Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх "Зүрх судасны үндэсний төв"-ийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр (2026.09.17) боллоо.
Манай орны хүн амын нийт нас баралтын 30 гаруй хувийг зүрх судасны өвчин эзэлж байна. Шинэ төвийг байгуулснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, мэс засал, судсан доторх оношлогоо, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь хөгжүүлнэ.
Ингэснээр иргэд эх орондоо олон улсын түвшний тусламж, үйлчилгээ авах боломжийг өргөжүүлэн, хөгжүүлэх юм. Энэхүү бүтээн байгуулалтын суурь нь Монгол Улс-Люксембургийн Их Гүнт Улсын 25 жилийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд бүрдсэн зүрх судасны тусламж үйлчилгээний тогтолцоо, хүний нөөц, мэдлэг, туршлага, технологийн чадавх юм. Түүнчлэн хоёр улсын урт хугацааны үр өгөөжтэй, түншлэлийг шинэ шатад хүргэх чухал үйл явдал юм.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Монгол Улс-Люксембургийн Их Гүнт Улсын эрүүл мэндийн салбарын 25 жилийн хамтын ажиллагааны үр дүн бодит бөгөөд бахархмаар байна. Энэ хугацаанд манай улсын 10 мянган хүн амд ногдох зүрх судасны шалтгаант нас баралт 24,4-өөс 16,7 хувь болж буурсан. Эдгээр тооны цаана аврагдсан амь нас, эрүүл мэндээ сайжруулсан иргэд, хайртай хүнтэйгээ хамт үлдсэн олон мянган гэр бүл бий.
Энэ бол бидний 25 жилийн хамтын ажиллагааны хамгийн үр цэнтэй үр дүн юм. Энэхүү ахиц дэвшлийн үндэс нь олон жилийн тууштай хамтын ажиллагаа, мэдлэг технологи, хамгийн чухал нь эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн өдөр тутмын хичээл зүтгэл юм шүү.
Зүрхний нээлттэй мэс заслын тоо 2008 оноос хойш 13 дахин өсөж, манай эмч нар 15 төрлийн нээлттэй зүрхний мэс заслыг эх орондоо бие даан хийж байна" хэмээлээ.
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч Д.Батбаатар "Монголын зүрх судасны салбарт маш чухал түүхэн алхам болж байна. Монголын зүрх судасны салбарын 25 жилийн хөгжил энэхүү төсөлтэй шууд холбоотой. 120 ортой орчин үеийн зүрх судасны үндэсний төвтэй боллоо.
Ингэснээр хагалгаа хоёроос гурав дахин нэмэгдэнэ. Орчин үеийн тоног төхөөрөмж, өрөө тасалгаа бүхий л зүйлээр хангагдаж дэлхийн жишигт хүрлээ. Бид цаашлаад зүрх шилжүүлэн суулгах хүртэлх хөгжил рүү тэмүүлж байна. Энэхүү шинэ төвд биеллээ олно гэж найдаж байна" гэв.
Люксембургийн Зүрхний мэс засал, зүрх судасны интервенцийн үндэсний хүрээлэн (INCCI) гүйцэтгэх захирал асан А.Шарпантье "Энэхүү барилга байгууламжийг бий болгосноор Монгол Улсын зүрх судасны тусламж үйлчилгээ сайжирч олон улсын түвшинд хүрч өндөр хөгжилтэй улс оронтой зэрэгцэх болно. Зөвхөн барилга бариад зогсохгүйгээр тусламж үйлчилгээг сайжруулах, зүрхний мэс засал, цусан доторх оношлогоо эмчилгээ гэх мэт олон тусламж үйлчилгээ нэмэгдэх юм. Өнөөдрийн шав тавих ёслол хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны хамгийн шилдэг жишээ боллоо. Хамтын ажиллагаа улам өргөжин хөгжсөнөөр монголчуудын амьдралын чанар улам сайжирна гэдэгт итгэж байна" гэсэн юм.
Люксембургийн Их Гүнт Улс 2001 оноос Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийт 60 сая гаруй еврогийн буцалтгүй тусламж үзүүлж, зүрх судас, эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан аж.