"XXI зуунд Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэл” сэдвийн дор зохион байгуулагдсан тус форумыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Ази-Номхон далай болон Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулжээ.
Форумын нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Түр хамаарагч Цао Ли, БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч Ли Сюэсүн, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Ш.Ариунаа нар үг хэлэв.
Нээлтийн арга хэмжээний дараа Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн болон БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Ази-Номхон далай болон Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн хооронд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Форумын үеэр хоёр орны эрдэмтэн, судлаачид хоёр үндсэн сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Үүнд:
- “Монгол-Хятадын стратегийн уялдаа холбоо ба худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа”
- “Монгол-Хятадын хүмүүнлэгийн харилцаа, солилцоо ба экологийн соёл иргэншил”
Хэлэлцүүлгийн үеэр Монгол, Хятадын харилцааны стратегийн уялдаа холбоо, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа, солилцоо болон экологийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг эрдэмтэн, судлаачид авч үзэв.

Оролцогчдын үзэж буйгаар, тус форум нь хоёр орны тинк танкуудын оюуны нөөц, судалгааны чадавхыг ашиглан харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлогын санал, зөвлөмж боловсруулахад ач холбогдолтой байлаа. Мөн форум нь Монгол, Хятадын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний түвшинд санал солилцох боломжийг бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: ШУА-ийн ОУ судлалын хүрээлэн