Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Зүүн Өмнөд Азийн орнуудын стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх бүс нутгийн тав дахь чуулган болж байна. Манай улсаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар оролцжээ.
Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо болж буй уг арга хэмжээнд НҮБ, Европын Холбоо, АСЕАН-ны орнуудын төлөөлөл оролцож байна. Энэ оны есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдав.
Дэлхий дахинд сорилт болсоор буй аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлж, алан хядах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэхэд стратеги, стандарт, эрх зүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр чуулж байна. Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгаа, төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын түвшинд уялдааг тодорхойлох зорилготой юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх нэгжүүд гишүүн орнуудад ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улс эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох үүрэг хүлээсэн. Тус зорилтыг ханган хэрэгжүүлэх ажлын хэсгийг төлөөлж Монголбанк, Гаалийн ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлийн төлөөлөгчид тус чуулганд оролцлоо.
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал