Монголын зах зээлд эрүүл мэндийн зориулалттай хүнсний нэмэлт импортын бүтээгдэхүүн цөөнгүй бий. Харин тэдгээртэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг эрэлхийлсний үр дүнд “WheatGrass шүүс” буюу улаан буудайн соёолжийн шүүс зах зээлд гарчээ. Бүтээгдэхүүний санаа хэрхэн бодит ажил болсон, үйлдвэрлэлийн онцлогийн талаар брэндийн үүсгэн байгуулагч Э.Сайнжаргалтай ярилцлаа.
- Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
- Намайг Э.Сайнжаргал гэдэг. Би МУИС-ийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж, 2010 онд Английн Манчестер хотод уг чиглэлээр гүнзгийрч сурсан. 2017 оноос хойш хувийн бизнес эрхэлж байна.Монголын зах зээлд импортыг орлох дотоодын бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготойгоор анх “Гал зуухны түргэн тусламж” нэртэй аяга таваг угаадаг порлоны үйлдвэрлэлийг эхлүүлсэн.
Том бизнес эхлүүлэх хэмжээний санхүүгийн боломж тухайн үед байгаагүй учраас жижиг зүйлээс эхэлье гэж бодсон. Ингээд 2017-2018 онд тоног төхөөрөмжөө оруулж ирж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Өнөөдөр манай бүтээгдэхүүнүүд сүлжээ дэлгүүрүүдээр амжилттай борлуулагдаж байна. Компаниа өргөжүүлэх шаардлага гарсан учир шинэ бүтээгдэхүүний судалгааг эхлүүлсэн. Тэр нь өнөөдрийн улаан буудайн соёолжийн шүүс юм.
- Бүтээгдэхүүний санаа хаанаас төрсөн вэ? Яагаад энэ чиглэлээр ажиллахаар болсон вэ?
- Би нэг зүйлийг үргэлж боддог байсан. Гадаад улсын эрүүл мэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд Монголын зах зээлд маш их байдаг атал яагаад бид өөрсдөө үйлдвэрлэж болдоггүй юм бол гэж.
Тухайн үед моринга нунтаг, улаан буудайн соёолжийн нунтаг зэрэг дархлаа дэмжих, эрч хүч нэмэгдүүлэх бүтээгдэхүүнүүд зах зээлд түгээмэл болж эхэлсэн. Ийнхүү улаан буудайн соёолжийн шүүсийг Монголд үйлдвэрлэх санаа төрсөн.
Бид хөрсгүй тариалалтын аргаар улаан буудайн соёолж ургуулж, гаргаж авсан шүүсээ хүнсний аюулгүй байдлын болон найрлага тодорхойлох лабораториудад шинжлүүлсэн. Лабораторийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний агууламж маш өндөр байгааг онцолж, зөв технологиор үйлдвэрлэж чадвал хүнсний нэмэлт, эрүүл мэндийн бүтээгдэхүүний чиглэлээр хөгжих боломжтойг дурдсан.
Шингэрүүлсэн улаан буудайн соёолжийн шүүс учраас өдөрт тодорхой хэмжээтэй хэрэглэхэд дархлаа дэмжих, амин дэмийн хэрэгцээг нөхөх боломжтой.
Энэ нь бидэнд маш их урам өгсөн. Үүний дараа бүтээгдэхүүнийхээ шим тэжээл, чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах, ургалтын үйл явцыг сайжруулахад төвлөрсөн. Ингэж явсаар өөрсдийн туршлага, технологийг бий болгов. Сав баглаа боодол дээр ч олон туршилт хийсэн. Шилэн сав, хуванцар сав, том хэмжээний савлагаа зэрэг олон хувилбар судалсны дараа хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээнд тохирсон жижиг савлагааг сонгосон.
Учир нь 400-500 мл бүтээгдэхүүн авсан хүн багахан хэсгийг нь хэрэглээд үлдсэнийг нь муутгах эрсдэлтэй. Харин бага хэмжээний савлагаа нь хэрэглэгчийн хэрэглээний зуршилд илүү тохиромжтой гэж үзсэн. Мөн санаагаа хамгийн түрүүнд ээжтэйгээ хуваалцсан. Манай ээж Английн Ливерпүүл хотод магистрын зэрэг хамгаалсан хүний их эмч хүн. Тэрээр маш бүтээгдэхүүнийг маань эерэг хүлээж авч, хөгжүүлэх олон зөвлөгөө өгсөн.
