БНСУ-ын Чүнчон хотноо зохион байгуулагдаж буй “Chuncheon 2026 World Taekwondo Poomsae Championships” тэмцээний өсвөр насны ангилалд Монголын пүмсэний шигшээ багийн тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.
Тэд өсвөрийн холимог хосын төрөлд өрсөлдөж, финалын шатанд Тайландын тамирчдыг ялснаар Монгол Улсын төрийн дууллыг дэлхийн тавцанд эгшиглүүлсэн байна.
Ингэснээр Монголын олимпын таеквондогийн пүмсэ төрөлд анхны дэлхийн аварга цолтон төрж, Монголын таеквондогийн холбооны түүхэнд шинэ хуудас нээлээ.
Энэхүү түүхэн амжилтыг Монголын пүмсэний спортыг хөгжүүлэх, шигшээ багийг бий болгох үйлсийг санаачлан, тууштай дэмжиж ирсэн Монголын Их, Дээд Сургуулиудын Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч П.Батхүү, Рэд Рок Холдинг компанийн хамт олон, тамирчдын эцэг, эх, гэр бүлийнхэн болон багш, дасгалжуулагчдын дэмжлэг, хөдөлмөрийн үр дүн хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Монголын Оюутны Таеквондогийн Холбоо