gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.17
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.17
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.17
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ газарт "Сурч л чадаж байвал сураад ав" гэсэн ганцхан дүрэм үйлчилдэг

М.Лхагвадулам
Боловсрол
3 цаг 49 минутын өмнө
Twitter logo

Ороод ир, ороод ир хүүхдээ хүлээх зуураа нэг юм ч гэсэн сураад ав. Бийрэн бичлэгийн сургалт эхлэх гэж байна шүү. Доор оёдлын сургалт үргэлжилж байна. Маргааш лааны сургалт эхэлнэ хэмээн үүдний сандал дээр сууж байсан тав, зургаан хүнийг уриалан дуудах эмэгтэйг Б.Гэрэлгуа гэнэ. 

Баянгол дүүргийн 18-р хороо. Бидний хэлж заншсанаар Модны 2. Орос ах нар барьж өгсөн гэгддэг хуучны цагаан таван давхар байрнуудын дунд ганцхан ширхэг улаан байшин дүнхийнэ. 

Хаалгаар нь  ороход таримал цэцгүүд, анги танхим, хананд наасан өнгө өнгийн зураг угтана. Хоёр давхрын англи хэлний тэнхимд хүүхдүүд шуугилдан инээлдэж байлаа. Насан туршийн боловсролын төвд ирсэн минь энэ. Хүн бүрийг орохыг, нэг юм сураад авахыг уриалж байсан хүн бол Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал ажээ. Энэ төв эсгий урлал, оёдол, англи хэл, компьютер дээр ажиллаж сурах, бийрэн бичлэг зэрэг төрөл бүрийн сургалтыг иргэддээ зориулж үнэ төлбөргүй явуулдаг. 

АНХ БОЛОВСРОЛ ХОЦРОГДСОН, БОЛОМЖГҮЙ ХҮМҮҮС ИРДЭГ БАЙХ ГЭЖ БОДСОН Ч "ҮГҮЙ" БАЙСАН

Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуа “Би анх 2020 оны 12-р сард энд ажиллахаар ирж байлаа. Тэр үед яг л ядарсан, зүдэрсэн, боловсрол хоцрогдсон, боломжгүй хүүхэд залуус ирдэг юм байна гэж бодсон. Гэтэл эсрэгээрээ сурах чин хүсэлтэй хүн бүхэнд үүд хаалга нээлттэй байсан даа. 

Хоёр давхрын цаад танхимд англи хэлний хичээл орж байна. Өглөө 5-6 цагийн хичээлд суусан хүүхдүүд энд ирж англи хэлээ гүнзгийрүүлэн судалж байгаа юм. Зарим нь бүр англи хэл, бийрэн бичлэг, зураг гээд л хэд, хэдэн сургалтад зэрэг сууна. Зөвхөн багачууд ирдэг гэж ойлгож болохгүй. Энд наймаас ная хүртэлх бүх насны хүн ирж суралцах боломжтой. 

2013 онд ЮНЭСКО-ийн Олон улсын "Суралцагч хотууд" анхдугаар хурал Бээжинд зохиогдож байсан. Уг хурлаар Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд улс орон бүр нэгдэж, бие биеэсээ суралцах ёстой юм байна гэсэн шийдвэр гаргаж байв. Бээжингийн тунхаглалаар хүн төрснөөс эхлээд насан хутгийг олох хүртэл насан туршийн боловсрол эзэмших хэрэгтэй хэмээн баталжээ. Тиймээс манай суралцахуйн төв ЮНЭСКО, ЮНИСЕФ гэх мэт Олон улсын байгууллагын сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэдэг. Мөн багш нар маань ч бүгд мэргэжлийн диплом, үнэмлэхтэй хүмүүс бий" гэлээ. 

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 13 МЯНГАН ХҮН ШИНЭ МЭДЛЭГ ӨВӨРТӨЛЖЭЭ

Манай дүүрэг 350 зорилтот айлтай бид бөгөөд тэдгээр айлуудад зочилно. Яаж амьдралыг нь дээшлүүлэх вэ гэж санаа тавина. Адаглаад хашааных нь хогийг цэвэрлэж, цэвэрхэн орчинд аж төрвөл сайхан санагддаг гэж ойлгуулахыг хичээдэг. Энэ нь нэг төрлийн хашаандаа цэвэр цэмцгэр суухыг ойлгуулах боловсрол юм. 

Энд ихэвчлэн хөдөө орон нутгаас шилжиж ирж буй хүмүүс, гэр орноосоо гардаггүй тэтгэвэрт гарсан хөгшчүүл, боловсролын салбар, эрт тэтгэвэрт гардаг хууль хүчнийхэн ирнэ. 2026 оны эхний хагас жилд 915 сургалтад 13,872 хүн хамрагдсан байна. Бид заана гэхээс илүү мэддэг юмыг нь илрүүлээд, чадахгүй байгаа зүйлсийг нь сургахыг маш их хичээдэг.

68, 72 настай эгч, дүү хоёр эмэгтэй ирж оёдлын сургалтад суудаг байв. Одоо тэд хүүхдийн баривчийн эсгүүр хийж зардаг жижигхэн үйлдвэртэй болсон. 

Өнгөрсөн жил бид ЭХЭМҮТ-д ажиллахад цусны өвчтэй 93 хүүхэд байдаг байв. Цусны өвчин их хэцүү. Ямар шалтгаанаар үүсэж буйг хэн ч илрүүлж чадаагүй юм билээ. 14,15-хан настай охины цусны цагаан бөөм нь буугаад эмчилгээ үйлчлэхгүй байна гэсэн оноштой байсан.

Тэр үед ээж нь миний дэргэд "Энэ нэг юм чинь ямар өвчин тусчихсан юм. Ажил орлогогүй хэцүү байна" хэмээн уцаарлангуй утсаар ярьж байлаа. Охин нь ерөнхий эмчийн өрөөнд ороод "Би хэнд ч хэрэггүй юм байна. Зүгээр л байхгүй болчихмоор байна" гэж уйлж байсан. Бид хүндээр өвдсөн хүүхдүүдийг зорин очиж зураг, бийрэн бичлэгийн сургалт ордог. Хүүхдийг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаараад байсан болохоос биш гэр бүлд нь ерөөсөө анхаарч байгаагүй юм билээ. 

Охины ээжийг дуудан уулзаж лаа, саван зэргийг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар сургалт орсон. Мөн аавд нь эсгий урлал, модон урлалыг зааж өгч, СӨХ-д ажилд оруулсан. Ингэснээр гэр бүл бага ч гэсэн орлого олж, хүүхдэд ирэх гэмшлийн мэдрэмж арилсан. Хүүхдийг хөгжүүлж өөрчилье гэвэл гэр бүлийнх нь бүх гишүүдийг өөрчлөх хэрэгтэй. 

68, 72 настай эгч, дүү хоёр эмэгтэй ирж оёдлын сургалтад суудаг байв. Одоо тэд хүүхдийн баривчийн эсгүүр хийж зардаг жижигхэн бизнес эрхэлдэг болсон.

Мөн Улаанчулуутын хогийн цэгээс хог цэвэрлэдэг 96 ажилтныг дарга нь авчирсан. Ихэнх нь бичиг үсгийн боловсрол тааруу, архи уудаг, санхүүгийн боловсрол муу, тогтворгүй гэр бүлтэй хүмүүс байв. Тэд бичиг үсгийн болон санхүүгийн боловсрол, хүнтэй харилцах харилцаа зэрэг хичээл заалгаснаас хойш ахиц дэвшил гарсан гэж бригадын дарга нь баяртайгаар хэлж байлаа. Цалин буусны маргааш бие биеэсээ мөнгө зээлдэг байсан бол долоо хоноод мөнгө асууж эхэлсэн.

Санхүүгийн боловсролын хичээл ороход л мөнгөө зөв зарцуулахыг хичээж эхэлсэн нь сайхан санагдсан. Гэр бүлийн боловсролын тухай хичээл ороход зарим нь эхнэрээсээ уучлалт гуйна гэж байсан. Тиймээс орчныг нь жаахан өөрчилчихвөл хүн бүр эерэг байх боломжтой" хэмээн ярилаа.

АНГЛИ ХЭЛ СУРЧ БУЙ 75 НАСТАЙ ЭМЭГТЭЙ TOEFL-ИЙН ШАЛГАЛТАД БЭЛДЭЖ БАЙНА

Алдарт Малала Юсуфзай "Нэг багш нэг хүүхдийг, нэг хүүхэд нэг гэр бүлийг, боловсрол бүхэл бүтэн нийгмийг өөрчилж чадна" хэмээн хэлсэн байдаг. Аливаа зүйлсийг сурахад багшийн чиглүүлэг хамгийн чухал. Тэгвэл ирсэн хүн бүрийг чиглүүлж буй  Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш нарын сэтгэгдлийг хүргэж байна. 

Англи хэлний багш Д.Саруул "Би энэ байгууллагад ажилд ороод нэг сарын нүүр үзэж байна. Өмнө нь хувийн байгууллагад ажилладаг байсан. Оюутан байхдаа төлбөрийн чадамжгүй учраас хичээл сонгож чадаагүй хүүхдүүдэд үнэгүй зааж өгөхийг хүсдэг байсан. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдэд англи хэл заах хүслээ тээж явдаг байлаа. 

