gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.18
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.18
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.18
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ААН болон айл өрхүүд ногоон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломж бүрдлээ

Г.Саруулсанаа
Бизнес
4 цаг 50 минутын өмнө
Twitter logo

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) болон Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн хамтарсан ГЕФФ хөтөлбөрийн дараагийн шат болох “Санхүүгийн системийг ногооруулах” (GFS) хөтөлбөр нь Монгол Улсын олон айл өрх, бизнесүүдийг дэмжин усны зохистой хэрэглээ, тогтвортой газрын менежмент, нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх шинэлэг, ногоон шийдлүүдийг санхүүжүүлэхэд тусална.

GFS хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд энэ оны эхээр ЕСБХБ нь Хаан банканд 80 сая ам.долларын буюу 287.88 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү санхүүжилт нь нийт 170 сая ам.долларын санхүүжилтийн нэг хэсэг юм. Мөн ойрын хугацаанд хөтөлбөрт бусад санхүүгийн байгууллагууд нэгдэн оролцохоор төлөвлөж байна.

Энэ оны эхээр Хаан банканд 287.88 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

Шинэ хөтөлбөр нь төсөлд суурилсан уламжлалт ногоон зээлээс гадна, Монголын санхүүгийн байгууллагуудад уур амьсгалын асуудлыг өөрсдийн стратеги, засаглал, эрсдэлийн удирдлагын салшгүй хэсэг болгоход туслах зорилготой. Ингэснээр ногоон санхүүжилт нь банкны үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг болно. GFS хөтөлбөр нь 2018 онд эхэлж, өдгөө 225 сая ам долларын санхүүжилтийн багцтай болж өргөжин тэлсэн “Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх” (ГЕФФ Монгол) хөтөлбөрийн үргэлжлэл юм.

ГЕФФ Монгол хөтөлбөр өнөөг хүртэл Монголын эдийн засгийн олон салбарт 330 гаруй төслийг дэмжиж, эрчим хүчний хэмнэлттэй барилгын төслүүд, сэргээгдэх эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй тоног төхөөрөмж ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг байгаль орчинд ээлтэй технологиудыг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн тус хөтөлбөр жилд ойролцоогоор хоёр сая гигажоуль эрчим хүчийг хэмнэж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жилд ойролцоогоор 150,000 тонноор бууруулахад хувь нэмрээ оруулжээ.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев “Энэ хөтөлбөр маань санхүүгийн тогтолцоог ногооруулах зорилготой. Санхүүжилтийн гол үр шимийг хүртэгчид нь малчид, дотоодын ААН, компаниуд юм. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээн байгуулалт, барилгын болон тоног төхөөрөмжийн худалдан авалт, бүтээн байгуулалтад санхүүжилт олгохоор ажиллаж байна” гэлээ.

ГЕФФ Монгол хөтөлбөр өнөөг хүртэл Монголын эдийн засгийн олон салбарт 330 гаруй төслийг дэмжин ажиллажээ.

Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд илүү өртөмтгий бүсэд оршдог. Монгол Улсын эрчим хүчний тогтолцоо нь нүүрстөрөгчийн ялгаруулалт ихтэй учраас эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч, тэсвэртэй дэд бүтэц, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтад ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай.

GFS нь өртөг багатай уур амьсгалын санхүүжилтийг институтийн чадавх бэхжүүлэх арга замтай хослуулан дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна. Газар дундын тэнгисийн өмнөд болон зүүн бүсээс эхлээд Монгол Улс хүртэлх 13 орны зээлдэгчдэд зориулсан 620 сая ам.долларын (2.23 их наяд төгрөг) энэхүү шинэ санаачилга нь ЕСБХБ-ны зээл болон УАНС-гийн хөнгөлөлттэй санхүүжилтээс бүрдэж байна.

ГЕФФ төслийн менежер, ГФА Консултинг Групп Станислав Дубко

ГЕФФ төслийн менежер, ГФА Консултинг Групп Станислав Дубко “Өнөөдөр ГФС төслийн нээлтийн арга хэмжээнд оролцож байна. Өмнө хэрэгжсэн ГЕФФ төслийн хүрээнд нийт 300 гаруй ногоон эрчим хүчний хэмнэлтийг хангах төсөлд санхүүжилт олгосон. Энэхүү Санхүүжилтийн тогтолцоог ногооруулах сэдэвтэй хоёр дахь үе шатны хүрээнд орон нутгийн дотоодын түнш, арилжааны банкаар дамжуулж төслүүд, ААН, иргэдэд санхүүжилт олгох юм.

Энэ удаагийн үе шат уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй болгоход чиглэсэн санхүүжилт түлхүү олгож байгаагаар онцлогтой.Уламжлалт ажил болох хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлуудаас гадна эдийн засаг, нийгэм, байгаль орчинд олон талын өгөөжтэй төсөл санаачилгуудыг санхүүжүүлэхэд чиглэж байна” гэв.

Хөтөлбөрийн хүрээнд хамгийн багадаа нийт санхүүжилтийн 20 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамгийн багадаа нийт санхүүжилтийн 20 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд, харин 30 орчим хувийг хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулах юм. 

Сүүлийн хорин жилийн хугацаанд ЕСБХБ нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг хамгийн зүүн хязгаарын улс болох Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч олон салбарт нийт 3.2 тэрбум ам.долларын (11.51 их наяд төгрөг) өртөг бүхий 172 төслийг санхүүжүүлжээ. Түүнчлэн Монгол Улсад олгосон нийт зээлийн 90 хувь нь хувийн хэвшилд олгогдсон бөгөөд ЕСБХБ нь олон улсын санхүүгийн байгууллагууд дундаас Монголын хувийн хэвшлийн  хамгийн том санхүүжүүлэгч юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан