудын 1990 оноос хойших "шарх" энэ номонд бий. Хүүхэд нь аав, ээжийгээ гадаадаас ирээсэй гэж хүлээгээд сууж байдаг. Эцэг, эх нь буцаж ирэхэд хосууд олон жил хамт байгаагүй учраас бие биенээ ойлгохгүй, салдаг гэх мэт манай нийгмийн бодит амьдралын нэг хэсэг ч бий.

      Нөгөөтээгүүр өөрт чинь тохиолдсон зүйл өөр хүнд ч туулсныг мэдэхээр сэтгэл тайвширдаг шүү дээ. Үүнтэй л ижил монголчуудын одоо тулгарч байгаа асуудал бэрхшээлийг өөр нэг үндэстэн туулаад даваад гарсныг мэдэхээр сэтгэлд дэмтэй, сайхан өдөр ирнэ гэсэн итгэл болох юм болов уу гэж бодож номоо хийлээ. 

      Номын баярт энэ удаа бие даасан хэвлэлийнхэн нэгдээд уншигчдадаа хүрч байна. Бие даасан хэвлэлийн газрынхны онцлог нь орчуулгын бүтээл ч бай, өөрсдийн зохиол ч бай илүү өвөрмөц өнцөг, өнгө аясыг гаргаж, тэр бүтээлийн мөн чанарыг монгол уншигчдадаа хүргэх гэж илүү бүтээлчээр сэтгэлээ гаргаж ажилладаг. Энэ удаа нэгдэн оролцож байгаадаа баяртай байна." гэж онцлон ярилаа. 

      ОРОН НУТГИЙН ЗОХИОЛЧИД УРАН БҮТЭЭЛЭЭ УНШИГЧДАД ШУУД ХҮРГЭХ БОЛОМЖ НЬ НОМЫН БАЯР

      Зохиолч О.Элбэгтөгс "Номын баярт Хөвсгөлийн зохиолчдын нэгдлээрээ анх удаа оролцож байна. Бид орон нутагт ажиллаж, амьдраад тэндээ бүтээлээ туурвидаг, чөлөөт уран бүтээлчид. Энэ шугамаараа уншигчдадаа чиглэсэн үйл ажиллагаа хийдэг. Номын баяраар бусад бие даасан хэвлэлийн газруудтай хамтарч оролцож, цаашдаа энэ үйл ажиллагаанд хамтран оролцоод явах боломж бүрдэж байна.

        Орон нутагт номоо бичиж, бүтээлээ туурвих нэг хэрэг, номоо борлуулж, уншигчдад хүргэх бас их бэрхшээлтэй. Нуулгүй хэлэхэд номын дэлгүүрт тавья гэхээр дэлгүүрүүдийн татвар нэлээн өндөр байдаг. Бид аль болох нэг их ашиг харахгүй, уншигчдадаа номоо хүргэе гэж боддог. Тиймээс дэлгүүрт тавихаас илүүтэй Номын баярын хэд хоногийн үйл ажиллагаа нь номоо уншигчдадаа илүү боломжийн үнээр, шинээр нь хүргэх боломж бүрддэг гэж зохиолчийн хувьд олзуурхдаг. Сүүлийн хэдэн жил шинэ ном гаргасан үедээ Номын баярт тогтмол оролцоод явж байна. Энэ жил миний хувьд “Алс цуурай” гээд анхны туужийн номоо гаргаад Номын баярт зориод ирсэн.

        Энэ жилийн Номын баярт уран зохиолын салбарынхан нэлээд олон шинэ ном гаргасан харагдаж байна. Ялангуяа манай үеийн зохиолчид шинэ роман, туужууд гардаг болжээ. Ихэнх зохиолчид маань анх шүлэг, яруу найргаар уран бүтээлээ гаргаж байсан бол одоо жүжгийн зохиол, хүүхдийн зохиол зэрэг төрөл төрлөөрөө өөрсдийгөө хөгжүүлээд явж байгаа нь ажиглагдаж байна." гэж Номын баярт оролцож буй сэтгэгдлээ хуваалцлаа.

        НОМЫН БАЯРААР ИЙМ ОЛОН ХҮН ЦУГЛАДАГ ГЭЖ ТӨСӨӨЛӨӨГҮЙ

        Орчуулагч Абиру Михо "Токиогийн Гадаад судлалын их сургуульд Монголын уран зохиолыг хичээлд заадаг. Мөн монгол зохиолчдын бүтээлийг япон хэл рүү орчуулж, уншигчдад хүргэхийг зорьж ажилладаг.

        2017 онд Ч.Лодойдамба гуайн богино өгүүллэгүүдийн эмхэтгэл, түүврийг Монголд хэвлүүлж байсан. Мөн судалгааны эмхэтгэл, сэтгүүлүүдэд Монголын өгүүллэг, шүлгийг орчуулж байсан. Бүрэн хэмжээний ном орчуулж хэвлүүлсэн нь Г.Аюурзаны “Шүгдэн” роман юм. Энэ шинэхэн орчуулгын номтойгоо Монголд ирж, анхны номын баяртаа оролцож байна. 

        Монгол зохиолчдын зохиол бүтээлүүдийг япон хүмүүс уншиж, үнэлж, Монголын тухай “мэдээгүй байсан шинэ цонхыг нээж өгсөн” гэх сэтгэгдлүүд их ирж байна. Шүгдэн ном гараад хэдхэн сар болж байгаа ч бодсоноос илүү хүнд хүрсээр байна. Тэр дундаа японы зөвхөн Монголын тухай судалдаг, тодорхой хүрээний хүмүүс биш, энгийн уран зохиол сонирхогч, уншигчдад хүрч байгаа болов уу гэж харагдсан.

        Номын баярт анх удаа оролцож байна. Өмнө нь дандаа цахимаар хараад биечлэн оролцож үзэх юм сан гэж боддог байсан. Одоогоор асруудтай бүрэн танилцаж амжаагүй л явна. Бүх асраар орж чадахгүй байх аа, ийм өргөн хүрээтэй олон хүн ирдэг гэж төсөөлөөгүй. (инээв)

        Гэрэл зургийг Ж.Отгонбат

        Гэрэл зургийг Ж.Отгонбат

        Twitter logoPost
        gogo logo
        gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

        © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан