Улаанбаатар хотын хойд бүсээс төв рүү хүүхдээ зөөдөг автомашины урсгалыг бууруулж, боловсролын хүртээмжийг тэгш хуваарилах зорилгоор ойрын гурван жилд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэхдээ, хойд бүсээс төв рүү хүүхдээ зөөдөг 150 мянган автомашины урсгалыг сааруулахын зэрэгцээ хүүхдүүдэд оршин суугаа бүсэд нь чанартай боловсрол эзэмших боломж бүрдүүлэхийг зорьж байгааг онцолсон байна.
Мөн уг ажлын хүрээнд COP17 бага хурлын үеэр гаднын хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж, эхний 44 сургуулийн төсвийг бүрдүүлсэн гэсэн юм.
Шинээр сургуулиуд баригдсанаар алслагдсан хороодын хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна төвийн бүс рүү чиглэсэн сургууль, хүүхдийн тээврийн автомашины урсгалыг бууруулах боломж бүрдэх юм.