Дараа нь лабораторийн шинжилгээний үр дүн гарахад бидний бодож байсан зүйлс бодитоор батлагдсан. Ингээд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаар шийдэж, дээжээ CU сүлжээ дэлгүүрт танилцуулсан. Тэд ч мөн бүтээгдэхүүнийг сайнаар ойлгож хамтран ажиллахаар болсон.

- Улаан буудайн соёолжийн шүүсний онцлог, хүний биед үзүүлэх ач тусын талаар ярихгүй юу?
- Wheatgrass буюу улаан буудайн соёолжийн шүүс дэлхий даяар олон жил судлагдсан бүтээгдэхүүн. Антиоксидант үйлчилгээтэй, хүний биеийг хоргүйжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн В, С, Е, К зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг. Шингэрүүлсэн улаан буудайн соёолжийн шүүс учраас өдөрт тодорхой хэмжээтэй хэрэглэхэд дархлаа дэмжих, амин дэмийн хэрэгцээг нөхөх боломжтой.
Харин тогтмол эмийн хэрэглээтэй хүмүүс хэрэглэхэд эмийн хэрэглээнээс үүдэлтэй биеийн ачааллыг бууруулах, бие организмын нөхөн сэргэлтийг дэмжихэд тустай. Мөн гэдэсний үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог идэвхжүүлэх, эрч хүч нөхөх ач холбогдолтой. Өдөр тутамдаа зөв хэрэглэж чадвал хүний эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн юм.
- Бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг вэ? Ямар онцлогтой вэ?
- Манай бүтээгдэхүүн хөрсгүй тариалалтын буюу гидропоник аргаар ургадаг. Хөрс ашигладаггүй учраас химийн бордоо хэрэглэх шаардлагагүй. Мөн хөрсгүй тариалалт учир улирал харгалздаггүй. Гагцхүү температур, чийгшил, гэрлээ зөв тохируулах хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ ажил амар биш. Чийг ихэдвэл мөөгөнцөр үүснэ. Багадвал соёолж хатна. Иймд өдөр бүр температур, чийгшил, ургалтын явцаа хянадаг.
Бид бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт шинээр хүргэхийн тулд шөнө үйлдвэрлэдэг.
Улаан буудайн үрийг тариад ойролцоогоор 5-7 хоногийн хугацаанд ургуулдаг. Энэ үед хүний биед хэрэгтэй шим тэжээл хамгийн өндөр агууламжтай байдаг учир шууд хурааж авах ёстой. Хэрэв 8-9 хоног болбол ургамал хөгширч эхэлдэг бөгөөд шим тэжээлийн агууламж буурах эрсдэлтэй.
Тиймээс бид 5-7 хоногийн хугацаанд ургуулсан соёолжоо шууд боловсруулж, шүлтлэг устай хольж савладаг. Бүтээгдэхүүн маань тасалгааны температурт хадгалагддаггүй. +3-аас +5 хэмийн хөргүүрийн нөхцөлд хадгална. Хөлдөөх боломжгүй. Хамгийн ихдээ долоо хоног хадгалах хугацаатай. Бид шинэхэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүргэх зорилгоор шөнөөр үйлдвэрлээд өглөө эрт дэлгүүрүүдэд түгээдэг.
- Бүтээгдэхүүний орц найрлагыг танилцуулахгүй юу?
- Шүүс маань улаан буудайн соёолж, шүлтлэг ус гэх хоёр л үндсэн орцоор хэрэглэгчийн гарт хүрдэг. Өөр ямар нэгэн сахар, өнгө оруулагч, хадгалалтын бодис, амт оруулагч нэмдэггүй. Мөн ашигладаг ус маань pH 5.5-7 орчим байдаг. Энэ нь хүний биед зохистой түвшин гэж үздэг учраас бие организмд өгөх ачаалал харьцангуй бага.

- Хэрэглэгчдээс ямар сэтгэгдэл ирж байна вэ?
- Бүтээгдэхүүнээ анх зах зээлд гаргаж байх үед химийн эмчилгээ хийлгэдэг нэг эгч худалдан авсан юм. Мөн түүний нөхөр нь даралт ихтэй, өдөрт 2-3 удаа даралтын эм хэрэглэдэг байв. Тэд бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэсний дараа биеийн байдалд нь эерэг өөрчлөлт гарсан талаар хуваалцсан. Ялангуяа нөхрийнх нь хувьд даралт тогтворжиж, эмийн хэрэглээ нь буурч эхэлсэн тухай ярьсан.
Харин химийн эмчилгээ хийлгэдэг эгчийн хувьд байнгын ядралт багасаж, өдрийн идэвх нь нэмэгдсэн талаар сэтгэгдлээ хуваалцсан. Мэдээж бид бүтээгдэхүүнээ эмчилгээний бүтээгдэхүүн гэж сурталчилдаггүй. Гэвч хэрэглэгчид өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, ийм сэтгэгдэл хэлдэг нь урагшлах хүч болдог. Мөн кофе, цай, тараг, ус зэрэг өдөр тутмын хэрэглээтэйгээ хослуулан хэрэглэхэд эрч хүч нэмэгдэж, ядралт багассан гэх мэт сэтгэгдэл ирсэн.
- Танд бүтээгдэхүүн, бизнесээ хөгжүүлэхэд хүндрэлтэй зүйл байсан уу?
- Хамгийн том сорилт бол шинэ бүтээгдэхүүнээ хүмүүст ойлгуулах байсан. Бүтээгдэхүүн маань эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн учраас хэрэглэгчид шууд ойлгохгүй. Зах зээлд саяхан л гарч байгаа бүтээгдэхүүн болохоор хүмүүс эхлээд танина, дараа нь хэрэглэж үр дүнгээ мэдэрнэ.
Тиймээс одоо ч бид хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийхээ талаар ойлгуулж, зөв хэрэглээг түгээх тал дээр ажиллаж байна. Түүнчлэн хадгалах хугацаа богино тул үйлдвэрлэл, түгээлтийн менежмент маш нарийн байх шаардлагатай.
- Бизнесээ эхлүүлснээс хойш өөрөөрөө хамгийн их бахархсан үе байв уу?
- Анх бүтээгдэхүүнийхээ дээжийг гар дээрээ барьсан тэр мөч сэтгэлийг минь ихээхэн хөдөлгөсөн. Олон сарын судалгаа, туршилтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнээ хараад “Би зөв зүйл эхлүүлжээ” гэж бодсон.
Хүн өөрийгөө урт хугацааны замд бэлдэж чадсан тохиолдолд л бизнесээ тогтвортой авч явна.
Мөн CU дэлгүүрийн хамт олон бүтээгдэхүүнийг маань амталж үзээд “Энэ бол өдөр тутмын хэрэглээнд байх ёстой зүйл байна” гээд хамтран ажиллахаар болсон. Миний бодож байсан боломжийг зах зээлийн мэргэжлийн хүмүүс ч мөн адил харж, дэмжиж байгаа нь хамгийн сайхан мэдрэмж байсан.
- Шинээр бизнес эхлүүлж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
- Бизнесийн хамгийн чухал зүйл нь мөнгө биш, тууштай байдал. Мэдээж санхүү хэрэгтэй. Гэхдээ бүтээгдэхүүндээ зуун хувь итгэх ёстой. Тухайн бүтээгдэхүүн олон жилийн дараа ч өрсөлдөхүйц брэнд байна гэх итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал.
Гарааны бизнес бүрд борлуулалтын асуудал, санхүүгийн хүндрэл, өрсөлдөөн, багийн асуудал гээд олон саад тулгардаг. Тэр бүхнийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Хүн өөрийгөө урт хугацааны замд бэлдэж чадсан тохиолдолд л бизнесээ тогтвортой авч явна.
Ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд амжилт хүсье.
Гэрэл зургийг: Т.Бархас