Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийн хүрээнд өчигдөр /2026.09.16/ ХЗДХ-ийн сайд Д.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлснийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар өнөөдөр хэлэлцэн, дэмжжээ.
Удирдах зөвлөлийн хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Удирдах зөвлөлөөр УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал буюу 30:38-аараа хуваагдсан бүдүүн, нарийн бүлгийн асуудлыг яаж шийдвэрлэх талаар тодруулахад, Манай намд 30:38-ын бүлэг гэсэн асуудал байхгүй. Харин албан тушаалаа өгсөнтэй холбоотой гоморхсон шалтгаантай 10 гаруй тооны гишүүн байх шиг байна.
Намын хяналтын байгууллагаас тэдгээр хүмүүстэй ойлголцох талаар ярьж байна. Жишээ нь, Л.Энх-Амгалан сайд болон А.Ариунзаяа, О.Саранчулуун гишүүдийн зөрчилтэй холбоотойгоор намын Хяналтын хороонд дуудаж, тайлбар авсан гэв.
“МАН-д 30:38-ын гэх бүлэг байхгүй” гэх генсекийн үг бодит байдлаас хол зөрүүтэй байгааг УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс харж болно.
Шинэ сайдыг томилох асуудлыг хэлэлцэх УИХ-ын нэгдсэн чуулганыг өнөөдөр 14.00 цагт зарласан ч 17.30 цаг хүртэл 126 гишүүнээс 52 нь ирж, 41.3 хувиар ирц бүрдсэнгүй.

Ирцээ бүртгүүлсэн гишүүдийн нэрийг харахад МАН-ын гишүүд “бүдүүн”, “нарийн” бүлгээрээ ялгарч байна.
Дараалан хоёр дахь Засгийн газраасаа “хөөгдөж” буй ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан тэргүүтэй 30-ын бүлэгт багтдаг. 30-ын бүлгийнхэн ирцэд ороогүй нь Ерөнхий сайдад барьж буй хариу гэхэд болно.
Харин үүн дээр АН-ын 42 гишүүний 27 нь чуулганыг тасалж, Д.Ганбат гишүүн ганцаараа танхимд иржээ. Бусад нь өвчтэй, чөлөөтэй, томилолттой байжээ.
АН-ын 27 гишүүнээс гадна УИХ-д дөрвөн суудалтай Монголын үндэсний эвслийнхэн бүгд таслав. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар Эвслийн дарга, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаярын хамт чуулганыг тасаллаа.
Харин ХҮН намын найман гишүүнээс намын дарга Т.Доржханд гадаад томилолттой, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл чөлөөтэй тул ирээгүй, бусад зургаан гишүүн ирцээ бүртгүүлжээ.
Ирцээ бүрдүүлж, сайдаа томилж чадахгүй гацаанд орсон Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар болон “бүдүүн” бүлгийнхэн өнөөдрөөс эхлэн ирэх даваа гараг хүртэлх гурав хоногт эзгүй гишүүдээ ирүүлж, ирцээ бүрдүүлэх, чуулганаа хуралдуулах, сайдаа томилох улс төрийн сорилттой туллаа. Ерөнхий сайд энэ гурав хоногт гомдогсдыг аргадаж, гацааг тайлж чадах уу.