ССАЖЯ 40 дэх удаагийн Үндэсний номын баярын үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Номын соёл сангийн ерөнхий захирал Ан Сан Сү, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоос номын баярт оролцож буй зөвлөх, Олон улсын хүүхдийн номын байгууллагын ерөнхийлөгч асан Жан Минжөү, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Aliaysa Technologies Pvt Ltd” компанийн гүйцэтгэх захирал Сэнхил Натан нартай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Сайдын ахлах зөвлөх С.Сайнбаяр Үндэсний номын баярыг зорин ирсэн зочдод талархал илэрхийлж, дээрх улсуудтай соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирснийг дурдаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтаар “Aliaysa Technologies Pvt Ltd” компанийн гүйцэтгэх захирал Сэнхил Натан Энэтхэгийн Тамил хэл дээр “Монголын нууц товчоо”, “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номуудыг орчуулснаа онцлон тэмдэглэж, цаашид илүү олон ном орчуулахаар төлөвлөж буйгаа дурдав.
Талууд цаашдын хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж, номын соёл болон орчуулгын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллана гэдгээ онцлон илэрхийллээ.
Эх сурвалж: ССАЖЗЯ