Тиймээс өөрийн мөрөөдлөө биелүүлж Насан туршийн суралцахуйн төвд ажиллаж байна. Одоо миний сургалтад 8 настай балчраас 80 настай буурай хүртэлх нас, насны хүмүүсийн төлөөлөл хамрагдаж буй. 75-тай эмээ TOEFL-ийн шалгалтад бэлдэж байна.

Хүүхдүүдийн хажууд суучхаад хүүхдээс юм хум асуугаад сайхан санагддаг. Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүд их ирнэ. Энд ихэвчлэн мэдлэг боловсролгүй хүн суралцахаар ирдэг гэсэн миний бодол маш их өөрчлөгдсөн дөө. 

Оёдол, эсгүүрийн багш Б.Мягмарсүрэн "Би 2025 оноос эхлэн энэ төвд багшилж байна. Өглөө, өдрийн хоёр ээлжээр хичээлээ заадаг. Монгол болон европ хувцас оёхыг зааж байна. Суралцагч өөрийн даавуу, материалаа бэлдэж ирснээр дээл, малгай, хантааз, ууж, хүүхдийн дээл, баривч гэх мэт хувцас оёж сурна. Хувцаснаасаа хамааран цагийн баримжаа өөр, өөр байх нь бий. Өнөөдөр өглөөний ээлжид 8, үдээс хойш 14 хүнд дээл хэрхэн оёхыг заалаа.

Анх удаа оёдлын машины ард сууж буй хүмүүс их ирнэ. Шулуун оёдол хийж сурчхаад хачин их баярлана. Сургалтаас хоёр өдрийн өмнө зар оруулахад л хүний тоо хурдан дүүрнэ. Хүний амьдралд хэрэгтэй зүйл зааж өгч байна даа гэж бодохоор их сайхан санагддаг.

Би өмнө нь сургалтын төв болон коллежид эсгүүрийн багшаар багшилж байсан. Харьцуулаад харвал энд илүү өгөөжтэй байдаг. Учир нь албан шаардлагаар бус шинэ зүйл сурах зорилготой хүмүүс ирдэг. Олон хүүхэдтэй ээж ирж нэгнийх нь өмсөхөө больсон хувцсыг хасаад нөгөөд нь өгөх гэх мэт илүү амьдралд ойр байдагт нь хайртай. 

Тэтгэвэрт гарсан ахмадууд өөрийгөө хэрэгцээгүй болчихлоо гэж боддог юм билээ. Зарим нь ач, зээдээ баривч хийж сурчхаад хачин их баярладаг даа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Бийрэн бичлэгийн багш О.Чинзаяа "Үндэсний бийрэн бичлэгийн анхан шатны хичээлийг зааж байна. Би МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр энэ хавар төгссөн. Насан туршийн суралцахуйн төвд ажилласнаар зөвхөн хүүхдүүдэд заахаас илүү өөр, өөр настай хүмүүст заадаг учраас заах арга зүйн хувьд шинэ боломж гэж харсан. 

Бийрэн бичлэгийг заахад жаахан хэцүү. Учир нь суралцагчдад өргөлт, даралтыг зааж өгөн тулж ажиллах хэрэгтэй байдаг. Суралцагчид маань сонирхон судалж буйг харах үнэхээр сайхан байна" гэжээ. 

Оёдлын сургалтад хамрагдаж буй суралцагч О.Буян-Өлзий "Би хэдий эрэгтэй хүн ч гэсэн юм оёх гоё санагдаж оёдлын сургалтад сууж байна. Одоохондоо тулгарч буй бэрхшээл байхгүй л байна. Хантааз, аяганы даавуун уут хийж сурлаа. Энд ирээд хүмүүстэй харилцаж, юмаа ч сурах нь сайхан санагдаж байна" гэлээ.

Бийрэн бичлэг сурч буй Н.С "Бүх зүйлд баярлалаа. Бийрэн бичлэгээр төгс яруу бичнэ гэдэг эхэндээ төсөөлөгдөмгүй хэцүү байсан. Бага багаар дасаж бичих тусам сайжирч байна. 

Би анх Насан туршийн суралцахуйн төв гэж сонсоод л дандаа сургуульд сураагүй, харанхуй, бүдүүлэг хүмүүс очдог байх гэж бодож байсан. Одоо эргээд харвал энд шинэ юм сурах хүсэлтэй хүмүүс л ирдэг юм байна. Суралцах насанд хязгаар үгүй гэсэн үгийн утгыг эндээс мэдэж авсан" гэв. 

Удирдах албаныхан боловсрол гэхээр л ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролыг нэрлэдэг. Насан туршийн суралцахуйн төв гээгдчих гээд байх нь бий. Сурах насандаа сураагүй, шинэ зүйл сурч, турших эрмэлзэлтэй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүсэлтэй хүн бүрийн ирэх хаалга мөн билээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан