Их Британийн хаан III Чарльз хиймэл оюун ухаан буруу гарт орвол хүн төрөлхтөнд “оршин тогтнохуйн аюул” учруулж болзошгүйг анхааруулж, технологийн салбарын удирдлагуудыг аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихыг уриалжээ.
Тэрбээр есдүгээр сарын 17-нд Шотландын Дамфрис хаус эдлэнд зохион байгуулсан AI-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар хэлсэн байна. Уулзалтад технологийн компаниудын удирдах түвшний төлөөлөгчид оролцжээ.
Та бүхний хийх ажил зөвхөн технологийг хөгжүүлэх биш. Харин хүн төрөлхтөн, нийгэм болон байгаль дэлхийд үйлчлэхэд нь анхаарах явдал
Хаан Чарльз “Эдгээр технологийг бүтээсэн хүмүүс өөрсдөө хиймэл оюун ухаан илүү аюултай чадамжтай болж, тэр байтугай хүний амь насанд заналхийлэх эрсдэлтэйг улам бүр анхааруулж байна” хэмээн хэлжээ.
Тэрбээр AI буруу хүмүүсийн гарт орж, гамшигт үр дагаварт хүргэх эрсдэлийг яаралтай авч үзэх шаардлагатайг онцлоод, “Хэт оройтохоос өмнө хангалттай хяналтын арга хэрэгсэлтэй болох шаардлагатай” гэжээ.
Мөн Чарльз технологийн салбарын удирдлагуудад хандан “Та бүхний хийх ажил зөвхөн технологийг хөгжүүлэх биш. Харин хүн төрөлхтөн, нийгэм болон байгаль дэлхийд үйлчлэхэд нь анхаарах явдал” гэжээ.
Түүний үзэж буйгаар AI-ийн үр ашгийг ашиглахын зэрэгцээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, улс орнуудын хамтын ажиллагаа, нэгдсэн зарчмыг бий болгох шаардлагатай аж.
Эх сурвалж: BBC