Өмнө нь “Сибирийн хүч-2” гэж нэрлэгдэж байсан “Байгалын хүч” хий дамжуулах хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах хүсэлтэй байгаагаа Казахстаны тал илэрхийлжээ.
“Хэлэлцээ ОХУ, БНХАУ-ын хооронд өрнөж байгаа” хэмээн Эрчим хүчний сайд Кайырхан Туткышбаев мэдэгдсэн байна. Өмнө нь “Сибирийн хүч-2” гэж нэрлэгдэж байсан “Байгалын хүч” хий дамжуулах хоолой нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу 50 тэрбум куб метр хий нийлүүлэх төсөл юм.
Энэ хий дамжуулах хоолойг Казахстан улсын нутаг дэвсгэрээр дамжуулбал тус улсын зүүн хойд бүс нутгийг хийн хоолойнд холбох асуудлыг шийдэх боломж олгоно гэж Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Кайырхан Туткышбаев мэдэгджээ.
“Бид энэ асуудлыг мөн авч хэлэлцэж байгаа. Хоёр асуудал бий. Нэгдүгээрт, одоо “Байгалын хүч” гэж нэрлэх болсон хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах уу, Казахстанаар дамжуулах уу гэдэг асуудал. Мэдээж Казахстан улсын нутгаар дамжуулахаар бол бид энэ саналыг дэмжинэ. Учир нь хийн хоолой манайхаар дамжихаар бол зүүн хойд бүсн нутгийг хийнд холбох асуудал шийдэгдэнэ. Хоёрдугаарт, реэкспортын асуудал. Манай үнийн бодлого тун шударга. Бид “Газпром”-той ярилцсан, бүрэн ойлголцсон” хэмээн Эрчим хүчний сайд Кайырхан Туткышбаев мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ, хий дамжуулах хоолойн маршрутын талаарх хэлэлцээнд Казахстан улс оролцохгүй байгаа гэдгийг тэр бээр онцолжээ.
Эх сурвалж: ТАСС, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн