Google компанийн Gemini хиймэл оюуны загвар кибер аюулгүй байдлын туршилтын үеэр гурван өөр компанийн системд зөвшөөрөлгүй нэвтэрчээ. Гэвч үйлдлээ бүрэн гүйцэтгэхээс өмнө зогссон бөгөөд үүний талаар Google компани мэдэгдлээ.
Уг явдал нь өнгөрсөн тавдугаар сард Irregular компанийн явуулсан туршилтын үеэр илэрсэн байна. Энэ нь хиймэл оюуны ухаан туршилтын орчноос гарч, бусад байгууллагын системд нэвтрэхийг оролдсон хэд хэдэн тохиолдлын нэг болжээ.
Туршилтын үеэр Gemini загварт зохиомол компанийн талаарх мэдээлэл олох даалгавар өгсөн боловч бодит компанийн үйлчилгээнд нэвтэрсэн байна. Эхний тохиолдолд тус загвар нууц үгийг таамаглан бодит компанийн системд оржээ.
Google-ийн Аюулгүй байдлын инженерчлэлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Хизер Адкинсийн мэдээлснээр бусад тохиолдлуудад Gemini интернет дэх олон нийтэд нээлттэй мэдээллийг ашиглан туршилтын нэг хэсэг гэж үзсэн вебсайтуудын нэвтрэх мэдээллийг таамагласан байна.
Google-ийн мэдээлснээр ийм үйлдэл нийт гурван удаа гарсан бөгөөд бүх тохиолдолд Gemini системд бүрэн нэвтрэх эсвэл нэмэлт үйлдэл хийхээсээ өмнө өөрөө зогсжээ.
Irregular компани долоодугаар сарын сүүлээр уг тохиолдлын талаар Google-д мэдэгдсэн байна. Харин Google энэ үйлдлийг загварын аюулгүй ажиллагааны ноцтой доголдол гэж үзэхгүй байгаа бөгөөд Gemini-ийн хамгаалалтын механизмууд төлөвлөсний дагуу ажилласан гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: Al Jazeera