Төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор П гэх хүүхдийг төрөөгүй байхад төрсөн мэтээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж 18 жил хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байжээ.
Тодруулбал, шүүгдэгч Л-ийн охин О 2006 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр амаржиж охинтой болжээ. Гэтэл Л тухайн өдөр ихэр хүүхэд төрсөн мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, огт мэндлээгүй хүүхдийг П гэх нэрээр нэрлэн Хэнтий аймгийн улсын бүртгэлийн байгууллагад өөрийн нэр дээр овоглон төрсөн мэтээр бүртгүүлжээ.
П-г би өөрийн охиноос өргөж авсан. Хөгжлийн бэрхшээл, оюуны хомсдолтой, сургуульд сураагүй.
П-ийн нэрээр 2006 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.540.000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Улмаар 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр П нэрээр цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас ирсэн. Энэ үед шүүгдэгч Л “П-г би өөрийн охиноос өргөж авсан. Хөгжлийн бэрхшээл, оюуны хомсдолтой, сургуульд сураагүй. Өөрийгөө болон бусдыг таних чадвар муутай, тэнэж алга болоод ирдэг. 2024 оны зургадугаар сард гараад одоо болтол ирээгүй. Хархорин захын ойролцоо явдаг. Хүүгээ үхэж үрэгдсэн гэж бодож байна” хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна.
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулах явцад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөлтийн болон нярайн түүхийн баримтаар П гэх хүүхэд бодитоор төрөөгүй, бодит байдалд оршин байгаагүйг нотолжээ.
Шүүгдэгч Л-ийн төрсөн охин гэрчийн мэдүүлэгтээ “2024 онд миний Хэнтий аймаг дахь хаяг дээр цэргийн зарлан ирсэн талаар шууданч хэлсэн. Тухайн үед би хэнд зарлан ирсэн талаар маш их гайхаж энэ талаар ээжээс асуухад “Манайд цэргийн зарлан ирэх хүн байхгүй дээ. Би өөрөө учрыг нь олно” гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй байж байтал цагдаагийн байгууллагаас надтай холбогдож П гэх хүн сураггүй алга болсон талаар хэлсэн.
Ээжээс асуухад 2006 онд П гэх хүүхдийг улсын бүртгэлд бүртгүүлэн хуурамч бичиг баримт авсан талаараа үнэнээ хэлсэн. Би үүнээс өмнө энэ талаар мэдэх зүйл огт байхгүй. Ээж энэ талаар надад хэлж байгаагүй. Тэр үед ээж маань энэ талаар надад хэлэх үедээ хууль шүүхийн байгууллагаас маш их айж байгаа талаараа надад хэлж байсан. Одоо 71 настай болсон ээжийгээ өрөвдөж байна” хэмээн мэдүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц “2006 оны 9 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын тамгын газарт ажилд ороод 2008 оны 6 дугаар сард ажлаас өөрийн хүсэлтээр гарсан. Тухайн гэрчилгээн дээрх бичиглэл миний бичгийн хэв гарын үсэг мөн байна. 2006 онд Хэрлэн сум 20,000 орчим хүн амтай байсан. Суманд нэг улсын бүртгэгч ажилладаг байв.
Манай байгууллагын нийгмийн хамгааллын сангийн цахим бүртгэлд 2006.04.12-2024.04.12 хүртэл сар бүр тасралтгүйгээр нийт 6.540.000 төгрөг авсан баримт байна.
Өдөрт 100 гаруй иргэнтэй харьцдаг байв. Тухайн үед шинээр төрсөн хүүхдэд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэндэлсэн нь үнэн гэсэн тодорхойлолт өгдөг байлаа. Тэр бичиг над дээр ирэхэд аав, ээж 2 нь гэрлэлтийн баталгаатай бол эцгээр нь овоглоно харин гэрлэлтийн баталгаагүй бол ээжээр нь овоглож байсан.
Хүүхдээ бол авчрахгүй, харин асран хамгаалагч нь өөрийн биеэр ирж өөрийн бичиг баримт болон эмнэлгээс гаргаж өгсөн тодорхойлолттой ирж хүүхдийн гэрчилгээг бүртгэж авдаг” гэж мэдүүлжээ.
Гэрч Б "Манай байгууллагын нийгмийн хамгааллын сангийн цахим бүртгэлд 2006.04.12-2024.04.12 хүртэл сар бүр тасралтгүйгээр нийт 6.540.000 төгрөг авсан баримт байна. Тиймээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сан хохиролтой байна" гэсэн мэдүүлэг өгчээ. Шүүгдэгч Халамжийн сангийн Төрийн сан банк дахь дансанд 6.540.000 төгрөг буцаан шилжүүлжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дах хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн үйлчилгээг авсан” гэм буруутайд тооцжээ.
"Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих” төрлийн сонгох ялаас шүүгдэгчийн (71 нас)-ны байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.их хэмжээний нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэл тогтоол